Манай залуу бөхчүүд Шинэ Дэлигээс долоон медальтай ирлээ

2018 оны 07 сарын 25
Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн АШТ долдугаар сарын 19-22-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын “Yamuna Sports Complex”-т боллоо.
Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, Энэтхэг, Узбекистан, Какахстан, Кыргызстан, Туркменистан, Тажикистан, Пакистан, Япон, БНХАУ, БНСУ, Саудын Араб, Тайвань, Тайланд, Йордан, Ирак, АНЭУ гэсэн 18 орны 202 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн. Шинэ Делигийн дэвжээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин зодоглосноос хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртлээ.
Image may contain: 4 people, people smiling, people standing
 

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Цэрмаагийн Хулан мөнгө, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Нандинцэцэгийн Анударь, 53 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхцэцэг, 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Баяраагийн Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болсон юм. Тэднээс Э.Дэлгармаа залуучуудын Азийн АШТ-ий хошой медальтан болсон бол үлдсэн нь тивээсээ анхны медалиа зүүлээ. Багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байрт оров.

Image may contain: 4 people, people smiling, people standing and child

Image may contain: 4 people, people standing

Image may contain: 4 people, people standing

Image may contain: 4 people, people smiling, people standing

Image may contain: 6 people, people standing

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(83.78.104.175) 2018 оны 07 сарын 26

ta byhendee ih bayarlalaa. ulam ih amjilt hysen erooe

0  |  0
Хочин(66.181.187.141) 2018 оны 07 сарын 24

Тэмцээнд яваад л бдаг . Нийгэмд ур бутээлтэй ажил хийгээч . .....

0  |  0
Top