Монгол Улсад хорь гаруй мянган бөө бий

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 25

Бөө мөргөл бол Монголчуудын балар эртнээс дээдэлж ирсэн язгуур шүтлэг юм. Эрт үед хүмүүс тэдний орчин тойронд болж буй алив үзэгдэл юмсад далдаас ямар нэгэн хүч нөлөөлдөг хэмээн үзэж байж. Тэрхүү далдын хүч эздийг дуудах, аргадах зэрэг зан үйл бий болсон нь бөө мөргөл үүсэх эх үндэс болжээ. Энэ удаад,“Тэнгэрийн бэлгэдэл тооны учир, замч, заяач, сүнс онгод, бөө хүний зайлшгүй дагаж мөрдөх ёстой тангарага буюу дэг ёс, угсаатнуудын бөө мөргөлийн онцлог” зэргийн тухай сийрүүлэх болно.

Бөө ёсоор дээд огторгуйд 99 хөх мөнх “Эцэг тэнгэр”, замбуу тивд 77 дайр бор “Этүгэн эх” дэлхий буюу газрын эзэн, доод ертөнцөд найман “Лус” оршин байдаг гэж үздэг. Монголчууд есийн тоог төгсөшгүй амар амгаланг, наймын тоог хүч чадлыг, долоогийн тоог гай зовлонгоос хамгаалагч, хамгаалалтын утгаар тус тус бэлгэддэг нь ийн илэрхийлэгджээ.

Бөө мөргөлийн гол үйлчин нь өвөг дээдэстэй харьцах, тэнгэр сахиустай харьцах, уул усны эзэд буюу лус савдагтай харьцах гэсэн гурван өөр түвшний үйлийг үйлдэгсэд болох бөө юм.

Угийн олон гарвал, удмын их шүтээнээ биедээ буулгаж бөө болж буй хүнийг “заяач, улаач” хэмээн нэрийддэг. Энэ нь нэг талаас бөө болох заяатай төрсөн, нөгөө талаас бусдыг өвөг дээдсийн сүнс, онгод, тэнгэрүүдтэй холбон учруулдаг хүн гэж ойлгодогтой холбоотой юм. Бөө гэдэг нь тэдний ерөнхий нэр бөгөөд эрэгтэйг “зайран”, эмэгтэйг “удган” гэнэ. Зайран гэдэг нь “Хан” буюу хаан эзэн, тэргүүлэгч гэсэн утгыг илэрхийлдэг. Удган гэсэн үгийн уг үндэс нь “Этүгэн” буюу эх үндэс, анхдагч, байгаль эх хэмээх утгыг агуулна.

Бөө болсон хүний шинжийг дийлэнх хүмүүс “Урьд хүндээр өвчилж оточ, маарамбаар яваад эмчлэгдээгүй эсхүл татаж унадаг, хий юм хардаг байсан” мэтээр төсөөлдөг. Энэ нь туйлын өрөөсгөл ойлголт. Бөө хүнийг зөвхөн өвөг дээдэс нь онго болсон бол сонгож шийднэ. Онго сонгосон улаачаа ерийн хүнээс онцгойлохын тулд биеийнх нь аль нэг хэсэгт мэнгэ, элдэв хэлбэр дүрс, өнгө бүхий толбо эсвэл үе дамжин ирсэн эд зүйлээр “тамгалдаг”. Энэхүү тамга ямар ч тохиолдлоор, хэзээ ч илэрч болох ба нэг улаач хэдэн ч тэмдэгтэй байж болдог аж. Хөрст дэлхийд хүн болж мэндлэхдээ угаас тамгатай төрсөн заяачийг тэнгэр сонгосон, тэнгэрийн улаач гэнэ. Харин тухайн хүн бөө ёсонд орохоос өмнө зовж зүдэрч, өвчин эмгэг тусаж, төрөл төрөгсөдөө алдаж байсан бол түүнийг онгодын тарчлаа гэдэг байна. Онгодын дээр “Дээд тэнгэр” гэж буй. Тэрбээр, “хүний зовлон шаналанг өөрийн биеэр туулж мэдрэх нь эргээд бусдад туслах, тэднийг энэрэн хайрладаг болгохын учир” ийнхүү тарчлааг улаач биед нь мэдрүүлдэг аж. Гэвч зарим хүн угаа авахгүй гэж илт зөрдөг.

