Мянган Оюутолгой байгаад ч Монгол Улс хөгжихгүй гэж ”Financial time” сонины шинжээч бичжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 24

Монгол Улс дараагийн Катар болох уу? Financial times цахим сонины шинжээч Дэвид Пилинг энэ асуултад “Одоохондоо үгүй” гэж хариулж байна. Тэрбээр “Монголыг “Дараагийн Катар” гэж нэрлэхэд эрт байна” хэмээх нийтлэлдээ яагаад ингэж дүгнэх болсноо тодорхой бичжээ. Тэрбээр нийтлэлийнхээ эхэнд “Кувейт 1950 он. Абу Даби 1970 он. Катар 1995 он. Монгол 2020 он?” хэмээн асуусан өгүүлбэр оруулжээ. Энд байгаа нэрнүүд нь баян тансгаараа зартай улс, нийслэл хотын нэр. Харин он нь хөгжлийнхөө түлхүүр болсон хөрөнгө оруулалтыг татаж чадсан “онгодтой жил” нь юм. Манай улсын хувьд ч гэсэн гаднаас зургаан тэрбум ам.доллар татаж, дэлхийн томд тооцогдох алт, зэсийн уурхайг ашиглалтад оруулсан билээ. Энэ бол бидний хувьд том амжилт. Гэвч гадны хүний нүдээр харахад ямар байгааг Дэвид Пилингийн энэхүү нийтлэлээс олж харахыг хичээсэн юм. 

Түүний нийтлэлээс иш татья. “Монгол бол ашигт малтмалаар баялаг, эдийн засаг нь 2011 онд 17 хувиар өссөн орон. Улаанбаатарт ирсэн уурхайчин, банкир, хуульчид бүгд л энэ орныг “дараагийн Эльдорадо /Өмнөд Америкийн алтаар баялаг нутаг. Алт газар дээр зүгээр л хэвтэж байсан гэлцдэг/” хэмээн итгэхийг хүсч байна. Энэ өгүүлбэрт Монголчуудын урьж залаад байгаа хөрөнгө оруулагчдын дотор ямар бодол эргэлдэж байгааг илүү дутуу зүйлгүй онож тодорхойлжээ. Монголын банк санхүүгийн салбарт удирдах албан тушаал хашч байсан Ж.Фаниган нэгэнтээ “Катар улс 1995 онд найман тэрбум ам.долларын хөрөнгө орууллалт олж авсан. Одоо ДНБ нь 174 тэрбум болж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд хоёрт жагсаж байна. Монгол яагаад ийм болж болохгүй гэж. 10 том уурхайгаа ашиглахад л Монголын 3 сая хүн бүгд саятан болно” хэмээн ярьсныг ч дурьдсан байна. Дэвид Пилинг түүнийг “супер өөдрөг үзэлтэн” гэж тодорхойлсон бөгөөд ардчилал, шударга ёс, сайн засаглалгүйгээр энэ бүхэн хий хоосон мөрөөдөл болохыг сануулжээ. Түүний нийтглэлийн гол анхааруулга нь энэ юм.

