Үсээ өдөр бүр угаахгүй байх 5 шалтгаан

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 21

 Бид үсээ өдөр бүр угаахгүй бол санаа амардаггүй. Тэгвэл мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар үсээ өдөр бүр угаах нь маш их сөрөг нөлөөтэй аж. Дараах 5 шалтгааныг мэдсэнээр үсээ өдөр бүр угаахаа зогсоохоос өөр аргагүй болно.

-Өдөр бүр угаасан үсний хуйхны өөрийнх нь тослог байхгүй болно. Таны үс гялалзсан, эрүүл бус байгаагийн шалтгаан ердөө л энэ.

-Үсээ угаагаад хатаах гэж сэнсдэх хэрэгтэй болно. Бас гадуур гарахдаа индүүдэж, ороох шаардлага гардаг байх. Энэ нь бидний үсийг гэмтээдэг. Маш хуурай болгоно.

-Эдийн засгийн талаас ярих юм бол сайн чанарын шампунь, тэжээлийн тос, уураг, ангижруулагч зэрэг нь тийм ч хямд биш. Эдгээрийн өдөр бүрийн хэрэглээ нь танаас санхүү шаардана.

-Үсийг шампуньдах бүрт гадна талын хэсэг нь нээгддэг. Үсний өнгийг хадгалдаг энэхүү хэсэг нь өдөр бүрийн угаалтыг даахгүй. Таны үсний гялалзсан өнгө алдагдана.

-Үсээ хоёр хоноод угааж байхад болно. Ингэснээр хэлбэрт оруулж, ороосон үс суларч унахаа болино. Үс бага зэргийн тослог байхад хэлбэр нь удаан хадгалагддаг.

-Үсээ өдөр болгон угаахгүй бол тослогтдог гэдэг нь худал. Харин бидний үс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс болж тослогтдог аж. Ангижруулагч, шампунь, тэжээлийн тос, маск зэрэг нь үүнд “буруутай”.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top