Английн улстөрчдийн секс скандал шуугиан тарьж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 23

Төлөөлөгчдийн танхимын 30 орчим улстөрч Британийн парламентын зоогийн газрын нэг ажилтан эмэгтэйг элдвээр оролддог байсан тухай “Дейли мэйл” сонинд бичсэн байна.

Алиса Бейли гэгч бүсгүй 19 настайдаа парламентын зоогийн газарт ажилд оржээ. Түүний хэлснээр, нэг депутат хар үүрээр шахуу сексдэхийг санал болгож, мөн овоохон шар айраг гүзээлсэн Лейборист намын ахмад депутатуудын нэг автобусанд өөрийг нь илж таалж, гэрийг ньхүртэл дагаж байсан гэнэ.

Намайг оролдож, татаж чангааж байсан тэр бүх эр гэр бүлтэй, надаас хоёр дахин ах улс байсан гэж Бейли хэлжээ. “Тэд өөрсдийгөө маш мундаг амьтан хэмээн үзэж, зоогийн газрын нэг муу жирийн ажилтан бүсгүйг яасан ч яахав хэмээн боддог байсан” хэрэг гэж тэр ярьсан байна.

Парламентын гишүүд ёстой “шар сэмжилсэн хөгшин төгцөг” шиг авирладаг байсан гэж бүсгүй хэлжээ. Бейли ийм нөхцөлд дөрвөн жил ажилласан байна.

Өөрийн дур хүслийг хангахын тулд эмэгтэйчүүдийг элдвээр хоргоон оролдож байсан хэргийг нь мөрдөн шалгаж эхлэснээс хойш хэдхэн өдрийн дараа Британийн Уэльсийн 49 настай хөдөлмөрийн сайд амиа хорлосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top