Нийтлэл рүү эргээд орьё. “Монгол Катар шиг болохоор зүтгэж байгаа ч Нигери шиг болох боломж бас байгааг анхаарах хэрэгтэй. Хүн ам сийрэг суурьшсан, Францаас гурав дахин том газар нутагтай зэрэг бол том давуу тал. Гэхдээ л энэ тухай бодох хэрэгтэй. Одоогоор нэг хүнд ноогдох 3000 ам.доллар байгаа ДНБ-ий хэмжээг сая долларт хүргэж болно. Ингэж болно оо. Гэхдээ ингэхийн тулд дөрвөн зүйл шаардлагатай. 1. Төрийн хяналт, 2. Шударга ёс. 3. Эдийн засгийн хяналт, 4. Геополитикийн оновчтой бодлого. Энэ  дөрвийн аль нэг нь үгүй бол 1000 Оюутолгой байгаад ч нэмэргүй. Эдгээрээс хамгийн чухал нь хяналт. Энэ улс ЗХУ-аас салсны дараа /Энд зохиогч алдаа гаргасан байна. Монгол Улс хэзээ ч ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг байгаагүй юм/ ардчиллын замаар замнаж, 1992 оноос эхлэн анхны Парламент, Ерөнхийлөгчөө сонгож ирсэн. Гэвч 2008 оны сонгуулийн үед хүчирхийлэл гарчээ. Монголчуудын 95 хувь нь бичиг үсэгтэй. Бусад улстай харьцуулахад гадаадад боловсрол эзэмшсэн гайхмаар сайн боловсон хүчинтэй. АНУ, Европын улсууд руу боловсрол эзэмшихээр одож байгааг нь харвал яг л Япон улс “Хөшгөө нээснийхээ дараа” Баруунтай танилцах гэж хэрхэн тэмүүлж байсан үе санаанд орно. Тэд “баялгийн хараал”-д өртөхгүйн тулд Персийн булангийн орнууд  Чили, Норвеги, Канадын хөгжлийн загварыг нухацтай судалж байна. Гэвч мэдээж сөрөг үзэгдлүүд байна. Сард 800 ам.долларын цалинтай Парламентын гишүүн болохын тулд бүгд үхэн хатан зүтгэж байна. Энэ бүхэн Парламентын гишүүний өмнө нээгддэг эрх мэдэл, боломжийг атгахыг хүссэнийх юм. “Transparency International” олон улсын байгууллагаас гаргасан авлигагүй орнуудын жагсаалтад Монгол Улс 120 дугаарт жагсчээ. Ерөнхийлөгч байсан хүн авлигын хэргээр шоронд хоригдсон нь үүний жишээ” гэжээ. Бичигч авлигын тухай хөндсөнөөрөө Монголд хөгжлийг авчрах дөрвөн гол хүчин зүйлийн нэг болох шударга ёс үгүй байгааг хэлсэн байна. Тэрээр Монголын улс төрчдөд “Эхлээд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Дотооддоо хэрхэн хуваарилах вэ, гадныхантай яаж хамтрах вэ гэдгээ шийдэх ёстой” гэсэн зөвлөгөөг өгчээ. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс өмнө нь тэнэг сүйт бүсгүй шиг байсан. Одоо харин маш боловсролтой, үзэсгэлэнтэй болсон. Хөрөнгө оруулагчид манай баялгийг олборлох гээд дугаарлаж байна. Газар доор баялаг байсан цагт тэд хэзээд ч Монгол хөрөнгө оруулахдаа л оруулна. Тэгэхээр, монголчууд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдэг нь хамгийн гол асуудал. Сонгуулийн өмнө хэдэн зуун ам.доллар хүн бүрт тараах нь асуудлыг шийдэх зам биш” хэмээн хэлснийг тэрээр ишлээд, гурван сая монголчуудын 500 000 нь нүүдлийн мал аж ахуй эрхлэн гэрт амьдарч, зуд ирэхэд хэзээ ч алга болж болохоор баталгаагүй хөрөнгө эзэмшиж байгааг дурьджээ. Түүний хэлснээр бол, монголчууд эхлээд баялгаа хэрхэн хуваарилахаас цаашдын үр өгөөж нь шалтгаалах аж.

Одоохондоо дарга нар “Оюутолгой бодит үр ашгаа өгч эхэллээ” гэх мэтээр ярьж байна. Улс орныхоо хөгжлийг хоёрхон уурхайд даатгаад хэдэн жил хэрэлдсэн шиг санаа амар сууж байсан хүмүүс нэг ч гэсэн уурхай нь ашиглалтад орсонд баярлах нь мэдээж л дээ.

“Супер өөдрөг үзэлтэн”-ий хэлснээр бол Катар найман тэрбум ам.доллараар эдийн засгаа тэтгэж чадсан. Харин Монгол яах нь одоогоор мэдэгдээгүй байна. Эрх баригчид бондын зарцуулалтыг хамгийн үр ашигтай байх хувилбараар олгосон гэж баталдаг. Дэвид Пилингийн хэлсэн, хөгжилд хүргэх дөрвөн хүчин зүйл болох хяналт, шударга ёс, эдийн засгийн хяналт, геополитикийн оновчтой бодлого Монголд байгаа эсэхийг ч харуулах юм.

 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 59 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.57) 2018 оны 11 сарын 26

Соц уед малчдын хуухдууд улсын зардлаар орос улсад ендер боловсрол олж байсан Тэнэг хун л хуний тусыг угуйсгэдэг

0  |  0
Хуцдаг халтар(202.131.233.22) 2024 оны 04 сарын 23

Тэгвэл нэг ч ОЮУТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙ БАЙХГҮЙ болгочих буцаагаад булчихья тэгээл болоо өөр арга олдож л таараа

1  |  0
Зочин(122.201.22.51) 2018 оны 08 сарын 06

Фаниган биш, Финиган шүү.