Энэ тухай: “Онго тэнгэрүүд удмаасаа бөө төрүүлэхийн тулд маш урт хугацаа зарцуулж, их буян үйддэг тул сонгосон хүнээсээ бөө болохгүй гэсэн хариу авахыг огт хүсдэггүй. Асар их хариуцлага хүлээж бөө төрүүлтэл, тэр нь татгалзвал онго тэнгэрүүд цаазын тавцанд гардаг. Саяхан нэг залуу бөө болохгүй гэж. Гэтэл түүний багшид дээд өвгийн зургаан онгод нь орж өмнө нь сөгдөөд, асгартал уйлж гуйсан жишээ байна. Гэхдээ сонгогдсон улаач энгийнээрээ бөөгөөс илүү, эсвэл дүйцэх хэмжээний буянтай бусдад ач тусаа өгдөг бол чөлөөлдөг. Бүр дорд хүн байвал орхигдоод шийтгүүлдэг. Үнэхээр боломжгүй бол удмынхаа хэн нэгэнд шилжүүлэх, мөн хойшлуулах боломж бий. Үүнийг мөн л онгод шийднэ. Харин сонгогдсон хүн татгалзвал ажил төрөл нь бүтэхгүй, өвчин ороох, ойр дотны хэн нэгэн нь эндэх, осолдох зэрэг муу зүйлс тохиолддог. Тэр бүү хэл онго, тэнгэрүүд ийм тохиолдолд хязгааргүй гомдож, заяач аа “Алтан дэлхийд амьтан мэт амьдраг” гэж зэрэмдэглээд орхичихдог. Үүнийг боолтод орох, баалах гэдэг” хэмээн МУИС-ийн нийгэм соёлын Антропологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир /Ph.D/ тэмдэглэсэн байна.

Энэ явдал уг гарвалаа залгуулсан бөө нарын амьдралд ч бодитоор тохиосон гэгддэг. Тухайлбал: Хөвсгөлийн баруун тайгад амьдардаг Густэ удган ойрмогхон жилийн өмнө хүүгээ алджээ. Густэ удганыг монголчууд төдийгүй гадаадын иргэд ч андахгүй. Тэрбээр “Нэгэн удаа над дээр ухаанаа алдах шахсан хүн тусламж эрэн ирсэн юм. Хэдийгээр би түүнд тусалсан боловч надад ямар нэг барьц өргөөгүй. Энэ нь надад маш муу зүйл авчирсан. Учир нь би бол зуучлагч шүү дээ. Миний хүү нас барсан нь ийм учиртай юм” гэж хэлсэн. Энэ мэт олон жишээ буй. Густэ удганд үзүүлж түүнээс тус дэм авчихаад өргөл барьцаа өргөөгүй учир онго, тэнгэрүүд дүргүйлхэж түүний төрсөн хүүг авч мордсон аж.

Бидний дунд бөө нар их мөнгө төгрөг, эд бараа нэхдэг гэсэн ойлголт байдаг нь үнэн. Бид ажил хийгээд цалин хөлс авдаг шиг онго, тэнгэр ч үйлээ үйлдээд зохих төлөөсөө авах ёстой гэдгийг хүн бүр ухаарах нь зүйтэй болов уу. Гэвч энэ үйлд таны өгсөн мөнгөн ембүүний хэмжээ чухал биш, харин сэтгэлийн өргөл, итгэлийн гал л чухал байдаг юм.

Бөөд багш байдаггүй

Бөө болох хүний уг гарвалыг тодорхойлох, онгодтой нь учруулж золгуулахаас эхлээд хуяг хударга /дээл хувцас/-ыг заах, онго тэнгэрийнх нь дуудлага, суудлагыг олж биед нь суулгах хүртлэх бүх үйлийг гүйцэтгэгч бөөг “Замч” гэнэ. Өдгөө шавь босгож буй зарим бөө өөрийгөө тэдний багш гэх болсон нь мөн л өрөөсгөл ойлголт. Монгол хэлний тайлбар тольд, “Замч” гэдгийг 1. Зам мөр засагч, 2. Зам заагч, чиглүүлэгч гэж тайлбарлажээ. Үүнээс үзхэд “Замч гэдэг нь бусдын замыг зааж, чиглүүлэн явах, тэдний зам мөрийг засагч гэсэн утгатай болохоос яг таг зааж сургах багш гэх утга ер биш. Учир нь онго, тэнгэрүүд тахилаа яаж засах, ямар үйл хийж болох, ямар үйл үл үйлдэх, ямар зан үйлд юу юу хэрэгтэй гэх мэт бүхнийг улаачийнхаа зүүд нойр эсвээс түшээдээ дамжуулснаар зааж өгдөг. Иймд замч заавал энийг энгэх, тэрийг тэгэх ёстой, тахилаа заавал тэгэж өрөх хэрэгтэй гэж бултыг нэг бүрчлэн сургах ёсгүй. Хэдийгээр нэг заяачийн олон шавь байлаа ч онго тэнгэрийнх нь зан үйл, ёс заншил, дэг жаяг харилцан адилгүй байдаг байна. Харин заяач болон түүний онго тэнгэрүүд “Буулгаж ирсэн буянтан” хэмээн замчийг хүндлэн дээдэлж, ач гавъяаг нь үргэлж санан явах нь зүйн хэрэг юм.

