Олон асуудалтай Оюутолгойн шалгалт юу болов ???

2018 оны 07 сарын 23

Юуны өмнө энэ асуултыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсгээс асуух учиртай. Мэдээжийн хэрэг, Ерөнхий сайдаар ажиллаж асан хоёр ч нөхрийг гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа хууль хяналтын байгууллагаас бас асуух ёстой. Мөнхүү Ажлын хэсэг томилон ажиллуулж буй УИХ, үүнд хяналт тавин ажиллах учиртай Засгийн газраас ч асуух нь зүйд нийцнэ.

Сүүлийн арваад жил “Монгол Улсад ашигтай, ашиггүй” хэмээн хэрэлдсэн Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулаад хагас жил шахам, тус гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгаад дөрвөн сар орчмын нүүр үзлээ. Таван дэд хороотойгоор шалгах үйл ажиллагаа явуулж байгаа Ажлын хэсэг сүүлийн хугацаанд ямар нэг мэдэгдэл хийж, ажлаа хаа ч тайлагнасангүй. Ард олонд биш юм аа гэхэд УИХ, Засгийн газарт нээлттэй тайлагнаж байхаар байгуулагдсан ч таг чиг сууна.

Дэлхийд тэргүүлэх том орд газрын гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир “...ажлаар гадагшаа явах болсон учраас...” Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаас долоо хоногийн чөлөө мэдүүлж, түүний оронд Д.Тэрбишдагва гишүүн ажлын хэсгийг ахлах болсон. Үүнээс хойш мөн л долоо бүү хэл бараг 70 хоног өнгөрөхөд Д.Дамба-Очир гишүүн ажлын хэсгийг эргэн ахалсангүйг бодоход тэр хэр хэмжээгээ мэдсэн үү, эсвэл ашиг сонирхлын зөрчил үүсэв үү, улс төрийн дарамт шахалт ирэв үү гэх мэт олон хардлагатай тулгарч байна.

Үнэн хэрэгтээ дэлхийд тэргүүлэгч том төслийн гэрээг барилддаг, дуулдаг, бөмбөг тоглодог мэт нөхөд тийм ч амар шалгачихгүй л дээ. Ерөөсөө Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашигтай ашиггүйг тогтоож чадахгүй байгаа нь бидний мэдлэг, туршлага дутаад гацсан байхыг ч үгүйсгэхгүй. Том хэмжээний төслийн гэрээ бол нэг ёсны хууль байдаг. Хуулийн философи агуулга нь цэг таслалаар илэрхийлэгдэж ухагддаг гэх. Тэгэхээр тус гэрээг англи эхээс хэн орчуулж, хаана нь цэг таслалыг нь ялгаж, агуулгыг нь бүрэн монголчилж чадсан юм бэ гэх асуудал бий. Нөгөө талаар “Гүрэн дамжсан луйварчин” нэр зүүж чадсан “Рио Тин То” гэрээний хаана нь ямар цэг таслал тавьчихаад сууж байгааг мэдэх юм алга. Тодотгож хэлбэл, Олон улсын шүүх дээр очиход хэрхэн ялалтыг өөрийнхөө талд эргүүлж болох талаас бодолцохгүйгээр гэрээ хийхгүй нь лавтай. Тэр тусмаа дэлхийн олон улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тэр хэрээр Олон улсын шүүхийн хаалга удаа дараа татсан акул компани шүү дээ.

Нэг хэсэгтээ манай эрх баригчид “Рио Тин То”-гийн аманд багтаж байсан нь үнэн. Харин олон жилийн маргаан ард иргэдийн дургүйцэл нь ийнхүү Ажлын хэсэг байгуулах, гэрээнд үзэглэсэн нөхдийг шалгахад хүргэсэн юм шүү дээ. Оюутолгойн гэрээ анхнаасаа будилаантай хэмээн үзэж байгаа бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үзэглэсэн Дубайн гэрээ ч акул компанийн талд болж өнгөрсөн гэх шалтгаанаар түүнийг шалгаж байгаа. Тухайлбал, “Рио Тин То” нь Монголын хуулийн цоорхойг ашиглан Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх Дубайн гэрээгээр мөнгө хүүлэх боломжийг өөртөө олгосон байна” хэмээн дэлхийн хэвлэлд хүртэл дурдаад авсан.

