АНУ холбоотнууддаа Оросын зэвсгийг хэрэглүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 24

 АНУ-ын Конгресс Америк, Оросын батлан хамгаалахын хамтын ажиллагаанд тавьсан хоригоо сунгахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны тайланд өгүүлжээ. Мэдэгдэлд өгүүлснээр, АНУ-ын үндэсний батлан хамгаалахын тухай хуулийн төсөлд “Вашингтон Оросын эсрэг зогсоно, цэргийнхнийг Москватай хамтран ажиллахыг хориглоно” гэсэн агуулга оруулсан байна.

Түүнчлэн АНУ холбоотон орнууддаа Оросын цэргийн зэвсгийг хэрэглэхээ больж, Америкийн зэвсэгт шилжихэд нь уян хатан хандана гэжээ. Мөн Конгресс Америкийн Засгийн газарт Крымийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөхийг хориглож, 250 сая долларыг Украинд нийлүүлэх гэнэ.

Саяхан Орос, АНУ-ын цэргийнхэн Сирийн асуудлаар үйл ажиллагааны сувгуудыг бий болгосон гэсэн мэдээлэл гарсан бол Америкийн Конгресс Оростой хамтран ажиллахыг огтхон ч хүсэхгүй байгаа бололтой.

Крым нь 2014 оны гуравдугаар сард бүх нийтийн санал хураалтаар Оросын газар нутаг болсон юм. Энэхүү хойгийн оршин суугчдын дийлэнх нь Крымийг Оростой нэгтгэхийн төлөө саналаа өгсөн ч АНУ тэргүүтэй улс орнууд ОХУ-ыг хууль бус үйлдэл хийсэн гэж үздэг юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DARVIN(202.55.180.58) 2018 оны 07 сарын 25

NAAD AMERIKUUD CHENI OROC ULCIIG DARAH GEED CHADAHGUI BOLOHOOR HOLBOOTNUUD NI HAYAD YVAHAAC AIJ BAIGAA UMCAYHAN FUTIN SHINE ZEVCGEEREE AMERIKIIG SHOKOND ORUULCAN AMERIKUUD OROCIIG GUITSEE GEVEL 20 30 JIL BOLNO TER UED OROCUUD UV GEJ ZUGEER CUUHAV 50 JIL ARDAA ORHINO BIZ

0  |  0
Жон Лемон(66.181.184.191) 2018 оны 07 сарын 24

Новшийн янкууд ингэж хуцацгааж л байдаг. Угаасаа америк дэлхийн цагдаа байхаа больсон

0  |  0
.(202.9.42.4) 2018 оны 07 сарын 24

Хуцна биз америкчууд.

0  |  0
Top