Өнөө орой гурван байршилд зам хаана

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 28

 Автозам болон дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр гурван замыг түр хаахаар болжээ. Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлснээр 23.00 цагаас Бага тойруугийн зам болон Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш чиглэх авто замыг түр хааж дулааны шугамын өргөтгөл хийх аж. Энэхүү замыг маргааш нээх юм байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, Сүхбаатар дүүргийн Авто замчдын гудамжны замыг хааж, маргааш өглөө 07.00 цагт нээхээр болжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top