Дуучин А.Хосбаяр аймгийн “Алдарт уяач”-ийн болзол хангажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 21

Олон сайхан морины дуугаар үзэгч олны сэтгэлийн хойморт зочилсон дуучин А.Хосбаяр нь сүүлийн жилүүдэд нэрт уяачдын моринд зориулсан дууг амилуулан олны хүртээл болгосон билээ. Тэгвэл ажнай хурдан хүлгээ дуунд мөнхөрүүлсэн нэртэй уячид дуучин залууд хурдны удамтай үрээ даагаа бэлэглэсээр байгаад А.Хосбаяр нь дуучдын дундаа хамгийн олон адуутай болсон бололтой. Тэрбээр нэрт уяачдын адууны угшилтай хурдан адууг уяж аймаг, сумдын наадамд айраг түрүү авах болсон аж. Тиймээс уран бүтээлийн хишиг болж ирсэн хурдан удмын адуунууд нь түүнийг аймгийн “Алдарт уяач” болгох болзол хангажээ. Залуу дуучин маань цаашид морины тухай уран бүтээлээ туурвихын зэрэгцээ морио хурдлуулсаар байвал Улсын “Алдарт уяач” цол ч ойрхон харагдана. Морь уях нь бүү хэл унаж үзээгүй нөхдүүд “Манлай уяач” гэсэн цол тэмдэг хүртээд байхад хар нялхаасаа хурдны морь унасан, уяач өвгийнхөө дэргэд өссөн дуучин залуу яагаад хүртэж болохгүй гэж.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top