ЦАГ АГААР: Түр зуурын бороотой

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 23

Улаанбаатар хотод:

Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, өмнөд хэсгээр 14-19 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 22-27 градус, зүүн хэсгээр 27-32 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top