Өдгөө 45 настай ч ид байлдан дагуулж байсан үеийнхээсээ бараг өөрчлөгдөөгүй супермодель Хайди Клум нь дөрвөн хүүхдийн ээж. Тэрбээр их завгүй ч цагийг хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлж чаддаг нэгэн. Хайди хүүхдүүддээ өөрсдийнхөө сонирхлоор явахыг хязгаарладаггүй байна. Супермодель саяхан “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүүхдүүддээ дураараа байх боломж олгосноосоо нэлээд хэдэн сөрөг талыг олж харсан гэж ярьжээ. Гэхдээ Хайди “Охидыг маань өндөр өсгийттэй явахыг хараад хүмүүс дургүйцдэг. Ялангуяа Германд. Энэ нь их асуудал! Ресторан руу явахдаа гоёж гангалах нь тэдэнд таалагддаг. Энэ чинь хөгжилтэй шүү дээ. Машинаас ресторан хүртэл 20 алхам байхад яагаад өндөр өсгийттэй явж болохгүй гэж” гэсэн байна.
Модель бүсгүйн бодлоор хүүхдүүд дуулгавартай, сайн дүн авч байгаа бол хүссэнээ өмсч зүүж болох гэнэ.
Хайди одоо 28 настай гитарчин Том Каулитцтай үерхэж байгаа билээ. Гитарчин залуу Хайдигийн хүүхдүүдтэй ойр дотно болоод амжжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )