“ШАНААДУУЛСАН сэтгүүлзүйн ШАЛДАН үнэн”

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 01

Эмэгтэй хүн үрээ гэдсэнд нь хөнөөх цаг, цагаан сүүнд хар ус хийж зарах цаг, тарваганы арьс үнэд орж, тамга айл бүрд тарах цаг, сүм хийд гэргийтнээр дүүрэх, лам хувраг худалдаа наймаа эрхлэх, эмс хүүхнүүд ичгүүргүй болох, мунхаг тачаангуй дордос хааны суудалд дэвших гэх мэтчилэн маш олон үйл явдлыг бурханы сургаальд “цөвүүн цаг” хэмээн нэрийджээ. Тэгвэл сэтгүүлч бидний хувьд, сэтгүүлзүйн салбарынхны хувьд иргэдэд өгөх ёстой, хүргэх ёстой, сонсгох ёстой мэдээллээ хааж боомилуулах, удаа дараа доромжлуулах, хяхан хавчигдаж, тагнуулж, бие төдийгүй мэргэжлийн хэрэгсэлдээ гэмтэл учруулах нь цөвүүн цагийн шинжэд тооцогдох учиртай. Учир нь сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ард олны үг хэлэх, амьд явах, эрүүл байх, боловсрол эзэмших, эрх тэгш байх, хуулиар хамгаалуулах зэрэг  Ардчилсан нийгмийн үнэт зүйлтэй салшгүй холбоотой зүйл билээ. Хэрэв иргэд мэдэх ёстойгоо мэдэж, харах ёстойгоо харж, сонсох ёстойгоо сонсож чадахгүй болсон тэр цаг дор Ардчилсан нийгмийн үнэт зүйл алдагдаж, нийгмийн нэршлээ солихоос өөр аргагүйд хүрэх юм.

1831 онд баталсан Бельгийн Үндсэн хуулийн 25-р зүйлд “Хэвлэлийн эрх чөлөөг хангах ёстой, мэдээллийн агуулгыг хянах ёсгүй, зохиогч нийтлэгч хэвлэгч нараас баталгаа шаардах ёсгүй” гэж заасан байдаг. АНУ-ын Үндсэн хуулинд 1791 онд оруулсан алдарт нэгдүгээр нэмэлтийг бүгд мэднэ. Шведийн хэвлэлийн эрх чөлөөний акт нь  тус орны үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мэдээллийн эх сурвалжаа илчилсэн сэтгүүлчид хариуцлага тооцох заалттай. Японы үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь мөн л сэтгүүлчдийн сурвалжлах эрхийг хамгаалдаг.

Дэлхийн 80 гаруй орон мэдээллийн эрх чөлөөг үндсэн хуулиар олгогдсон эрх гэж тодорхойлж, 70 гаруй улсад хэвлэлийн эрх чөлөөний бие даасан хууль үйлчилж байна. Энэ бүхэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах асуудал юутай чухлын нэгэн нотолгоо юм. Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлч, сэтгүүлзүйн байгууллага иргэдэд маш их боломжийг олгодог. Хэн нэгний эрх ноцтойгоор зөрчигдөх, амь насанд нь аюул учрах, гадуурхагдан доромжлуулах хийгээд хууль бус үйлдэл бүхнийг сэтгүүлч, сэтгүүлзүйн салбарынхан олон нийтэд ил болгож, зарим тохиолдолд хууль хяналтын байгууллагынханд ажлаа хийх, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэйг сануулж, анхааруулсаар байдаг билээ. Тиймдээ ч цаг мөч тутам эмч, багш нарын цалин бага байгаа тухай, бага насны хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болж байгаа тухай, хэн нэгэн амь насаа хууль бусаар алдсанаас эхлээд АНУ, Япон, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн томчууд манай улсад ямар гадаад бодлого барьдаг тухай бүх мэдээллийг нийтлэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, сурвалжлага, нэвтрүүлгээрээ олон нийтэд хүргэхийн тулд өөрийн амь нас, гэр бүл, залуу насаа үл хайрлан тэмцдэг. Үүнийгээ бидний үүрэг хэмээн ойлгодог.  