0  |  0
Зочин(122.201.22.51) 2018 оны 08 сарын 06

Фаниган биш ээ, Фаниган.

0  |  0
Зочин(182.160.3.228) 2018 оны 08 сарын 04

Авилгалын цоорхойгоо нөхөхгүй бол ёстой 1000 оюу толгой байгаад нэмэргүй гоожоод дуусна. Үнэн үнэн !

0  |  0
Zochin(77.218.253.90) 2018 оны 08 сарын 04

Bid odoo l iim zuvulguu avch bn.Hajuud ni busad uls oron hugjil ni asar hurdtai yavj bhad manaih gej bur unuudriig hurtel ingeed bj l baidag yasan zayagui helehch ug garahgui uursdduu gomdmoor

0  |  0
Зол(103.212.118.196) 2018 оны 07 сарын 31

Иш татаад байгаа элбэгдорж энэ цлсыг суйруулээд оргон зайлсан туунийг шоронд хийж хоронгийг нь хураасан цагт катар болно тууний булэглэлд цэг тавьж дуужлэх хэрэгтэй

0  |  0
Zochin(85.140.40.66) 2018 оны 07 сарын 30

Uneheer Mongol ulsad shudarga ys ediin zasgiin hynalt onovchtoi bodlogo us agaar met dutagdaj bna.

0  |  0
Тэмүүжин(27.123.214.110) 2018 оны 07 сарын 29

үнэн бѳгѳѳд үнэтэй зѳвлѳгѳѳ бна

0  |  0
Зочин(66.181.161.57) 2018 оны 07 сарын 27

Жинхэнэ ...шудрага хяналт = хегжил Монгол ирээдуйг гэрэлтуулнэ !

0  |  0
Р(66.181.161.27) 2018 оны 07 сарын 26

Манж хужаагийн эрлийзүүдийг хэдэн үеэр шалгаж бүгдийг нь буудах бас архичин *** ажил хийдэггүйг буудаж алах авилгал танил тал эрх мэдлээрээ авилга авдаг гэх мэт улсуулыг л алхад улс 5хан жилийн дотор хөгжинө

0  |  0
Тамын тогоо(66.181.161.27) 2018 оны 07 сарын 26

Ялзарсан үзэлтэй ухамсар дорой байгаа цагт хөгжлийн тухай бид бодсны ч хэрэггүй байх.

0  |  0
Mongol hegjij l taar(83.205.199.57) 2018 оны 07 сарын 26

end bichsen ikhenh tenegyydiin tarhi ni zadraagyi zoblon yzeegyi hii hooson hegjil yarisan manyyhainyyd setgegdel gegch hyyramchiigaa bichjee!gehdee ta nariuin muu amnaas sal eereer Mongol ylas hegjih ni ynen ?ene salgyyriig daaj yabah hychtei tor l heregtei!yhaangyideen hegjihgyi baigaa yum bis?heterhii yhaantaidaa hegjihgyi bna!

0  |  0
зайлаа(122.201.22.73) 2018 оны 07 сарын 26

Нэгж монгол хувь хүн бүр эхлээд эргэн тойрон дахь асуудлаа хараад, ”би эхлээд өөрөө яаж сэтгэж юунд үнэнч байх вэ, би өөрөө яг юу юм бэ” гэдгээ үнэн харж, өөрийгөө хөгжүүлэхгүй цагт 3 сая байна уу, 300 саяуулаа байна уу, 100 оюутолгой байна уу хамаагүй, чингисийн золбин шээс тэр хэвээрээ л байх болно. Их хааны нэр барьсан яашканууд.

0  |  0
ишш хөөрхий(122.201.22.73) 2018 оны 07 сарын 26

хэхэ зөв шүү дээ. Энэ хорвоогийнхонтой хэзээ ч эн тэнцүү өрсөлдөж, нүүр тулж үзээгүй жянхуу үндэстний минь сэтгэлгээ бол үнэхээр траншейны хулгайч түвшинд. Угаасаа л хөлдүү мөхмөл тархитай хүмүүс байсан, тэр нь гэнэт л 21-р зуун гараад өөрчлөгдөв гэж дээ. Маханбие нь угаасаа золбин царайлахаар төрсөн юм хойно яаяа гэх вэ.