Сүнс биднийг тосон аваад, үдэн буцдаг

Бөө мөргөл амьд амьтан бүр махан сүнс, ясан сүнс,цусан сүнс гэсэн гурван сүнстэй гэж үздэг. Сүнс гэдгийг бөө ёсонд “амь хадгалагч” гэсэн утгаар ойлгодог байна.

Махан сүнс хүний биеийн аль ч хэсэгт байж болох ба үргэлжийн шилжилт хөдөлгөөнд оршдог. Хүн энэ хорвоогоос халин одход уг сүнс тэр даруй алга болдог аж. Ясан сүнс нүдний ухархай, чих, хамрын нүх, дал, шүүжний ясанд солиболцон байрладаг. Үүнээс үүдээд бөө хүн малын толгойн нүд, чих, хамрыг иддэггүй, шүүжний нүхийг ухдаггүй, монгол хүн айлчлан ирсэн зочиндоо энэхүү ясыг тавьж өгдөггүй мөн дал, шүүжний ясыг заавал сэтэлж хаядаг нь ийм учиртай бөлгөө.

Цусан сүнс аман хүзүүнд байрлана. Хүн бурхан болсны дараа түүний толгой, хүзүүний яс салахад уг биеэс нь гарч оддог байна. Цусан сүнс хэзээч үгүй болохгүй мөнхөд оршдог. Эдгээр сүнс уулын мод бут, улиас, хайлаас, усны эрэг, тэнгэр, од зэрэгт байх ба чадалтай нь онго болон улаач биедээ буудаг ажээ. Өөрөөр хэлбэл урьд амьдралдаа буюу хүн ахуйдаа буян их үйлдэж, нүгэл хэлэнц хийгээгүй, хар буруу санаж хальтирч бүдэрч яваагүй, санаа сэтгэл цагаан, шударга шулуун, аливаад холбиролтгүй, бусдын тусын тулд өөрийн амийг ч үл хайхрагч байсан тэрбээр өөрт тохирох зэрэг дэвээр онго болж оршдог байна.

Харин зарим сүнс өөрийн буруутай үйл эсвэл хөндлөнгийн ямар нэг хүчин зүйлээс болоод очих ёстой газраа хүрч чадалгүй дунд ертөнц /хүний хорвоо/-д хэдэн зуун, бүр хэдэн мянган жилээр торж үлддэг. Энэхүү завсрын сүнснүүдийг ад зэтгэр, чөтгөр, шулам, адын юм, тийрэн, тэнэмэл сүнс, хий юм гээд өчнөөн янзаар нэрийддэг. Тийрэнгүүд үргэлж өлсөж, цангаж, ядарч, зүдэрч явдаг тул улаач болон бусдын бие рүү дайрахыг оролддог. Хэрэв ад зэтгэр улаачийн биед орвол ууж, идэхээс өөр ид шидгүй, заримдаа онгыг дуурайж түшээ болоод тэнд байгаа хүмүүсийг маллах гэдэг аж. Энэ үед ад зэтгэрийг улаачийн биеэс хурдан гаргахгүй бол түүний амь эрсдэх хүртэл аюул учирч болзошгүй. Адын юмыг улаачийн биеэс хөөхдөө онгодынх нь дууг дуулах, сүү тургих, амлуулах мөн хонх, хэцийг гарт нь барьж цохиулах зэрэг зан үйлийг түшээ хийх ёстой.

“Олон бөө төрж буй өнөө цагт ад зэтгэр илүү ихээр сэргэж хүчээ авч байна” хэмээн зарим бөө ярьдаг. Энэ нь үнэн ч байж болох. Мөн биедээ савдаг оруулчихаад “Манай онгодууд их ууртай, дандаа архи нэхэж, золгосон бүгдийг ташуурдаж зоддог. Одоо манай онгод дээр хамаатан садан минь ч ирэхээ больсон” гэж цөхрөн хэлэх дархад удгантай таарч байсан.

