Архив албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем ”eDOC”-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ

2018 оны 07 сарын 23

“eDOC"  систем нь  нийслэлийн Нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа байгууллагын  төрийн албан хаагчид өдөр тутмын баримт бичиг боловсруулах, байгууллагуудын хооронд албан бичиг солилцох, хадгалах, архивлах үйл ажиллагаанд хэрэглэн цаг хугацааг хэмнэж, албан бичгийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжийг бий болгон, шуудан болон бичиг хэргийн зардлыг бууруулан төрийн архивын мэдээллийн санг шинэчлэн баяжуулж, статистик тоон мэдээлэл, судалгаанд тулгуурлан үйл ажиллагаагаа зөв төлөвлөх, бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх, үйлчилгээгээ боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлж чадсан.

“eDOC" системийн гар утсанд зориулсан хувилбар нь тухайн албан тушаалтан ЗӨВХӨН ӨӨРТ ХАМААРАЛТАЙ дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд :

  • Ирсэн бичиг
  • Бичгийн жагсаалт харах
  • Бичгийн дэлгэрэнгүй унших
  • Бичиг – т хавсаргасан файл унших
  • Бичгийг шилжүүлэх, шийдвэрлэх, буцаах
  • Явуулсан бичиг
  • Бичгийг унших
  • Бичгийн дэлгэрэнгүй унших
  • Бичиг – т хавсаргасан файл унших
  • Бичгийн явц хянах юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.27.213) 2018 оны 07 сарын 23

ERDEMTEDIIN MEDLEGIIG HADGALDAG HUR SISTEM UGUILEHDEJ BNA

0  |  0
зочин (103.9.90.130) 2018 оны 07 сарын 23

ашгүй дээ

0  |  0
зззз(64.119.18.138) 2018 оны 07 сарын 23

Ашгүй дээ Цаасны хог багасах нь

0  |  0
Top