Жүжигчдийн эхнэр, нөхрүүд нь тэднийг киноны +18 хэсэгт тоглоход хэрхэн хүлээж авдаг бол. Тэдний зарим нь үүнийг уран бүтээл, ажил гэдэг талаас нь хүлээж авдаг бол зарим нь хайртынхаа тоглосон +18 хэсгийг үзэх тун дургүй байдаг гэнэ. Тухайлбал, “Грейгийн амьдралын 50 сүүдэр” цуврал кинонд чинээлэг, тачаангуй залуу Кристиан Грейгийн дүрийг бүтээсэн жүжигчин Жэйми Дорнаны эхнэр уг киног огт үздэггүй байна.
Жүжигчин залуу “US Magazine”-д ярихдаа “Эхнэр маань энэ киног үзэх дургүй. Амелия намайг болон миний ажлыг дэмжихийг хүсдэг. Гэхдээ би ч гэсэн түүний оронд байсан бол энэ киног үзэж чадахгүй байсан. Иймээс би түүнд киногоо үзүүлэх гэж шахдаггүй. Энэ бол эхнэрийн маань шийдвэр. Тэнд юу болж байгааг харах нь түүнд тухгүй” гэжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
мэдээж ш дээ
Сайхан хосууд шүү