Энэ мэдээлэл юунаас үүдэлтэй вэ гэхээр Оюутолгойн далд уурхайд зарцуулах 4.4 тэрбум ам.долларыг олон улсын томоохон банкуудаас авч болно. Үүнийг авахын тулд Монгол Улсын Засгийн газар гэрээнд гарын үсэг зурсан байх ёстой аж. Гэтэл  дээрх мэдээллээс харахад зээлийг Монгол Улсын “Оюутолгой” компани бус “Рио Тин То” компани 4,75 хувийн хүүтэй авсан бөгөөд  “Рио Тин То” нь эргээд “Оюутолгой” компанид 6.5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон баримт бий. Энэ бол ёстой жинхэнэ мөнгө хүүлэх арга мөн.

Зөвхөн үүнээс харахад л гэрээ зөрчсөн байгаа. Тухайлбал, Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд “Рио Тин То” компани, Оюутолгойн толгой компанид зээл олоход зуучилж, олон улсын банкнуудаас олгосон зээлийн хүүг дундаас нь нэмж, мөнгө хүүлэх талаар заасан заалт байхгүй аж.

Энэ мэт маргаан дагуулсан асуудал олон байгаа бөгөөд цаана нь томоохон бүлэглэл ажиллаж байгаа мэт харагдаж байгаа учраас Ажлын хэсгийн ажил ч удаашрах л байх. Хамгийн гол нь улс төр бизнесийн бүлэглэлийн гар хөл урт, эрх мэдэл өндөр учраас элдэв шахалт ирээд байхыг ч үгүйсгэхгүй.  

Ажлын хэсэг байгуулсны дараа хэсгийн ахлагч Д.Дамба-Очир “Оюутолгойн гэрээг цуцлуулах хүсэлт Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн байна. Эдийн засаг сэргэж ядаж буй энэ үед гэрээг цуцалж болохгүй. Харин засаж сайжруулах шаардлага бий. Энэ ажлын хэсэг гэрээтэй холбоотой олон зүйлийг ил болгож Монгол Улсад ашигтайгаар эргүүлнэ” хэмээн мэдэгдэж байв. Ийнхүү зоримог дуугарч байсан Д.Дамба-Очир гишүүн “...гадагшаа явах...” хэмээн шалтаг тоочоод үндсэндээ ажлаа хаясан гэхэд болно.

Харин түүний орыг залгамжилсан Д.Тэрбишдагва гишүүн ч мөн л зоримог зоримог хариултыг өгсөөр байсан ч өнөөдрийг хүртэл энэ асуудал нэг талдаа гараагүй байна.Тэрбээр  “Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарахаар мэдээлэл илүү тодорхой болох байх. Оюутолгой компанийн шинэ удирдлагатай уулзаж илэн далангүй ярилцсан. Цахилгаан станц яаралтай барих шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Одоо харин хаана барих вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай байгаа” гэсэн байр суурийг илэрхийлээд чимээ алдрав.

Ажлын хэсгийн ахлагч нар эхлээд сүрхий зоримог байр суурь илэрхийлдэг ч чимээ намдаадаг байдал хэвээрээ, нөгөө талаар хоног хугацаа сунжирч байгаа нь үүний цаана томоохон хүчин зүйл нуугдаж байна хэмээн хардахад хүргэнэ. Нөгөө талаар гэрээтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөлөө бүхий хоёр нөхрийг шалгаж байгааг ч үүнтэй холбогдуулан тайлбарлах нь ч бий. Мөнхүү манай нийгмийн зарим зүтгэлтнүүд ч “Оюутолгой”-н гэрээг захиалгаар гэмээр магтах хандлага ч бий болсон нь нэгийг хэлж хоёрыг бодогдуулах биз ээ.

