Египетийн шүүх экс Ерөнхийлөгчийнхөө талын хүмүүсийг цаазална

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 30

 Египетийн шүүх 2013 онд Каир хотод зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан, оролцсон хэргээр 75 хүнд цаазын ял оноосон байна. Эдгээр хүмүүс нь тус улсын Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигчид буюу “Исламын ахан дүүс” хөдөлгөөний гишүүд аж. Түүнчлэн жагсаалд оролцсон гэж 739 хүнд ял оноосон байна.

Египетийн армийнхан таван жилийн өмнө төрийн эргэлт хийхийг санаархсан хэргээр дээрх хөдөлгөөнийхнийг яллах болсон билээ. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлж байгаагаар Египетэд болсон хүчирхийлэл, үймээнээр 800 гаруй хүн амиа алджээ. Мухаммед Мурсигийн дараа Египетийг армийн генерал Абдул Фаттах аль-Сиси удирдах болсон билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top