0  |  0
Далай(103.10.21.28) 2018 оны 07 сарын 25

ЗХУ-аас салсан гэж үнэн л хэлсэн байна. Бүх юмыг ЗХУ-аас авдаг, бүх юмыг ЗХУ-аар заалгадаг байсан. Тэр байтугай монголчуудыг монголоор нь алуулж ч байсан. Ер нь бол ЗХУ-ын колони, 16-р бүгд найрамдах улс нь байсан нь үнэн юм.

0  |  0
Үнэн(99.203.29.5) 2018 оны 07 сарын 25

Мозамбик, зимбабие шиг л болно.. Газрыг ухаад хамаг юмыг нь аваад гарцан шд.

0  |  0
Баагий(64.119.17.70) 2018 оны 07 сарын 25

Төр үгүй улс орон хэзээ ч хөгжихгүй нь тодорхой.Улс төрийн намууд гэдэг бол олигархижсан бүлэглэл.Монголд одоо олигархийн бүлэглэл л байна.Ийм байхад 1000 оюу толгой байгаад улс орон нь хөгжихгүй,ард түмэн нь ядуу хэвээр л байна.Иймд төрөө төвшитгөхөд иргэн бүрийн өндөр мэдлэг,ухамсар,хариуцлага эх орноо гэсэн 1 л сэтгэлд нэгдсэн хатуу байх суурь хэрэгтэй байна.

0  |  0
Ахмад(182.160.32.32) 2018 оны 07 сарын 25

Тэр хөгжилд хүрэх 4 хүчин зүйлийг захих л төрийн түшээ гаргах Харин МАН .мэ.гээс салсан цагт л монголын бодлого зөв болноо..

0  |  0
zochin(66.181.161.44) 2018 оны 07 сарын 25

Манайд юүч үлдээхгүй хурдан хурааж авахын тулд эсгий гэртэйгээ байгаа луйварчиддаа хурдан хөөж гаргаж оросыг оруулвал таарна

0  |  0
zochin(66.181.161.44) 2018 оны 07 сарын 25

Манайд юүч үлдээхгүй хурдан хурааж авахын тулд эсгий гэртэйгээ байгаа луйварчиддаа хурдан хөөж гаргаж оросыг оруулвал таарна

0  |  0
Mgl(66.181.186.38) 2018 оны 07 сарын 25

Mongolchuud mal um chin malnuud xeveeree l yldex bx 1000 yyrxai baigaad ch xereggyi. Saxilga bat zarchim yuch bxgyi. Chingis xaan shig jaaxan xertsgii zob darangyilagch garaad nyxaj ogox xeregtei. Tegvel deerdene

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 07 сарын 25

ene amerikcghuudiin filocofi ni onoodor oorcodod ni hen ashitai bn ter huniig dollaraar hudaldaj avahiig hicheedeg um shig bn er delhiid noeloh canaatai ulc indianchuudiig arhind oruulj alj hydaj duucgacan odoo indianchuud undecnii tsoonh bolchihood guilagachilj amidarch bn Mongol ulciig tiim l bolgoh canaa edend bn

0  |  0
Зочин(66.181.190.128) 2018 оны 07 сарын 25

Ийм их газрын баялагтай байж ард иргэд нь ийм ядуу амьдарч байгаа нь төрийн томчуудтай шууд холбоотой.Хамаг баялагаа гадагш нь гаргаж суудаг тэнэг Монгол ёстой хөгжихгүй юм байна

0  |  0
Зочин(202.9.42.4) 2018 оны 07 сарын 25

ХАНАЖ ЦАДАХАА МЭДДЭГГҮЙ ”ХҮН ХУВАЛЗНУУД” ДЭЭР БАЙГАА ЦАГТ УЛС ОРОН ӨӨДЛӨХГҮЙ. ЭДНИЙГ БҮГДИЙГ НЬ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ !!!

0  |  0
Зочин(66.181.160.118) 2018 оны 07 сарын 24

Зөв дүгнэлт байна.Гадныханы өмнө бөхөлзөж тэдний эрх ашигт үйлчилдэг ямар ч хариуцлага сахилга батгүй төртэй улс яаж өөдлөх вэ дээ.Эхлээд улс орныхоо эрх ашгийг хамгаалдаг өмгөалдөг болсон хойно улс шиг улс болно.ОТ д одоо 11 тэрбум доллар татчихаад байна.Үр дүн хаа байна.