“ИРГЭН БАЙХ УУ, СУБЬЕКТ БАЙХ УУ”

 “Хэвлэл мэдээлэл чөлөөт биш, үг хэлэх эрх бие даасан биш, оюун санаа чөдөртэй, айдас хүйдэст хүлэгдсэн бол төр засгийн ямар хэлбэр дор амьдарч буйгаас үл хамааран та иргэн биш, харин субъект л байх болно” гэж 1917 онд АНУ-ын сенатч Уильям Бора хэлсэн байдаг.

Тэгэхээр иргэн та хүн байх уу, зүгээр л субьект байх уу гэдэг чөлөөт хэвлэлийн эрх чөлөөтэй нягт холбоотой нь үүгээр харагдаж байна.

Сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигддөг маш олон тохиолдол бий. Ойрын жишээ гэвэл, өнгөрсөн Бямба гарагт гарсан Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсел Акчайг хулгайлсан гэх мэдээллийн дагуу үйл явцыг сурвалжилж олон нийтэд хүргэсэн “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч халдаж, шанаа руу нь цохьсон.

Үүнээс гадна эрэн сурвалжлах сэтгүүлч С.Наранбаатар, “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Баярсайхан, сэтгүүлч Л.Болормаа нарын амь насаа алдсан хэргийг бид мартах учиргүй. Сэтгүүлчийн биед халдах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах зэрэг нь эцэстээ аминд ч хүрч болзошгүйг дээрх харамсалтай хэргүүд бидэнд сануулж байна.

НҮБ-ын Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг үйлдсэн гэмт үйлдлийг ял шийтгэлгүй өнгөрөөж байгаатай тэмцэх Олон Улсын өдрийг НҮБ-ын төлөвлөгөөний дагуу манай улс тэмдэглэдэг болжээ. Энэ төлөвлөгөөнд сэтгүүлчид ямар нэг сэжигтэй байдлаар амь эрсэдсэн тохиолдолд түүний хийж байсан үйл ажиллагаатай нь холбогдуулан шалгадаг байхаар тусгасан байдаг.

Манай улсын хувьд утсаар сүрдүүлэх, тагнах, мэдээлэл өгөхөөс татгалзах, эрүүгийн хууль болон бусад хуулийг өндөр албан тушаалтан, улс төрчид ашиглан сэтгүүлчдийн эсрэг хэрэг үүсгэх нь олон. Үүнийг НҮБ-ын зүгээс үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэг биш гэж үзээд иргэний хуулиар шийдүүлж байя гэдэг чиглэл баримталдаг билээ. Сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хуулиар хэрэг үүсгэн шалгасан тохиолдлын дийлэнх нь өндөр албан тушаалтнууд байдаг. Хэдийгээр баривчлах, хорих ялыг хориглосон нь дэвшил боловч одоогийн шинэ эрүүгийн хуульд торгох, албадан хөдөлмөр хийлгэх, гадаадад зорчих эрхийг хязгаарладаг. Үүнийг болиулах зөвлөмжийг 2017 онд хүргүүлсэн ч одоо болтол шийдэгдээгүй байгаа юм.

“ХУУЛИЙН ЗААЛТААР СЭТГҮҮЛЧДИЙГ СҮРДҮҮЛСЭЭР Л...”

2017 оны 5-р сарын 18-нд  УИХ-аас Зөрчлийн тухай хуулийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав. Хоёр хууль 2017 оны 7-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд маш том асуудлыг дагуулав.  Тус хуулийн “Гүтгэх “ хэмээх 6.21-р зүйлээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой 49 хэрэгт 98 сая төгрөгийн торгууль тавьсан нь эдийн засгийн цензур болон хувирсан юм.

2018 оны нэгдүгээр сард  хэвлэлийн эрх чөлөөний эсрэг балмад тохиолдол гарсан нь Цагдаагийн ажилтан хувийн компанийн хуулийн зөвлөх, компьютерийн шинжээчийн хамт мэдээний сайтын байранд зөвшөөрөлгүйгээр дайран орж, айлган сүрдүүлэн өөрийн захиралтай холбоотой мэдээллүүдийг устгахыг сэтгүүлчдэд тулган шаардсан байдаг. Мөн 2018 оны дөрөвдүгээр сард 9 сэтгүүлчийн утсыг чагнасан тухай мэдээлэл олон нийтэд ил болж, албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй тухай Нийслэлийн Прокурорын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн билээ.

Улстөрчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарлах, нийгмийн сүлжээг хаах тухай үе үе мэдэгдэл хийх болсон.

2017 оны тавдугаар сараас хойших нэг жилд нийт 140 сэтгүүлч, ХМХ-д холбогдох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийн 182 тохиолдол бүртгэгджээ. Зөрчил үйлдэгчийн 30 гаруй хувь нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага юм.  2018 онд Монголын шүүхүүд хэвлэл мэдээллийн эсрэг нэр төр гутаахтай холбоотой иргэний 12, эрүүгийн 0 хэргийг шийдвэрлэсэн судалгаа гарчээ.

“Глоб Интернэшнл” ТББ 2005 оны 10 дугаар сараас хойш Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь мэргэжлийн эрхийн зөрчилд мониторинг хийж, жил бүр тухайн оны нэгдсэн тайланг бэлтгэн гаргаж буй. Мониторинг эхлүүлснээс хойш 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхэд халдсан нийт 701 зөрчил бүртгэгджээ.

Үүнээс 2017 онд нийт 91 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой мэргэжлийн эрхийн 182 зөрчил бүртгэгдсэн байна.

Уг бүртгэл нь Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний эрхэд халдсан зөрчлийн бүрэн тоо баримт биш гэдгийг анхаарах нь зүйтэй. Эрх нь зөрчигдсөн олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар мэдээлэхийг хүсэхгүй байгаа. Энэ удаагийн зөрчлийн бүртгэл өнгөрсөн жилүүдийнхээс харьцангуй өндөр гарсан нь 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн “Гүтгэх” хэмээх 6.21 дүгээр зүйлтэй шууд холбоотой юм. Учир нь хууль үйлчилж эхэлснээс хойших есөн сар гаруйн хугацаанд цагдаагийн байгууллагад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой нийт 95 гомдол иржээ.

2017-2018 онд гарсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийг ангилбал:

• Бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан -0 тохиолдол (нийт зөрчлийн 0%)

• Сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг дарамталсан- 20 (14.7%)

• Мэдээлэл өгөхөөс татгалзсан /мэдээлэл олж авах, түгээхэд саад хийсэн –25 (18.3%)

• Ажлын багаж хэрэгсэлд халдсан – 7 (5.1%)

• Шүүх, хүчний байгууллагын дарамт /шүүхэд нэхэмжлэл гаргасан – 108 (60.6%)

• Нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан – 11 (8%)

• Нийтлэл, нэвтрүүлэг, ХМХ-ийг хориглосон, эсвэл хориглохыг завдсан, редакцийн цензур гэх мэт бүх хэлбэрийн цензур – 7 (20.6%)

• Түр саатуулагдсан, хоригдсон - 0 (0%)

2017 онд Монгол Улсын хэмжээнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбогдох иргэний 49 хэрэг шийдвэрлэснээс 12 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байна. Эдгээрээс шүүхээр шийдвэрлэсэн 12 хэрэгтэй танилцах боломжтой байв. Нэхэмжлэл гаргагчдын 33% нь төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байгаа юм.

“Глоб Интернэшнл” Төв 2017-2018 онд гарсан сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан дараах зөрчлийг онцолж байна.

  • Хэвлэл мэдээллийн редакци руу зөвшөөрөлгүй халдлаа

Газрын тосны бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлтэй дотоодын цөөн хэдэн компанийн нэг болох “Сод Монгол” групп Chuham.mn сайтын редакцид зөвшөөрөлгүй нэвтэрч, сэтгүүлчдийг нь заналхийлж, нэгжлэг хийж хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдсан билээ. 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр 18.00 цагийн орчимд “Сод Монгол” группийн хуулийн зөвлөх, компьютерын инженер гэх хоёр хүн, Баянгол дүүргийн 5-р хорооны хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг нарыг дагуулан тухайн сайтын редакцид шууд нэвтэрчээ. Ингэхдээ нэгжлэг хийх талаар шүүх, прокурорын ямар ч албан ёсны зөвшөөрөл үзүүлэлгүй түрэмгийлэн дайрч, тухайн сайтын админ эрхээр нь архивт нэвтэрч Ц.Анандбазар болон “Сод Монгол” групптэй холбоотой сөрөг мэдээллүүдийг түүж устгахыг шаардсан гэдгийг тухайн үед редакцид ажиллаж байсан сэтгүүлчид мэдүүлсэн.

