Мексикт хэт халуунаас болж онц байдал зарлав

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 27

 Мексикийн засаг захиргаа маш их халуунаас болж онц байдал зарласан байна. 50 °C хүрч халж байгаа талаар тус улсын Онцгой байдлын үндэсний албаны дарга Луис Фелипе Пуэнте мэдэгджээ. Мексикийн дийлэнх хэсэгт агаарын температур урьд өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байна. Тус улсын Дотоод хэргийн яам 24 мужид онц байдал зарлаад байгаа аж.

Мексикийн Онцгой байдлын албаны даргын ярьснаар мужуудын засаг захиргаа Үндэсний сангаас хэт халуунаар хохирол амссан хүмүүст хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үзүүлэх хөрөнгө зарцуулах гэнэ.

Мексикт хэт халж байгаагаас болж АНУ-ын баруун урд хэсэгт ойн түймэр гарч, 3200 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэхүү түймэр нь агаарын температур урьд нь байгаагүй их болж, салхи гарснаас үүджээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top