С.Ууганбаяр 

www.zindaa.mn

 

 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.193) 2018 оны 08 сарын 01

terbishdavga urvasan bolj taarlaa

0  |  0
Мэргэжлийн хүн(202.179.27.57) 2018 оны 07 сарын 30

Оюу-толгойн гэрээг шалгана гэвэл эхлээд бизнесийн үнэлгээг нь Монголын өөрийн үндэсний үнэлгээчдийн багаар хийлгэх хэрэгтэй. Ийм үнэлгээ хийлгэхгүйн тулд энэ гэрээнээс хувь хүртсэн болон горьдогчдийн бүлэглэл энэ үнэлгээг Монголчууд хийж чадахгүй гэсэн сурталчилгааг их мөнгөөр хийж, ОУВС-ийн зөвлөгч нараар дамжуулан ятгаж улмаар хөрөнгө оруулагчдаас хахуул авч үнэлгээ хийдэг бүлэглэлээ ”Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн” гэх тодотгол өгч тэднээр өөрсдөдөө ашигтай үнэлгээ хийлгэн баталгаажуулах ажиллагааг явуулж байна. 600 тэрбум ам.долларын баялаг хэвлийдээ тээсэн ордоо огт үнэгүй өгчихлөө

0  |  0
nana(122.201.17.6) 2018 оны 07 сарын 27

naaduul chin dahiad avilga avaad nam bolsondoo zailuuldaa monch ochuuhon umdaa

0  |  0
erka(59.153.114.103) 2018 оны 07 сарын 23

minii tanidag neg gadni hun yg unen ug helsen tanai mongold hichneench ouy tolgoi erdenet baigaad tanai uls odoo baigaa erh barigchidaa bugdiini solihgui bol tanai uls hezeech hogjohgui gadni haraat uls bolno gej helj baisan yg unen bna tegheer bid nar odoo baigaa erh barigch bolon tsunh baridag malnuudiig bur moson zailuulahgui bol bid nar saihan amidral hogjil yriad nemergui ODOO NEGEL BOLOMJ BI TSUS URSGAH OOR YMARCH NEMERGUI 20 garan jil hudalaa yridag humuusiig sonsloo yg hebeeree bid nar chni saihan amidrah erehtei humuus biz de ene heden hulgaichuudtai neg ued torsondo uneheer bi harams

0  |  0
Зочин(183.177.96.130) 2018 оны 07 сарын 23

Саяхан гадна хэвлэл дээр Монгол улсад Хичнээн Оюутолгой байгаад хэзээч хөгжихгүй гэсэн магадгүй үнэн болж таарлаа.

0  |  0
Зочин(124.53.101.126) 2018 оны 07 сарын 23

Ийм тодорхой гэж бичиж байгаа бол далд уурхайтай холбоотой менге хуулэгч Сайханбилэгийг яагаад сулласан юм бол

0  |  0
zochin(66.181.187.103) 2018 оны 07 сарын 23

Oyutolgoigoos.udurt.1say$.orj.irne.gej.tarhi.ugaasan.Baabaraas.amyg.ni.asuugaad.yariltslaga.avaad.olon.niited.medeeleed.uguuch.setguulch.naraa

0  |  0
zochin(66.181.187.103) 2018 оны 07 сарын 23

Oyutolgoigoos.udurt.1say$.orj.irne.gej.tarhi.ugaasan.Baabaraas.amyg.ni.asuugaad.yariltslaga.avaad.olon.niited.medeeleed.uguuch.setguulch.naraa

0  |  0
zochin(66.181.187.103) 2018 оны 07 сарын 23

Baabaraa.chini.nuguu.yariad.bsan.udurt.1say.dollar.Mongold.orj.irne.gesen./yasan.be.uuniig.Baabaraas.asuugaad.uguh.getguulch.bna.uu

0  |  0
zochin(64.119.27.213) 2018 оны 07 сарын 23

OOR YAH YUM LOGIKOOR

0  |  0
zochin(64.119.27.213) 2018 оны 07 сарын 23

BAYRTSOGT SHIG HUDLAA TOO YARJ HULHIDAHVII YAG UNENDEE UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ CHAFAHGUI TAAJ BODDOG YUM ERDENETIIG BAIGUULAHAD IIM ESERGUUTSELTEI TULGARCH EHLEED ASHIGGUI AJILAJ BAIGAAD SUULDEE ASHIGTAI AJILAJ ZASGIINHAN AMAA BARISAN

0  |  0
Top