Бөөг тийрэнтүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал:

- Дутуу хуягтай онго дуудах,

- Нэг дор олон онго зэрэг биедээ буулгах

- Онгодыг биед нь тал оруулах

- Хатуу хар засалд хамаагүй орох... Энэ үед улаачийн бие рүү

тэнэмэл сүнс орох бүрэн боломж бүрддэг байна. Гэвч эцсийн дүндээ заяачийн онго, тэнгэрийг биед нь буулгаж буй зам я үүнтэй гол холбоотой. Хэрэв замч сайн бол заяач ч мөн тийм байдаг. Бөө хар юманд нэг удаа дайруулахад түүний гурван нас хорогддог гэсэн бичигдээгүй гэмээр хууль бөө ёсонд байдаг юм билээ. Бөө урт насалдаггүй гэлцдэг нь ийм учиртай ч байж болох юм.

Бөө бөөгийн бөөлөлт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр

Дээрх цэцэн үг бүх бөөгийн дэг журам, ёс жаяг ондоо байдгийг төвөггүйхэн тодорхойлно. Цаг хугацаа улирч одохын зэрэгцээ халх бөөгийн дэг ёс, уламжлал тасраад байснаа одоо тэнгэр цолтой олон халх онго буух болсон нь энэ зан заншил эргэн сэргэхэд чухал түлхэц өгч байна. Халх бөө хувцас их сүрлэг, нум сум холболого, хонхоор элбэг, ангийн арьсан дээл, гутал мөн аварга могой, унжлага зүүсгэл их, малгайн хувьд удганых нэлээд өндөр сүрлэг гэх мэт янз бүр байна. Өргөл, тахилын хувьд ихэд нүсэр, дэлгэрэнгүй уран яруу дуудлага зонхилж хар муу санах зээрлэдэг бөгөөд хар архи ер хэрэглэдэггүй, хар мууг цагаанаар дарна гэж сүү их хэрэгдэг байна.

Гэтэл буриад бөөгийн ёсонд хар архийг түгээмэл хэрэглэнэ. Хуягны хувьд мөн ангийн арьс, аварга могой, олон холболого, хонх, зүүсгэл ордог ч малгай, майхавчны хувьд халхаас арай нам байна. Тахил, өргөлийг засхад хялбар, дуудлага товч бөгөөд илэрхий ойлгомжтой, утга санаа төгөлдөр байдаг. Мөн буриад бөө олон жил суралцан, чанар, чандруу хийдэг байхад халх бөө энэ зан үйлийг хийдэггүй байна. Буриад бөөгийн ёс шарын шашинтай нэлээд холилдсон ч бөөг тодруулах, холбох ёс дэг нь өөрийн гэсэн дүрэм журамтай.

Буриад онгод, бөө нар өөрснийгөө “Бодонгууд овогтой Буриад” хэмээгээд:

“Далий захтай дээлэнд чинь

Улаан залаатай тоорцгонд чинь

Мэнд амоор гэж мэндэлдэг миний Буриад” гэж тодотгон мэндэлнэ. Харин Халхууд: “Халх Монгол угсаатай

Хүүсэрхэг Монгол уриатай

................ овогтой ............... хөвүүн үрийнх нь эрэгтэй бол баруун, эмэгтэй бол зүүн өвдгийг түшин төрсөн .................. үр нь байна аа” гээд өөрийгөө бүрэн танилцуусны хойно амар мэндийг нь мэддэг уламжлалтай. Харин дархад бөөг хар хараал ханзалж, хатуу үйл дарахдаа гарамгай гэдэг. Хувцас, хэрэглэлийн тухайд нэлээд өвөрмөц, ихэвчлэн ангийн арьс зонхилно. Энэ мэтчилэн аль ч газрын бөө өөр хоорондоо зан үйл, дэг ёс, эдлэл хэрэглэлээр огт адилгүй. Гэвч Халх, Буриад, Дархад хамтаар нэг л тэнгэрээс буудаг нь гарцаагүй. Бүгд л,

Төрийн хэргийг эрхэмлэж

Түмний төлөө зүтгэе гэж

Хүний үйлийг тэгшитгэе хэмээн

Хөрст алтан дэлхийдээ хүрэлцэн ирдэг нь маргаангүй.