0  |  0
зочин (202.131.235.123) 2018 оны 07 сарын 24

Бас өнгөц хөндлөнгийн дүгнэлт. Асуудлын гол нь бид нар үнэхээр орчин үеийн боловсрол, ухамсартай юу? Бид багаасаа амьдралыэ, нийгмийн боловсролын зөв дадалтай юу? гэдгээс хамаарч байна. Эссе бичих чадваргүй хүмүүсийг боловсролтой гэж хэлэхэд хэцүү. Дээрх 4 шалтгаан бол ердөө үүний үр дүн.

0  |  0
Хайдо(202.9.42.6) 2018 оны 07 сарын 24

Бодит дүгнэлт хийжээ.Энэ бүхний гол буруутнууд нь бид өөрсдөө шүүдээ.Өнөөдөр монгол оронд ёс зүй,сахилага бат,шударга ёс гэж огт байхгүй болсон нь ардчилалын үр дүн. Ардчилалаар бид эрх чөлөөг олсон боловч, анархизмыг хөгжүүлж ямарч хариуцлага сахилага батгүйгээр яваж ирсэн нь ийм гунигт байдалд хүргэсэн.Ардчилалыг гадны заавар зөвөлгөөн, тодорхой бодолгоор хэрэгжүүлсэн нь гол алдаа байлаа.98 ОНД С.ЗОРИГ АРДЧИЛАЛ БУРУУ ЗАМААР ЯВАЖ БАЙГААГ ЯРЬЖ ХЭЛСЭНЭЭР АРДЧИЛАЛЫГ АШИГЛАЖ БАЯЖИЖ ХӨРӨНГӨЖСӨН ХҮМҮҮСТ АЛАГДСАН ГЭДГИЙГ ИХЭНХ ХҮМҮҮС МЭДЭХ БАЙХ.УЛС ТӨР,ЭДИЙН ЗАСГИЙН АНХНЫ МЭДЭГДЭХҮҮН БАРАГ БАЙХГ

0  |  0
зочин(122.201.21.232) 2018 оны 07 сарын 24

Маш зөв хөндлөнгийн дүгнэлт бна . Оюу толгойн жишгээр гэрээ хийж 10 уурхай ашиглалтанд оруулсан бол монгол бүр их өрөнд орж өрийн дармтнаас болж газар нутаг тусгаар тогтнолоо ч алдах бсн харин ганц муу гэрээ хийсэн нь их юм манай шударга хяналттай засаглал тогтоогүй цагт баялаг маань хараал бож хувирсаар л бх болно

0  |  0
nam bus irgen(202.9.41.238) 2018 оны 07 сарын 24

turd bgaa 200-300 uudgvi urvagch dvlzengvvdiig buudaad ger bvliig n hol tsulsunii daraa l uls oron hugjiliin zamruga orno. Ene ulsaar hujaagiin erliizvvd toglood duuslaa.Ard irged uhaarah tsag bolson.

0  |  0
иргэн(202.179.24.87) 2018 оны 07 сарын 24

тиймээ энэ Улсыг Хөгжиж Ард иргэдийн амьдралыг дээш нь гаргахгүй зориудаар Ядуу Иргэдтэй Хоцрогдсон Улс байлгах сонирхолтой Төрд гарсан Хулгайч Луйварчидтай л тууштай Тэмцэж тэднийг Төрөөс зайлуулж Шударга ёс тогтоосон цагт л Бид сайхан амьдарч Улс маань Улс шиг болно

0  |  0
Санжаа(124.158.124.169) 2018 оны 07 сарын 24

зөвөө ёрөнхийлөгчийн засаглалтай болоход монгол орон маш хурдан босно

0  |  0
mongol(27.123.214.106) 2018 оны 07 сарын 24

Buu huts mongolcuud gazraa uhuulaad hezeec hugjihgui. Eko 60 say maliig ersdeltei gejihjee.

