Си Жинпин: Худалдааны дайнд ялагч гэж байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 26

 БРИКС-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт болж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр олны анхаарлыг татсан нэгэн мэдэгдэл бол Хятадын дарга Си Жинпиний дэлхийн худалдааны дайнаас зайлсхийх арга хэмжээ авах уриалга байлаа. Си Жинпин “Энэ дайнд ялагч гэж байхгүй. Иймээс зайлсхийх хэрэгтэй” гээд хөгжиж буй орнууд дэлхийн эдийн засгийн 40 орчим хувийг бүрдүүлдэгийг хэлсэн байна.

Хятад улс нь БРИКС-ийн орнуудын гол тоглогч. Гурван өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтад энэхүү эвслийн гишүүн орнуудын 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Хятадын дарга БРИКС-ийн орнуудад хандан ард иргэдийн ашиг сонирхлыг нэгтдүгээрт тавьж, хүрээлэн буй орчноо хамгаалахыг мөн уриалжээ.

В Йоханнесбурге открылся десятый саммит БРИКС

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top