Угтаа онго, тэнгэр гэдэг ариун үйлээр дүүрэн, атаач буруу санаагүй, ард олондоо туслъя, үр удмаа түшие гэж бууж ирдэг “Бурхан” билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд бөө олширч, олон олон онго, тэнгэр улаач биедээ буух болсноор бөө нарын дунд хараал чатга хийх, хоорондоо чатга хаялцах явдал өдий төдий нэмэгдэх болсон нь нууц биш. Энэхүү байдал уншигч авхай танд “нөгөө ариун, цагаан онго, тэнгэр нь яахлаараа хараал хийдэг байна аа” гэсэн бодол төрүүлж байж мэднэ.

Юун түрүүнд “хараал” гэх үгийн үүслийг авч үзье. Монгол хэлэнд “хараал” хэмээх үг хар харах, харыг харах буюу хар муу санах, хөө хар сэтгэл гэснээс үүдэлтэй байна. Хараал нь 1. Зүхлийн шинжтэй 2. Ерөөлийн шинжтэй гэсэн хоёр янз бий. “Давс цацах, ус цацах, архиар сэржимдэх /хамгийн аюултай/ зэргээр хараалын үйлийг үйлддэг.

 Зүхлийн шинжтэй хараал нь “харааж буй биетэд шууд ойлгогдох, утгын хувьд илэрхий байдаг. Жишээ нь: “Тогоонд нь чоно гөлөглө

Тоононд нь тас өндөглө”

Харин ерөөлийн шинжтэй хараал нь “Нар сарыг гэртээ багтааг

Навч цэцгийг хотондоо дэлгэрүүлэг” гэх мэтээр сайн сайхныг хүсэн, ерөөж буй мэт боловч далд үнэн нь “Нар сарыг гэртээ багтааг буюу онгорхой, ноорхой гэртэй. Навч цэцгийг хотондоо дэлгэрүүлэг буюу ямар ч малгүй харалсан хоттой гэсэн санааг агуулаж байгаа юм.

Үнэн хэрэгтээ, “Онго тэнгэр улаач биеэ дагадаг бөгөөд бөө ямар бодолтой, юу хийхийг хүснэ онго түүнтэй адил байдаг. Зайран, удган шүтээнээ зөв зүйтэй залж чадвал тэрбээр хэзээ ч буруу үйл хийхийг хүсдэггүй. Онго чиний биед орж удах тусам хүчээ авдаг. Үүний хирээр чи мэдрэмжээ улам бүр алдана. Иймд анхнаасаа онгоо бие дээ буулгачихаад өөрийгөө мэдэрч байгаа тэр үедээ л онгодоо барьж, зөв тийш чиглүүлэх хэрэгтэй” гэж зарим замч шавь нартаа захих нь ч бий. Мөн бөө ёсонд 13 шахаа тангарага гэж буй. Үүнд:

1. “Хангайн хайлаас хөндөхгүй

2. Хөө хар сэтгэлтнийг сүүн цагаан болгоно

3. Хонины толгойн нүдний ухархай, сүүжний нүх ухахгүй

4. Тэмээ унаж, махыг нь идэж болохгүй

5. Мах эвдэх үед үе мултлаж болохгүй

6. Олгойд хийсэн цус идэхгүй

7. Зулын шар тос идэхгүй

8. Хар заслын үед цагаан идээ авахгүй, амсахгүй

9. Үхээрийн газар очин буяны идээ идэхгүй

10. Төрсөн хүнээс бусад цусан дээр орж болохгүй

11. Чоно, нохойн мах идэж болохгүй

12. Зорьж ирсэн хүнийг ганзага хоосон буцаахгүй

13. Хар муу санаж, хараал чатга хийвэл хадын чулуу дэрлэнэ

Буруу муу санаж, буруу хазгай явбал бутын чулуу дэрлэнэ” гэсэн 13 ам мөчиг ордог.

