Байгаль эхийн шалгалтанд бүдэрсэн Монгол Улс

2018 оны 07 сарын 21

Өнгөрөгч өвөл цагийн байдал тийм ч сайнгүй, ихэнх нутагт зудын байдалтай, мал сүрэг ч зутруухан хаврын урийг үзсэн. Хэдийгээр урин цагтай золгосон ч бороо хургүй байсаар нар буцасны дараа буюу ихэнх нутгаар Улсын баяр наадмын үеэс эхэлж хур бороо хайрлалаа. Нүүдэлчин малчдын хувьд бүгд л бороо хур хүсч, хангай дэлхийдээ залбирч мөргөсний хүч гарсан ч үргэлжилсэн их бороо нь зарим нутагт гамшгийн байдалд хүрчээ. Өнөөх “Хүссэн юм хүзүүгээр” гэдэг болж байна.

Манай улсад орж буй үргэлжилсэн их усан бороо нь байнга байгалийн давагдашгүй хүчин зүйлстэй тулгарч байдаг улс оронд бол нэг удаагийн л байгалийн үзэгдэл гэж болно. Арлын орнуудад борооны улирал ч гэж байдгаас гадна далайн шуурга, цунами гээд аюултай үзэгдэл байнга тохиолддог. Харин манай улсын хувьд энэ тал дээр харьцангуй тайван гэж болно. Тиймдээ ч бид байгалийн энэ түр зуурын давагдашгүй хүчин зүйлд өвдөг сөхөрч байгааг Баян-Өлгий, Булган зэрэг аймагт болж байгаа үер усны аюулаас харж болно. Дур зоргоороо буйраа засдаг, өөрийнхөө хүсэл тэмүүллээр үйл ажиллагаа явуулдаг нүүдэлчдийн дураараа зан ч үүнд нөлөөлнө. Нөгөө талаар бид аливаа зүйлд бэлэн бус байдаг улс гэдгээ ч үүгээрээ харууллаа.

Уг нь бид хэдхэн хоногийн өмнө гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайдуудын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулаад ч санаж сэрсэн зүйл алга. Эрх баригчдын хувьд ч иргэдээсээ дор хөл алдаж байна, уг нь ийм байгалийн давагдашгүй хүчин зүйлд бэлэн байх нь Төрийн ч үүрэг, ард игэдийн ч үүрэг байх ёстой. Гэтэл бид байнгын тайван байдалд улстөржихөөс өөр юу хийсэн билээ гэж бодоход хүргэнэ.

Баяр наадмын уухай тасарч амжаагүй олон сөрөг мэдээлэл дуулдаж байгаа нь биднийг байнгын бэлтгэлтэй байхыг л сануулсан хэрэг. Ерөөсөө байгаль эхийн шалгалтад бид олон талаараа унаж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Халдварт өвчин судлалын үндсэний төвд байх олон сая ам.долларын үнэтэй тоног төхөөрөмж усанд автаж, олон сая төгрөгний хохирол амсч байна. Зам гүүрээ хамгаалж чаддаггүй юм гэхэд үнэ цэнэтэй тоног төхөөрөмжөө борооноос хамгаалаад аваад үлдэж болно доо.

С.Ууганбаяр

www.zindaa.mn  

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үйлс(49.0.218.161) 2018 оны 07 сарын 23

Байгалийн хүч шиг үнэмлэхүй хүч энэ орчлон хорвоо дээр хаана ч байхгүй.Байгалийг аргадаж,түүнтэй зөв зохистой,зохицож амьдарч чадахгүй бол тэр хүн төрөлхтнийг яаж цээрлүүлэхээ өөрөө мэднэ.Одоо байгальтай харгис хэрцгий харьцаж,түүнийг хүчит техникээр ухаж төнхөж,өдөөн хатгаж хилэгнүүлдгээ зогсоо,Эс тэгвээс байгаль нь гал усны гамшиг,газар хөдлөл,ган зуд зэрэг янз бүрийн гамшигт үзэгдлээрээ хүмүүс биднийг залхаан цээрлүүлж,хатуу шийтгэсээр байх нь дамжиггүй.

0  |  0
С.Ууганбаяр битгий ш(27.123.212.135) 2018 оны 07 сарын 22

С.Ууганбаяр гэдэг хүн янз бүрийн сэдвээр холимог хуурга шиг юм бичих юм. Тийм мэддэг юм бол аль нэг салбарыг нь босгоод ир л дээ. Сэтгүүлч царайлж цалин авдаг гар аа.

0  |  0
Бат(202.9.42.10) 2018 оны 07 сарын 22

одоо бороо ч дүүрчээ удахгүй хот орчимд хүчтэй газар хөдлөж болзошгүй үүнд бэлэн үү энэ үгийг оросын эрдэмтэд хэлсэн шүү

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 07 сарын 21

Ene ger horoololiig noil ni ursaad pyzdak manaihaas uur gert ingej amidardag guilagchin uls baidag ym bolov uu

0  |  0
zocin(49.0.218.221) 2018 оны 07 сарын 21

boroo orj bgaa ni sain hsyy dee udaxgyi xvseed cn oldoxgyi bolno hsdee

0  |  0
Алтантуяа Буяндалай(27.123.214.125) 2018 оны 07 сарын 21

Иргэд өөрсдөө жаахан ухамсартай баймаар юм газрын албанаас болохгүй үерийн ам гэдгийг сануулдаг ш дээ тэгсээр байтал буучихаад л төр засагтаа бурууг өгөн бөөн зардал гаргаад ядарч сульдсан эдийн засагт улам хүндрэл учруулахаа больмоор юм. Ямар албатай ч биш хаяах л хэрэгтэй .

0  |  0
зочин(202.9.42.8) 2018 оны 07 сарын 21

энэ орж байгаа бороо энгийн нэг бороо ер бусын усархаг бороо орвол монгол улс газрын хөрснөөс арчигдах нь төсөв мөнгөнөөс нь хулгай хийгээд байвал мөн тооцоо судалгаа хийдэггүй хар багцаагаар бүтээн байгуулаад байвал нэг сайхан өдөр монгол ус сөнөх болжээ газар хөдөлбөл яана даа??????????????????????????

0  |  0
Zochin(112.96.254.6) 2018 оны 07 сарын 21

Zaabal uursdiigee ingej doosh ni xiij yax ni be dee. Baigaliin ayul gedeg chini tom tom yaridag ulsuudad surgamj shuu dee. Amidralaa ersdelees xamgaaldag tuuniixee tuluu temtsdeg ulsuud bol davaad l garna

0  |  0
Zochin(112.96.254.6) 2018 оны 07 сарын 21

Zaabal uursdiigee ingej doosh ni xiij yax ni be dee. Baigaliin ayul gedeg chini tom tom yaridag ulsuudad surgamj shuu dee. Amidralaa ersdelees xamgaaldag tuuniixee tuluu temtsdeg ulsuud bol davaad l garna

0  |  0
Zochin(112.96.254.6) 2018 оны 07 сарын 21

Zaabal uursdiigee ingej doosh ni xiij yax ni be dee. Baigaliin ayul gedeg chini tom tom yaridag ulsuudad surgamj shuu dee. Amidralaa ersdelees xamgaaldag tuuniixee tuluu temtsdeg ulsuud bol davaad l garna

0  |  0
Top