Цэц тайлбар гаргуулах тухай албан бичиг СЕХ-нд хүргүүлжээ

2018 оны 07 сарын 24

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Энэ дагуу Цэц маргаан үүсгэн шалгаж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Цэц наймдугаар сарын 20-ны дотор тайлбар гаргуулах тухай албан бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд энэ сарын 18-нд хүргүүлсэн байна.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр тов зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоосон.  

Энэ нь Төрийн албан хаагч сонгууль болох жилийн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстой гэж хуульчилсантай зөрчилдөж, төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй байна хэмээн тухайн иргэд Цэцэд хандсан аж. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 41.1 ,41.2 дахь заалтууд буюу зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэж маргажээ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.214.80) 2018 оны 07 сарын 24

за энэ заалтыг Цэц хүчингүй болговол 2016 2017 онд сонгогдсон бүгд татагдаж магадгүй шүү.

0  |  0
Top