Уг тангаргыг замч заяачийг анх босгохдоо Ойхон арван гурван ноён-/дээд тэнгэрийн зүүн хойт зүгт байх онго, тэнгэрүүдийг захирдаг 13 ноён/-д өргүүлэх учиртай. Бөө босгогчид уг үйлийг дутуу дулимаг хийдэг байж болох юм. Магадгүй ийм учир бөө нар хараал, зүхэл үйлддэг ч байж мэднэ. Гэхдээ энэ асуудлыг тангарагалах ёстой холбон үзэх нь зөвхөн нэг талыг харсан хэрэг. Харин нөгөө талаас нөлөөлөх өөр нэг хүчин нь бөө нараар засал ном хийлгэх, өвчин зовлонгоо амирлуулхаар очог энгийн хүмүүс болох бид юм. Үзүүлхээр ирсэн хүнд хараал хүрсэнийг бөө хэлхэд /өөр шалтгаан ч байж болно/ түүнийг эргүүлэн зүхэж өгөхийг гуйдгаас болоод маш олон онгодын зэрэг дэв доошилж, дээд тэнгэрт шийтгүүлсэн гэдэг.

Бидний очиж үл үзэх мөнх тэнгэрийн оронд буюу сүнсний ертөнцөд замбуу тивд буй бүх зүйл оршдог. Тэр ч бүү хэл гэм буруу үйлдсэн онгодыг шийтгэж хорьдог агуй байдаг. Түүнийг шорон, хар гэр гэлцдэг аж. Энэхүү агуйд хүний хорвоод бууж ирээд буян хийхээ умартаж, хар муу үйл хийсэн хэдэн мянган онго хоригддог тухай, мөн онго, тэнгэрийн ертөнцөд үргэлж нартай байдаг, найр хурим болдог тэнд бүгд аз жаргалтай, сайхан амьдардаг тухай” зарим онго хуучилдаг. Эдний талаар бодитой баримт үгүй ч сахиус, шүтээн хэзээ ч худал ярьдаггүйг мартаж болохгүй ээ.

Хүн хийсэн хэргийнхээ горийг амтлах цаг зайлшгүй ирнэ. Хэрэв танд заяач болох хувь тавилан ноогдсон бол үйлийн үрийн гай үрийн үрд, тэдний хүүхдүүдэд үсэрдэг болохыг мартах ёсгүй.

Төрийн үйлийг эрхэмлэж

Түмний төлөө зүтгэх

Аягын чинээ гэрийг

Аюул зовлонгүй болгож

Хүний үйлийг тэгшитгэхээр

Хөх манхан тэнгэрээс

Хөрст алтан дэлхийд олон олон онго, тэнгэр буух болтугай.

А.Давааням

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сугараа(66.181.161.35) 2021 оны 02 сарын 24

Мэдэхгүй шүүж идээд ухсан бол яхах бэ

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

мөн бөө болох гэж байгаа хүн багш замчаа сонгохдоо хамгийн энгийн зүйлийг ч ажиглаарай жишээ нь ёс суртахуун хүнийг хүндлэх хүндлэл гэр бүл гэр орон найз нөхөд гээд даруухан хүн гэх мэт мөн онгодийг нь ч гэсэн шинжих нь зүйтэй

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

зарим өөрийнхөө зөв гэж бодож бусдын замйг ч хохироодог тэнэг бөө нэртэнгүүд бас байгаа шүү жинхэнэ онгодтой ч гэсэн муу хүмүүс басбайгаа

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

онгодтой хүмүүс маү ариун байх ёстой жишжэ нь завхай биш гэх мэт бие бодол нэр гээд ариун байх ёстой баар хэсэж архи уудаггүй

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

онгодтойгоо мэдцэн бөө дээр очдог хүмүүсд анхааруулж хэлэхэд мэлмий нүдийг чинь нээнэ хаана гээд байгаа хүмүүсд битгий итгээрэй мэлмий нүдийг нээж хааж болдоггүй гэж байна шүү тэгэж билгийн нүдийг хамаагүй оролдох юм бол цхаан нь доройтдог гэж байна шүү

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

онгодтойгоо мэдцэн бөө дээр очдог хүмүүсд анхааруулж хэлэхэд мэлмий нүдийг чинь нээнэ хаана гээд байгаа хүмүүсд битгий итгээрэй мэлмий нүдийг нээж хааж болдоггүй гэж байна шүү тэгэж билгийн нүдийг хамаагүй оролдох юм бол цхаан нь доройтдог гэж байна шүү

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

онгодтойгоо мэдцэн бөө дээр очдог хүмүүсд анхааруулж хэлэхэд мэлмий нүдийг чинь нээнэ хаана гээд байгаа хүмүүсд битгий итгээрэй мэлмий нүдийг нээж хааж болдоггүй гэж байна шүү тэгэж билгийн нүдийг хамаагүй оролдох юм бол цхаан нь доройтдог гэж байна шүү

