“Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр” үргэлжлэн хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн Д.Доржмаа, Э.Уянга нар Сэлэнгэ аймагт 7 хоног ажиллаж Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж ажиллалаа. 
Аймгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл өндөртэй сумдуудыг сонгон Сүхбаатар сумын 4 өрх, Цагааннуур, Алтанбулаг сум, Бугант тосгоны эрүүл мэндийн төвүүд дээр ажилласан ба аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.
Мөн 2018 оны 07 сарын 21-ны өдөр бүх шатны эмнэлгийн сүрьеэгийн асуудал хариуцсан эмч, мэргэжилтнүүдэд зориулан “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах” 1 өдрийн сургалтыг зохион байгуулж, харилцан санал солилцлоо.

www.ZINDAA.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page