”Манай баг хожвол би Герман хүн, харин хожигдвол цагаач хүн болчихдог!”

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ Франц улсын ялалтаар өндөрлөсөн билээ. Харин 2014 оны аварга Герман шигшээд ч үлдэж чадалгүй нутаг буцацгаасан юм. Үүнд Германы хөгжөөн дэмжигчид нэлээд таагүй хандсан. Тэгвэл Германы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил олон нийт, улс төрчдийн зүгээс ирэх болсон шүүмжлэл, дарамтаас үүдэн шигшээ багт тоглохгүй болж байгаагаа зарласан тухай Russia Today мэдээллээ. 

Арсенал клуб болон Германы шигшээ багийн түлхүүр тоглогчдын нэг Месут Өзилийн энэхүү мэдэгдэл олон нийтийг гайхшруулаад байгаа юм. Тэрээр Дэлхийн аваргын өмнөхөн Арсенал клубтэй 2021 он хүртэл гэрээгээ сунгасан билээ. Гэрээ сунгахаас өмнө түүнийг Алексис Санчесын хамт гэрээгээ сунгахгүй, цалин хангалтгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Эцэст нь Арсенал түүний цалинг шинэчилж 7 хоногийн 350,000 фунт стерлинг болгожээ. Өзил ийн Арсенал клубын хамгийн өндөр цалинтай тоглогч болсон юм. 

Тэрээр Германы шигшээ багаас зодог тайлах болсон шалтгаанаа Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзсанаас болж шүүмжлүүлэх болсон, мөн ДАШТ-д муу тоглосон гэж буруутгагдах болсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ. Үүнээс болж тэр сүрдүүлсэн захиа, утасны дуудлага хүлээн авах болсон гэв.

Месут Өзил “Германы хөлбөмбөгийн холбоо болон бусад хүмүүсийн хандлага, харьцаа нь намайг дахин үндэсний шигшээгийн өмсгөлийг өмсөх хүсэлгүй болголоо. Намайг гадуурхаж, 2009 оноос хойш шигшээ багт тоглохдоо гаргасан амжилтуудыг минь мартаж эхэлж байгааг би мэдэрч байна. Сүүлийн үеийн үйл явдлуудын дараа би расизм, үл хүндлэлийг мэдрэх болсон тул Германы шигшээ багт тоглох боломжгүй болж байна. Би Германы өмсгөлтэй тоглохдоо сэтгэл хөдөлж, бахархдаг байсан бол одоо ингэхгүй болжээ. Расизмыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй! "Манай баг хожвол би Герман хүн, харин хожигдвол цагаач хүн болчихдог!” гэж өөрийн сошл хуудсандаа бичсэн байна.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

[ 66.181.161.64 ]      |     2018 оны 8-р сарын 05 -нд, 03:51 минутанд

цагаачийг цагаач л гэнэ биз дээ.

Зочин [ 103.10.21.74 ]      |     2018 оны 7-р сарын 31 -нд, 11:12 минутанд

Европд хамгийн муу хүмүүс Туркууд Дэлхийн хамгийн муу хүмүүс Монголчууд

od [ 27.123.214.124 ]      |     2018 оны 7-р сарын 31 -нд, 09:13 минутанд

estoi hii gargadaggui mundag togloch shuu ene DAShT-r germani suld duug duulahgui bna lee tuuniig gomdoojee

ЗОЧИН [ 202.179.26.203 ]      |     2018 оны 7-р сарын 30 -нд, 02:37 минутанд

ГЕРМАНЧУУД ӨӨРСДӨӨ ХЭЛДЭГ НЭГ ҮГ БИЙ.ТУРК ХҮМҮҮСИЙГ АРВАН МАРК ӨГВӨЛ ААВЫГАА Ч ХУДАЛДАХ ХҮМҮҮС ГЭЖ

Нпа [ 64.119.24.29 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 14:41 минутанд

Турк монгол хоер бол хорвоогийн хамгийн хэрэггуй хумуус. Турк нь арай дээр

малнууд [ 64.119.20.71 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 14:21 минутанд

монголчууд ямар арчаагүй адгийн гэдгийг доорх сэтгэгдлүүд харуулж байна. та нарт ямар хамаатай юм бэ? хүрээний нэг шээсийн бэлтрэгүүд л биз. юу ч оруулсан дандаа гутааж байдаг малнууд

зочин [ 66.181.161.116 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 14:18 минутанд

Ашгүй энэ өмсгөл өмсөхгүй гэж байгөа дээр нь өшиглөөд нутгаасаа гарга.туркдээ очиг.даварсан хог вэ ийм өндөр цалинд ханадаггүй. Нэмүүлэхх санаатай турк зан гаргаж байгаан.ингэдэг гэсэншүү.муухай өмхийй санаатай гэж байгаа харагдаж байна

зочин [ 66.181.161.116 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 14:11 минутанд

Турк хүн ийм балиар байдаг нүүр бүү өг өөд нь татвал давардаг муухай үзоийн знтай гэж олрн жилийн өмнө франц улсын хэвлэлээр их бичдэг байсан шүү лээ.Ер нь европын орнууд турркийг европын хужаа цагаачид гэж нэрлэдэг.франц бүр дэлхийн улсуудад турктэй гүнзгий харилцаа тогтоож болохгүй шүү гэжанхааруулж байсандаа.Энэ гарчигний үгийг герман хүн хэлэхгүй энэ даварсан турк өөрөө хэлж байгаа.цагаач -хужаа.1үг шүүдээ.Манайхан ч дотроо бодолтой байхад илүүдэхгүй ээ.гуйлгачин царайлж мөнгийг нь аваад байвал дараа ирж суучаад явахгүй даварна шүү.Хатуу байр суурьтай байх хэрэгтэй.

mongol [ 27.123.214.114 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 09:01 минутанд

Tsagaac bol tsagaac

хөөрхий өзил [ 27.123.214.2 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 05:36 минутанд

хаана ч гэсэн цагаач л бол цагаач байдаг юм байна

Kkk [ 112.72.11.107 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 04:04 минутанд

Хөөрхий амьтан

Go to top of page