Эммануэл Макрон Доналд Трампын номноос үлгэр авдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 23

 Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт хандан түүний “The Art of the Deal” номыг уншдагаа хэлжээ. “Axios” сайтад мэдээлснээр Э.Макрон “Би “The Art of the Deal” номыг уншсан. Хэлэлцээрт хүчтэй байхын тулд эхлээд дайсандаа хариу цохилт өгөх хэрэгтэй гэдгийг би мэднэ” гэж Брюссельд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн байна.

Тэгвэл Доналд Трамп Францын Ерөнхийлөгчтэй хийсэн ярианыхаа явцад түүнээс Европын Холбооны орнуудыг худалдааны асуудлаар АНУ-тай хэлэлцээрийн ширээнд суухыг ятгахыг хүсчээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top