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

онгодтойгоо мэдцэн бөө дээр очдог хүмүүсд анхааруулж хэлэхэд мэлмий нүдийг чинь нээнэ хаана гээд байгаа хүмүүсд битгий итгээрэй мэлмий нүдийг нээж хааж болдоггүй гэж байна шүү тэгэж билгийн нүдийг хамаагүй оролдох юм бол цхаан нь доройтдог гэж байна шүү

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

онгодтойгоо мэдцэн бөө дээр очдог хүмүүсд анхааруулж хэлэхэд мэлмий нүдийг чинь нээнэ хаана гээд байгаа хүмүүсд битгий итгээрэй мэлмий нүдийг нээж хааж болдоггүй гэж байна шүү тэгэж билгийн нүдийг хамаагүй оролдох юм бол цхаан нь доройтдог гэж байна шүү

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

онгодтойгоо мэдцэн бөө дээр очдог хүмүүсд анхааруулж хэлэхэд мэлмий нүдийг чинь нээнэ хаана гээд байгаа хүмүүсд битгий итгээрэй мэлмий нүдийг нээж хааж болдоггүй гэж байна шүү тэгэж билгийн нүдийг хамаагүй оролдох юм бол цхаан нь доройтдог гэж байна шүү

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

онгодтойгоо мэдцэн бөө дээр очдог хүмүүсд анхааруулж хэлэхэд мэлмий нүдийг чинь нээнэ хаана гээд байгаа хүмүүсд битгий итгээрэй мэлмий нүдийг нээж хааж болдоггүй гэж байна шүү тэгэж билгийн нүдийг хамаагүй оролдох юм бол цхаан нь доройтдог гэж байна шүү

0  |  0
зочин (202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

зарим бөө нэртэнгүүд хэдий жинхэнэ онгод буулгасан ч муу хүмүүс их байгаа түүний хажуугаар сайн хүмүүс ч их байгаа

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

зарим онгодтой хүмүүс онгодтой гэдгээ мэдэхгүй буяны юм идэж бузартдаг гэж сонсож байсан мөн оршуулгын газар очдоггүй баар цэнгээний газар очдоггүй учир нь тэнд альбингууд тийм бузао мансуурлын газар их байдан тэгээд онгодтой хүн альбинтдаг

0  |  0
зочин(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

орчин үе одоогийн үед улаагч хэдий хар муу биш сайн хүн байсан ч онгодтойгоо яаж зөв харьцахаа мэдэхгүй харилцаж чадахгүй бол улаагчид маш их аюултай байдаг

0  |  0
зочин (202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

бөөд барьцийг нь өгөхгүй бол тахил дээр жоохонч гэсэн юм тавихгүй бол улаагч онгодтойгоо хамт үхдэг гэж сонcож байсан яахав зарим юм эньр асуух үйлд бол хэдхэн төгрөг тавьчихад хангалттай л байдаг

0  |  0
зочин (202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

онго тэнгэрүүд ч гэсэн өөрийн гэсэн хүнтэй адилхан ёс хуулинд захирагдах ёстой онго тэннэр гэхээрээ л бурхан хэнийгч шийтгэж хэнийгч аварч болно гэсэнмүг биш тэдний хүчинд хэмжэн хязгаар гэж байдаг сайн улаагчтай сайн замаар явбал онгод онгод хэвээрээл байна

0  |  0
zochin(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

яалт ч үнүй ийс тангараг байжийж энэ тангарагаа заавал биелүүлж байж бусдад хүндлүүлж бишрүүлдэг байх ёстой энэ их үнэн мэдээ байна шүү

0  |  0
zochin(202.9.46.182) 2020 оны 01 сарын 28

Mash sain medee bn

0  |  0
Эрдэнээ(64.119.26.224) 2022 оны 03 сарын 31

Зааа зайлаа ямар ацных нь бөө шал тэнэг санагдчихлаа 13н тангараг гэж хүүхдийн санаа ичэцгээ

0  |  1
Bi(73.200.36.1) 2022 оны 03 сарын 31

Nadad bol taalagdlaa. Unshihad sonirholtoi , boduushtai yum ih bna. Bayarlalaa.

