Меган Марклаас болж хатан хаан ухаан алдах дөхжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 25
Их Британийн хатан хааны гэр бүл тун саяхан шинэхэн бэртэй болсон билээ. Диана гүнжийн хоёр дахь хүү, ханхүү Харри Америкийн кино жүжигчин Мегантай хуримлах болсон нь хатан хааны гэр бүлд төдийгүй Их Британи даяар маш том шуугиан тариад амжсан юм. Гэхдээ тэдний хайр сэтгэл эцэст нь ялж өнгөрөгч тавдугаар сарын 18-нд тансаг хурим хийцгээсэн билээ.

Их Британийн ханхүүтэй хуримласан нь Меган Марклын хувьд Үнсгэлжингийн үлгэр бодит амьдрал дээр биелсэнтэй адил зүйл хэмээн дэлхийн хэвлэлүүд бичиж байв. Түүгээр ч зогсохгүй түүний биеэ авч яваа байдал, хувцаслалт, зан аашийг гүнж Кэйт Мидлтонтой харьцуулж, түүнд гүнжийн амьдрал зохихгүй хэмээцгээж байлаа. Гэхдээ Харри, Меган нарын хайр сэтгэл, хувь тавилангийн тухай кино хийх хүртэл тэд алдаршиж чадсан юм.

Харин сүүлийн үеийн мэдээгээр Меган Маркл өдгөө 86 настай Их Британийн хатан хаан Элизавэттаг ухаан алдуулах дөхсөн байна. Учир нь шинэхэн бэр нь сүүлийн хоёр сарын хугацаанд зөвхөн хувцсандаа 200 мянган ам.доллар зарцуулжээ. Жишээлбэл, Ирланд улс руу гурав хоног явахдаа хувцсандаа 36 мянган ам.долларыг зарцуулсан байна. Энэхүү хэргээс үүдэж ханхүү Харригийн төсвөөс хасах тухай асуудал яригдаж эхэлжээ. Учир нь Меган Марклын зарцуулж буй мөнгө бүгд татвар төлөгчдийнх шүү дээ хэмээсэн байна.
Б.Баргужин
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.58) 2018 оны 07 сарын 27

Angilin hatan haan uhaantai bn ard tumniihee mongiig hamaagui urddeggui bololtoi er hun daruu menimalict baival hamaagui deer biz uhaanaar bayn baih ni hamgiin ih bayn shuu

0  |  0
zochin(202.9.41.122) 2018 оны 07 сарын 25

энэ юм үзээгүй хар хүүхэн хатан хааны гэр бүлийг самарнаа

0  |  0
aaa(202.21.106.138) 2018 оны 07 сарын 25

yum uzeeegui huuhen

0  |  0
Хх(59.153.112.20) 2018 оны 07 сарын 24

Mанайх түрүүлсэн бөх даа хаус өгдөг нүнжигтэй юун 200 хан мянган доллар сая гаруйг хурандаагийн мөрдөстэй өгнө

0  |  0
Зочин(66.181.186.248) 2018 оны 07 сарын 24

СҮРТЭЙ ЮМ ХАТАН ХААН НЬ ЮУ НЬ ГОРГОР ЮМ МАНАЙХ ШИГ САЯ САЯААР НЬ ХУЛГАЙД АЛДВАЛ ЦУС ХАРВАЖ ҮХЭХ БАЙХ ШҮҮ .

0  |  0
Top