Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ өндөржүүлсэн бэлэн байдалд ханган ажиллахыг үүрэгдлээ

2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоолыг баталсан юм. Уг тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж зөвлөмж гаргасан.

 

        Сайдын зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны долдугаар сарын 30-н гэхэд Засгийн газрын бүх Сайд нар, наймдугаар сарын 1-н гэхэд яам, агентлагийн албан тушаалтнууд тус тус ажилдаа орсон байх чиглэл өгсний дагуу өнөөдөр (2018.07.31) ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамны шуурхай хурал зохион байгуулж, бүх газар, хэлтсийн дарга нарт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ.

Энэ дагуу 2018-2019 оны өвлийг өнтэй, хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохион байгуулах, ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, түүнчлэн ургацаа хамгаалах, үүсч болзошгүй цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ХХААХҮЯ-ны хамт олон ажиллаж байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Зочин [ 103.57.94.73 ]      |     2018 оны 7-р сарын 31 -нд, 14:54 минутанд

Дандаа гадаад явдаг. Eр нь дэд сайдаа гадагшаа явуулдаг юм уу? ТНД энэ хоёр тансаглаад төрийн Мөнгөөр гадаад зугаалаад

Тэнэг сайд [ 202.21.113.238 ]      |     2018 оны 7-р сарын 31 -нд, 08:49 минутанд

Батзориг гэж энэ МАН-ын гишүүн үү, АН-ын гишүүн үү? Ямарч мэдлэггүй, ямарч чадваргүй сайд байгаа юм даа, Сэргэлэн сайдын зүүн хөлний чигчий хуруунд ч хүрэхгүй өчүүхэн амьтан. Үтэр түргэн огцоруулах хэрэгтэй, салбараа хурдан өөд нь татах юмсан.

Go to top of page