2  |  0
unen(88.130.48.170) 2018 оны 07 сарын 26

lam,böö,deed bolovsroltoi seheetengeer duureh jm bndaa...eh oronoo hamgaalah,buteen bosgolt,mal aj ahui,tarialand hen zutgeh vee

0  |  0
Bbbb(103.229.121.184) 2018 оны 07 сарын 25

Ахуй анхдагч ухамсар 2догч

0  |  0
Төмөр(198.8.84.252) 2022 оны 03 сарын 31

Монголд хориод мянган шизотой хүмүүс бий гэсэн үг. Бөө гэж сүгсэлздэг нөхдүүд нэг бол тархиндаа хавдартай, үгүй бол Sleep Apnea, эсвэл архины цагаан солио, ихнэхдээ зүгээр л ирваатал нь хадуурчихсан л этгээдүүд. Монголын үндэсний шашин, зан үйл гэдэг нэрээр халууран, улам харанхуй бүдүүлэг болцгоож болохгүй дээ. Биднийг мангар, мулгуу чигээр нь байлгаад байх сонирхол Ерөнхийдөгч, УИХ-ын дарга, ЕСайд гэх мэтээс авахуулаад дотоод гадаадын хорон санаатнуудад байгаа. Тэрний нэг илрэл нь бөө мөргөл, шашин, Далай лам, энергийн төв, уул овоо тахих гэхчлэн сүржин ёсорхол, жүжгүүд олон байнаа.

0  |  1
Зочин(112.96.248.166) 2018 оны 07 сарын 25

Энэ олон бөө арай бишээ. багшгүй, гэв гэнэт нэг юм зүүдлээд л бөө болоод л биднийхээ амьдралыг шийдээд л

0  |  0
zaluu(188.95.123.149) 2022 оны 03 сарын 31

huuliar erheen edlez baigaa hulgaich luivarchad shuudee ha ha humuus oorsdoon demziz baigaa

0  |  1
Зочин(139.5.217.29) 2018 оны 07 сарын 25

Khun medekhiig khusekhgui bgaa zuileesee khol angid bkh kheregtei ym shig ee! Shutej deedelj chadakhgui bol eldwiin zuileer oroldoj ooroo oortoo asuudal uusgekh khereggui gej bodoj ywdag.

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2018 оны 07 сарын 25

ойлгомжтой сайхан бичсэн байнаа, хэрэгтэй сайхан мэдээлэл бичсэнд баярлалаа, таалагдлаа.

0  |  0
n(124.158.92.16) 2018 оны 07 сарын 25

setgeciin umtai huniig boo geed baina uu

0  |  0
РАВДАН(202.179.31.23) 2018 оны 07 сарын 25

20 мянгаас лав 19 мянга нь хуурамч тэд бүгд хотын гэр хороололд бий

0  |  0
зочин(119.40.98.162) 2018 оны 07 сарын 25

ОДООГИЙН БӨӨ НАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН ЗАЛИЛАНГУУДЫН БҮЛЭГЛЭЛ, ЭД НАРЫГ МЭДДЭГ ГЭЖ НОХОЙН БААС .........

0  |  0
zochin(103.26.194.99) 2018 оны 07 сарын 25

Yg uneniig hkeljee, ene olon aimaar yildluudiig yagaad meddeg l um bol hkelj chadahkgyi baigaa um

0  |  0
рай(64.119.24.9) 2018 оны 07 сарын 25

Зоригийг хэн алсан,,Зам- үүдэд нэг охин алга хаана , ямар оффшорчид бна, Баяр, баярсогт нар яагаад уснаас хуурай гараад байна, аан олон асуулт байна ааа,

0  |  0
Zochin(174.211.11.216) 2024 оны 04 сарын 03

Odoonii boo bol boovnoos doloon dor.

0  |  1
зочин(202.179.24.87) 2024 оны 05 сарын 01

худлаа худлаа тийм л Сүрхий байсан юм бол Зам-Үүдэд алга болоод байгаа Охины Сурагийн нь гаргаад өгөх нь яасийн

1  |  1
иргэн(202.179.24.87) 2024 оны 04 сарын 03

үхсэн хойшоо энэ олон Бөө байлаа гээд яахав дээ Төрд гарчихсан энэ олон Хулгайч Луйварчидыг Дарж номхотгож чадахгүй Ард олон Ядуу зүдүү элдэв Хавдар өвчинөөр Автын ослоор хэдэн зуугаараа Амь насаа алдаж Бяцхан хүүхдүүд алга болоод Сургийн нь боловч гаргаад өгч чадахгүй Арга чарга хийж чадахгүй Худлаа энэ олон Бөөгөөр цусаа хийнээ

0  |  1
Зочин(139.5.219.46) 2018 оны 07 сарын 25

Мэдээлэл өгсөнд баярлалаа

0  |  0
Top