Таван жилийн дараа Европ тивд том дайн дэгдэнэ

"Ойрын таван жилийн дараа Европт том дайн дэгдэж мэднэ" гэж Украины дээд радын депутат Надежда Савченко үзэж байна. Тэрээр украины телевизийн ZIK сувгийн нэвтрүүлгээр Донассын ирээдүйн тухай асуултад хариулахдаа ингэж мэдэгджээ.

"Украины зүүн нутаг дахь энхийг сахиулах үйл ажиллагаа зэвсэгт сөргөлдөөнийг дуусгах боломж олгохгүй. Харин ч мөргөлдөөн газар авах болно" гэж Савченко хэлсэн байна.“Дөрөв, цаад тал нь таван жилийн дараа биднийг том дайн хүлээж байна. Энэ дайнаар Украин төдийгүй нийт Европын хил өөрчлөгдөнө. Ингэхдээ харамсалтай нь Украин улс талбар нь болно” гэж тэр мэдэгджээ.

Хэрэг явдлыг ингэж өрнүүлэхгүй байх өөр арга зам нь Украин, Оросын эрх баригчид солигдохзэрэг“ер таашгүй явдал” байх болно гэж депутат үзэж байна.

Савченко олон нийтийн хэрэгслээр дамжуулан хийсэн янз бүрийн мэдэгдлээрээ нэг бус удаа анхаарал татаж байсан юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 202.179.26.222 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 03:33 минутанд

Вангагийн хойд дүрээр тодорчихсон юм уу энэ хүүхэн.

Go to top of page