0  |  0
Зочин(124.53.101.126) 2018 оны 07 сарын 24

Тёр нь луйварчид офшорчид авилгачдаар дуурчихээд яаж хегжих вэ доодсууд юунаас дутахав гээд ажил хийхдээ бас авилга хунд суртал нэгнийхээ бизнесийг булааж амьдрах гэж эрх мэдлийн телее ухэлдэж Нутаг нуга хамаатан садан Найз Нехед гээд л цадаж ханах ес зуйгуй хумуус хэцуу л байна эхлээд хариуцлага ес зуй гэдэг зуйлд суралцаж хэвшуулж байж улс орон хегжине

0  |  0
Album(103.212.117.90) 2018 оны 07 сарын 24

ХАХА. Катар 8 тэрбум доллараар ЭЗ тэтгэсэн байна. Харин Монгол улсад РТ гэрээ хийж ОТ ашиглалтанд орсны дараа өнөөг хүртэл 28 тэрбум долларын өрөнд орсон ч өөдөлсөнгүй. Харин ч бүр ядуугийн туйл руу шигдсээр л байна. Эсрэгээрээ 28 тэрбум долларыг ашигласан хүмүүс баяжаад дууслаа.

0  |  0
иргэн(202.9.42.7) 2018 оны 07 сарын 24

”тамын тогоо”-ндоо байгаа цагт монголчууд Мянган Оюутолгой байгаад ч Монгол Улс хөгжихгүй .

0  |  0
darvin (202.55.180.58) 2018 оны 07 сарын 23

Oroc ulc Mongoll ulcad Eredenetiig varij ogcon ene Kanad komfanii tsaad ezed ni amerkuud baigaa ni oilgomjtoi manai ulciin baylagiig hulgailj bn amerikchuud indianc huudiig conoocon shig uil yvdalMongol ulcad bii boloh geed bn gej bodoj bn end tandgui angili hel zaah bolj ene ni tsaanaa ulc toriin bodlogotoi neg talaar hplootoi neg ugeer helbel odoo Mongolchuudad Oroc ulc herreggui amerik heregtei gedgiig dalduur hiij bn

0  |  0
Зочин(112.72.11.107) 2018 оны 07 сарын 23

Нийтлэлч өөрөө түүхийн мэдлэг дутмаг байна. 1991 онд бид жинхэнэ утгаараа Зху-с салсан юм шүү дээ. Өмнө нь бид хэдий тусгаар улс нэртэй ч Оросоос бүрэн хамаарч байсан юм. Бидэнд ямар ч улс төрийн эрх мэдэл байгаагүй. Энэ үүднээсээ бид жинхэнэ утгаараа 91 онд л тусгаар тогтносон. Одоогийн Оросын нөлөө хүчтэй ч соц үетэй харьцуулахад юу ч биш.

0  |  0
зочин(202.9.42.8) 2018 оны 07 сарын 23

хулгай луйварт сэтгэл зүрхээ өгчихөөд зүгээр жаргаж байдаг улс төрч гэх мэрэгжилтэй бүлэг эх орон ард түмнээсээ урваж хөлжчихөөд ямарч ялгүй амьдарч байхад хамгийн сайхан юм чинь улс төрч юм байна гэж залуус бодолгүй яахав дээ шинэ 5 дугаар цуваа үүссээр байна эх орноо худалдаж урваж сайхан мөнгөжисөн бааснуудыг ял асууж шорон явуулах хэрэгтэй бүх хөрөнгийг нь хураа

0  |  0
mongol(64.119.18.176) 2018 оны 07 сарын 23

Bas uls turchid ni hoorondoo zodoldood umnuh zasgiinhaa hiisen yamiig uguisgeed turiin zalgamj ulamjlal gej baihgui bolson,uursduu idej uuhiin tuld umnu ni hiisen gadaad,dotoodiin buh geree heltseliig uguisgedeg iim udirlagatai baihad uls oron hugjih uu bas boloogui bur turiin albadiig hurtel unelj naimaaltsah tuhai udirdagchid ni yariltsaad suuj baidag iim baihad jiriin ard irged bid odoo yaahav ene uls oron yaaj hugjih yam

0  |  0
mongol(64.119.18.176) 2018 оны 07 сарын 23

Ene hunii helsen 4 huchin zuil bol tuiliin unen uuniig mash turgen onovchtoi shiidej baij uls oron hugjinu tendert orloo geed yalah magadlal mash baga uchir ni bugd zahialagatai biznes,hudaldaa naimaa hiie gehed mash ih daramttai gaali mash hund surtaltai hahuulid barigdsan er ni turiin uilchilgeenii buh salbaruud heel hahuulid idegdsen tuiliin hund surtaltai mongol hund biznes hiihed iim hund baihad gadaadiin hurungu oruulagchdad yariadach hereggui,bas tom tusluudee hudulguhud urid ,hoid hurshuus mash ih hamaaraltai tusluu heregjuuleh mash hundreltei neg iimerhuu

0  |  0
Top