Мадонногийн ах Э.Чикконе: Надад одоо лааз түүхээс өөр ажил олдохоо больсон

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 31

Дуучин Мадоннаг ойролцоогоор 650 сая ам.долларын хөрөнгөтэй болохыг зарим нэг сэтгүүл илчилсэн байдаг билээ. Тэр бол маргаангүй, шоу бизнесийн ертөнцийн хамгийн баян, хамгийн алдартай оддын нэгмөн. Гэвч энэ их мөнгөнөөсөө ах дүүдээ нэг ч цент хялайлгадаггүй харамч эмэгтэй гэнэ.Түүний төрсөн ах 55 настай Энтони Чикконе анх удаа хэвлэлд хандаж дүүгээ муулсан байна. Төрсөн дүү нь хэдэн мянган долларын үнэтэй буудалд буун, тансаг ресторанд хооллож байхад Мичиган мужид амьдрдаг ах нь сүмийн хоол “буудаж”, хүмүүнлэгийн байгууллагуудаар хоноглож явдаг аж. Энтони Чикконе “The Michigan Messenger” сонинд ярилцлага өгөн энэ талаараа илэн далангүй ярьжээ. Зүны улиралд дээр өгүүлсэн аргаар өдөр хоногийг аргцаадаг тэрбээр өвөл нь Траверс сити хотын гүүрэн доор амьдардаг гэнэ. “Манай гэр бүлийнхэн хүнд хэцүү цаг үед маань надаас нүүр буруулцгаасан” гэж тэрбээр өгүүлжээ. “Дүү маань бараг л тэрбумтан байхад би яагаад орон гэр ч үгүй байдаг билээ. Би энэ асуултад хариулах гээд чадаагүй. Та чадах уу” гэж тэрбээр сэтгүүлчээс асуусан байх юм. “Гэхдээ хэзээ ч гэж хэзээ ч битгий хэлж байгаарай. Ийм байдалд хэн ч орж болдог юм билээ” хэмээн гунигтайгаар өгүүлсэн тэрбээр  одоо байгаа байдал нь үнэхээр өрөвдөлтэй харагдаж байгаа учраас сэтгүүлд өнгөрсөн жил эмээгээ нас барах үед авахуулсан зургаа тавихыг хүссэн аж. Цагийн сайханд Энтони дарсны үйлдвэрлэл эрхлдэг аавдаа тусалж, “Мадонна” брэндийн вино худалдахад нь тусалдаг байв. Гэхдээ Мадонна гэдэг нь бидний мэддэг од биш, ээжийнх нь нэр байсан аж. Харин хэдэн жилийн дараа дарсны үйлдвэрлэлээ алдаж, ажлаа ч алдсан гэнэ.

                “Одоо надад ямар ч орлого алга. Тохиолдлын ажлыг тооцохгүй бол шил, лааз түүхээс өөр замгүй нь” гэж тэрбээр өгүүлж байна. ядаж байхад өнгөрсөн жил хөлдөөсөн хөл нь байнга өвдөж зовоодог ажээ.



Зургийн тайлбар. 1. Энтони Чикконе гурвдугаар сард эмээгээ нас барахад хамгийн сүүлд костюм өмсчээ. Тэгээд энэ зургаа сонинд тавиулсан байна.

2-3. Менежер Гайтайгаа хамт Нью Йоркийн гудамжаар алхлах Мадоннаг харахад үнэхээр аз жаргалтай хүн шиг харагдана.

4. Түүний өмссөн нэг цамцны үнэ л ахыг нь хэдэн сар санаа зоволгүй амьдрахад хүрэлцэнэ. 

5. Тони Чикконе дарсны үйлдвэрлэл эрхэлдэг байв.

6. Энтонигийн амьдардаг Юнион Стрит Бридж гүүр.

7. Гэхдээ л төрсөн ах дүү нарынхаа хамт илүү аз жаргалтай байгаа биз.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uher mongolchuudaa(66.181.176.191) 2018 оны 08 сарын 10

torson axdaa tuslaagui hun busdad tuslahu

0  |  0
Zochin(66.181.185.128) 2018 оны 08 сарын 05

Michael jackson Madonnag Evil, Prince bas tuuniig uzen yaddag bsn gsn. Madonna uudgui emegtei gj oduud hoorondoo yaridag gj unshij bsn uym bn.

0  |  0
oyuna(109.65.233.136) 2018 оны 08 сарын 01

madonna iin buruu bish ezen khicheekhgyi bol ireedyin khuvi tavilanymar baikh noilgomjtoi 1 jil tuslana, 2 jil tusana, 3 dakhi jildee ooroo yaj amidrakh be gedgee bodokh kheregtei.... mongold ch iim khumuus ikh baina sh uu dee khynees belen mongo kharaad amidardag

0  |  0
zaluu(188.95.123.149) 2018 оны 08 сарын 01

darsni uilderees arhichan bolson bna tuund tuslaadch nemergui arhind ogno

0  |  0
ахншлл(139.5.218.192) 2018 оны 08 сарын 01

Ах нь тэнэмэл архичин мексикийн хүүхэд, мадонна, шар толгойтын охин, дээр ах нь байнга зодож байсан гэж өс санадаг гэсэн

0  |  0
би(103.229.176.130) 2018 оны 07 сарын 31

ядуу байх хэцүү, баян байх ч бас хэцүү ... эцсийн эцэст хүн өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэж, зүтгэх л ёстой, тэрнээс биш баян ах дүүгээ тусласангүй гэж сэтгүүлчээр дамжуулж нийгэмд муулах нь өөдгүй л амьтны шинж, магадгүй дүү нь туслах үедээ тусалж байсан ч юм билүү бид мэдэхгүйшд, гэхдээ энэ бол миний хувийн бодол ...

0  |  0
Gana(103.26.194.47) 2018 оны 07 сарын 31

Hunii umnuus amidaraad bgaa yum uu, zugeer gazraas shuureed bii bolgochihoogui huls huchee ursgaj bj olson munguu yaj zarah ni, hend zartsuulah ni uuriinh ni erh.

0  |  0
zochin(81.193.1.28) 2018 оны 07 сарын 31

Sain yavj bolohgui ee,muu yavj bolohguigiin neg jishee Madonna bolj dee.

0  |  0
kk(126.159.201.2) 2018 оны 07 сарын 31

Ugch uzsen l baih boldoggui yum togtoodoggui hun baidag l shu de

0  |  0
oo(103.9.89.202) 2018 оны 07 сарын 31

zurag olj harsangui

0  |  0
хмм(203.91.114.244) 2018 оны 07 сарын 31

ахдаа хүний ёсоор хандаж болдоггүй юм байх даа. Овойж оцойтол нь тусладаггүй юмаа гэхэд арай дөнгүүр байлгаж болноо доо

0  |  0
Hmm(64.119.22.3) 2018 оны 07 сарын 31

Sehel awahgvi arhiching hedii hvrtel awch ywahve de ter hvnchin ajil hudulmur hiij garaa hudulguj chadahgvi tahir dutuu hvn l bishde archaagvi har arhichinguud bn

0  |  0
M(122.201.24.181) 2018 оны 07 сарын 31

ah n uuruu archaagvi l bnda. dvv gheeree zaawal tuslaj buutsiluh alba bhgvi. manaihan dund ch ger dotor neg arhichin bdg shvv de

0  |  0
Зочин (122.201.22.141) 2018 оны 07 сарын 31

Алив сайхан бүхнийг бусдаас бүү харамла гээд бхд ахаасаа харамлаад байдаг янзын шулам бэ.

0  |  0
Top