Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/  07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.   

Image may contain: sky, cloud, outdoor, nature and water

Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сум цахилгаангүй болсон тухай мэдээлсэн. 

Мэдээллийн дагуу өчигдөр /07.20/ Хангайн бүсийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харъяа Улаанбаатар,  Архангай, Баянхонгор, Орхон,  Өвөрхангай аймаг, Хархорин  сумаас нийт засварын 6 бригадын 68 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, одоогийн байдлаар Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сумын цахилгааныг өгч, хэвийн ажиллагаанд оруулсан. 

Image may contain: sky and outdoor

Харин өнөө өглөөний байдлаар “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн 77 ажилтан 20 техник хэрэгсэлтэйгээр  Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 ширхэг бетонон тулгуурыг босгож цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж цахилгаангүй байсан 7 аймгийн 55 сумын цахилгааныг холбосон байна.

Эрчим хүчний салбарынхан гамшгийг арилгах, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчтэй болгохоор хатууд шантралгүй, нойр хоолоо хасан зүтгэж, хүнд ажлын ард гарч байна.

Image may contain: cloud, sky, grass, outdoor and nature

Image may contain: sky, cloud, outdoor and nature

Image may contain: cloud, sky, outdoor and nature

Д.Тамир

WWW.ZINDAA.MN