”Таванбогд” группийн худалдаж авсан барилгад гал гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 23

Төрийн ордны зүүн талд байрлах байранд өнөөдөр үүрээр гал гарчээ.

Хуучнаар "Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 2015 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас нээлттэй дуудлага худалдаанд оруулж, "Таван богд" групп худалдан авсан байдаг. Тус барилга дээр нэг давхар нэмж, нийт гурван давхар бүхий барилга барьж байсан юм. Гал гарсан дуудлагыг өнөөдөр 06.09 цагийн үед Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Гал гарсан даруйд Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ажиллаж, галыг унтраажээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Үүрээр гал гарсан. Манай гурван анги дуудлагын дагуу очиж ажиллан, галыг унтраасан. Урьдчилсан байдлаар цахилгаан кабелиас болж гал гарсан гэж газар дээр нь очиж ажилласан хүмүүс дүгнэсэн" хэмээлээ.

Барилгын ажил ерөнхийдөө дуусч дотор заслын ажилдаа ороод байсан бөгөөд, төлөвлөгөөний дагуу энэ намар хүлээлгэж өгөх ёстой байжээ.


Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tyyy(66.181.190.154) 2018 оны 07 сарын 23

Hulgain munguur um awaad bdagiimuu eswel yamar uchirtai um be bnga l gald shataad

0  |  0
ол(202.9.42.3) 2018 оны 07 сарын 23

таван богдын баригууд дандаа шатдаг н ямар вэ. ѳмнѳ н говийн барилга шатаад улсаас их хэмжээний мѳнгѳ даатгал нэрээр авсан.

0  |  0
Тмхгөр(103.229.123.250) 2018 оны 07 сарын 23

УИХ-ААС СҮРЖИН ЗАРЛАСАН ОЮУТОЛГОЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ТАГ БОЛЖЭЭ. АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ТЭРБИШДАГВА, БӨХ Б.БАТ-ЭРДЭНЭ НАР ОЮУТОЛГОЙД ОЧИЖ ДАЙЛУУЛААД АМАА ХАМХИСАН. ХАРИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ӨӨРСДИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ДҮГНЭЛТЭЭ ГАРГААД УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ХҮЛЭЭСЭЭР ИТГЭЛ АЛДАЖ ЭХЭЛЖ БАЙНА. МОНГОЛ ТӨМӨРЛӨГ НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН Ц.БЭЭЖИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ТУХАЙГАА ЯРЬЖ БАЙНА!

0  |  0
Зочин(112.72.11.107) 2018 оны 07 сарын 23

Таванбогд барилга угсралт, аюулгүй байдлынхаа тал дээр жаахан өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь ээ. Жаахан туршлага муутай, сэтгэлгүй хүмүүстэй л хамтраад байдын биш үү? Эсвэл улс төрийн явуулгын үр дүн үү? Тээр жилийн Нарантуулын түймэр шиг.

0  |  0
Top