МСНЭ: Мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 31

Сэтгүүлчийн биед халдах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх, санаатайгаар саад учруулах зэрэг үйл явдал удаа дараа гарч буй учир МСНЭ-ээс мэдэгдэл гаргаснаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд мэдээллээ. Мэдэгдлийг МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг, МСНЭ-ийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Балжмаа нар танилцуулсан юм.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэргэд  хууль эрх зүй, мэргэжлийн ёс зүйн хэлтэс, гэрээт  хууль зүйн фирм ажиллаж байгаа бөгөөд   өнөөдрийн байдлаар МСНЭ-д хандсан нэр бүхий сэтгүүлчдэд хууль зүйн зөвлөгөө, үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлж байна.

МСНЭ-ийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Балжмаа: Сэтгүүлчийн биед халдсан хэргээр Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд хариуцлага хүлээлгэх заалт бий

Сэтгүүлчийн үйл ажиллагаанд халдсан Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон хуулийн байгууллагын ажилтан нь зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар баривчлах, Эрүүгийн хуулиар торгуулах, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ял шийтгэл оногдуулж болох юм.

Сэтгүүлч Б.Батцэцэгтэй холбоотой хэргийн материалтай МСНЭ-ийн дэргэдэх хууль мэргэжлийн ёс зүйн хэлтэс танилцаагүй байна. Хэрвээ албан ёсоор Б.Батцэцэг нь МСНЭ-д хандаж, хүсэлт гаргасан тохиолдолд өмгөөлөл болон хууль зүйн туслалцаа үзүүлж, хэргийн материалтай танилцаж албан ёсоор мэдээлэл өгч болно.

МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг: Мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэнэ

Монгол Улсад сэтгүүл зүйн нийгмийн үүргийг бүдгэрүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсны улмаас мөрдөн хавчих, эсхүл дарамт шахалтад оруулах, хүч далайлган зөрчлийн хуулиар торгох нь хэвийн үзэгдэл боллоо. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж хумигдсаар байна. Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, цаашилбал Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлчийн хувийн болон мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж дараах мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байна.


Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(66.181.177.207) 2018 оны 08 сарын 02

Авилгалын буюу хаалтын гэрээгээ ил гаргаачээ.

0  |  0
Эрийн муу цагдаа(202.179.26.221) 2018 оны 08 сарын 01

Сайнд долигонуур мууд дээрэлхүү Монголын хуулийнханд хазаар хэрэгтэй.

0  |  0
Б.Цоожчулуунцэцэгт (202.55.191.205) 2018 оны 07 сарын 31

Хамгаалах нь зөвөө.Гэхдээ танай сэтгүүлч нэртэй тун ч харилцааны соёлгүй, түрэмгий зантай, дээрээс нь ямар ч мэдлэггүй нөхдүүд бусдад хүндрэл учруулахдаа тун мундаг шүү дээ. Хүүхдээ яаж ч байсан өмөөрч байдаг муйхар зантай аав ээж шиг байх хэрэггүй. Өнөөдөр манай нийгэмд ёс суртахууны хувьд ХАМГИЙН ИХ ЭРХЭЛСЭН хүмүүс бол сэтгүүлчид шүү.Энэ бол маргашгүй үнэн.ЭНЭ МАШ ЗӨВ БИСЭН БАЙНА ...энэ сэтгүүлч нэртэй хүмүүс үү хүнийг болохоор газар доор ортол бичнэ. харин өөрсдөө...

0  |  0
Б.Цоожчулуунцэцэгт(202.70.43.138) 2018 оны 07 сарын 31

Хамгаалах нь зөвөө.Гэхдээ танай сэтгүүлч нэртэй тун ч харилцааны соёлгүй, түрэмгий зантай, дээрээс нь ямар ч мэдлэггүй нөхдүүд бусдад хүндрэл учруулахдаа тун мундаг шүү дээ. Хүүхдээ яаж ч байсан өмөөрч байдаг муйхар зантай аав ээж шиг байх хэрэггүй. Өнөөдөр манай нийгэмд ёс суртахууны хувьд ХАМГИЙН ИХ ЭРХЭЛСЭН хүмүүс бол сэтгүүлчид шүү.Энэ бол маргашгүй үнэн.

0  |  0
Зочин(182.160.2.131) 2018 оны 07 сарын 31

хамгаалах байгууллагатай сэтгүүлч сайхан юмаа. ажлын байрандаа зүтгэж бгаад зодуулдаг эмчийг өмгөөлөх байгууллага бн уу

0  |  0
Top