Мөн энэ үеэр “Сод Монгол” группийн ажилтнууд нь тус сайтын санхүүгийн тайланг авахыг завдсан төдийгүй сэтгүүлчдийн зургийг авч, байгууллагын компьютер, бусад өмчийг хураан авч явахыг завдсан аж. Chuham.mn сайтыг эзэмшигч Б.Мөнхдөлийн тайлбарласнаар тус редакци шатахуун импортлогчдын талаарх мэдээллийг цувралаар нийтлэхээр тухайн үед төлөвлөж байсан бөгөөд 2015 онд “Үндэсний шуудан” сонинд нийтлэгдсэн “Сод Монгол” групптэй холбоотой материалыг эргэн сануулах зорилгоор сайтдаа нийтэлсэн нь энэ бүхний шалтгаан болсон гэж үзэж байгаа аж. Болсон явдалтай холбогдуулан Б.Мөнхдөлийн зүгээс БГД-ийн цагдаагийн хэлтэс болон зохих ёсны төрийн албан байгууллагуудад хандсан ч тухайн хэсгийн төлөөлөгчийг ёс зүйн алдаа гаргасан гэх шалтгаанаар цалингийн 20 хувиар торгосноос өөр ямар ч арга хэмжээ аваагүй гэж мэдээлсэн юм.

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдийн засгийн давхар цензур ногдуулав

“Өнөөдөр” сонин 2017 оны аравдугаар сарын 27-ны өдрийн дугаарт иргэдийн гомдлын мөрөөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд оршин суугчдын эрүүл мэнд, амьдрах орчинд хор уршиг учруулж, байгаль орчныг доройтуулж буй талаар “Хайлааст багийнхан уух ус, гишгэх газаргүй болоход ойрхон байна” гарчиг бүхий нийтлэл хэвлэжээ.

Уг нийтлэлийн улмаас “Уулс Заамар” ХХК нь 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, дээрх хэвлэл мэдээллийн байгууллагыг тус компанийн тухай үндэслэлгүй, илт худал мэдээлэл тараасан, мөн ажил хэргийн нэр хүндийг гутааж, их хэмжээний хохирол учруулсан тул няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгаж, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, мөн гэм хорын хохиролд 100,000,000 (нэг зуун сая) төгрөг гаргуулахыг шаарджээ. Гэвч шүүх хурлын тов зарлагдаагүй, тус сонины сурвалжлах багийнхны гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад компанийн зүгээс тус сонины дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлага болох 100 сая төгрөг хүртэлх мөнгөн дүнгийн хэмжээгээр зогсоох хүсэлт шүүхэд гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр тус сонины дансны зарлагыг зогсоох захирамж гаргажээ.

Тус сонины редакцийн зүгээс энэ үйлдлийн талаар “Нийтлэлд дурдагдсан баримт бүр нь баттай эх сурвалжаас авсан мэдээлэл бөгөөд үүнийгээ ч бид нотлох болно” гээд “Энэ үйлдэл нь хэвлэн нийтлэх эрхийг эдийн засгийн аргаар боох гэсэн оролдлогын маш тод жишээ болж байна.” гэжээ.

  • УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлч Т.Баасансүрэнг шүүхэд өглөө

Өргөн нэвтрүүлгийн “ТВ9” телевизийн гүйцэтгэх захирал, сэтгүүл зүйн судлаач доктор Т.Баасансүрэнгийн “Зууны мэдээ” сонины 2018 оны нэгдүгээр сарын 5 болон 9-ний 5710, 5712 тоот дугаарт тус тус хэвлүүлсэн нийтлэлтэй холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд Иргэний хуулийн хүрээнд шүүхэд гомдол гаргажээ. Доктор Т.Баасансүрэнгийн хувьд 2017 оны 7-10 сарын хороонд “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Монголын мэдээ”, “Улс төрийн тойм”, “Үндэсний шуудан”, “Өглөөний сонин” зэрэг өдөр тутмын 7-8 хэвлэлд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэрхэн бичсэн талаар задлан шинжлэл хийснээ хэвлүүлсэн аж. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 5-нд “Зууны мэдээ” сонины “Эрдэмтний үг” буланд “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж”, 2018 оны нэгдүгээр сарын 9-нд мөн сонины “Баримт, тайлбар” буланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” нийтлэлээ тус тус хэвлүүлжээ.

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд эдгээр нийтлэлтэй холбогдуулж Иргэний хуулийн хүрээнд нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан байна. Гомдлын дагуу шүүх хурал 2018 оны 3-р сарын 28-ны 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд болж, УИХ-ын дарга М.Энхболдын нэхэмжлэхтэй нэр төрд халдсан гэх хэргийг буцаах шийдвэр гаргасан аж. Учир нь шүүхээс зарласан цагт нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар ирээгүй тул хуулийн байгууллагад хүндэтгэлгүй хандсан гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан байна.

  • Ноцтой мэдэгдэл

Нэр бүхий есөн сэтгүүлч болон тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнаж, чагнасан гэх мэдээлэл 2018 оны 4-р сарын 26-нд нийтэд ил болов. Энэ хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас зохих албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэх хүсэлтээ ч Нийслэлийн прокурорын газарт албан ёсоор хүргүүлсэн байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж, чагнасан гэх асуудлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, цагдаагийнханд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналаа манайд ирүүлсэн. Прокурор энэ хэргийг хянаж байна” гэсэн хариулт өгөөд байна. Энэ нь Монголд хэвлэлийн эрх чөлөө, цаашлаад Үндсэн Хуулиар олгогдсон хүний халдашгүй дархан байх эрх зөрчигдөж буйн илрэл тул дээрх хэргийг цаг алдалгүй, олон нийтэд нээлттэйгээр шалган шийдвэрлэх ёстой” гэж “Глоб Интернэшнл” төвийн “Хэвлэлийн эрх чөлөөний тайлан-2017” тусгажээ. Тус тайланд 2017 оны 5-р сарын 01-ээс 2018 оны 5-р сарын 01 хүртэлх судалгаа хамрагдсан юм.

Монголын Хэвлэл мэдээллийн салбарт 4500 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор байна. Нийт сэтгүүлчдийн 49 хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 55 орчим хувь нь телевизийн салбарт ажиллаж байгаа. 4500 орчим хүн иргэн таны мэдэх эрх, нийгмийн сайн сайхны төлөө цаг наргүй ажиллаж байна гэсэн үг. Цаашид энэ мэт хуулиар далайлгасан, хүч хэрэглэсэн, дарамт шахалт үзүүлсэн үйлдэл гарсаар байвал иргэн төдийгүй нийгэмд тулгарах асуудал, бэрхшээл улам даамжирсаар байна гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Монголын сэтгүүлзүй хүчтэй, иртэй, үнэн байх болтугай.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.206.195.237) 2018 оны 08 сарын 02

100 үг бичихэд 70 алдаж байгаа , утга найруулгын ямарч холбоо хэлхээбайхгүй юм сараачиж байгаа хүмүүсийг сэтгүүлч гэх үү. Бас төрөлх хэлээ мэдэхгүй сэтгүүлч гуай англи хятад орос хэл гадарлах уу. Мөн захиалгаар ор үндэс муутай зүйл бичээд хариуцлага хүлээлгүй сэтгүүлчийг хэн гэж ойлгох вэ . Эхлээд энэ мэтийн жижиг асуудлаа шийдчих дэ. Тэгээд бурцгаа.

0  |  0
kkkkk(202.131.7.246) 2018 оны 08 сарын 02

ККК нөгөө Чулуутын голд тавих шилэн гүүр дэлхийн гайхамшиг болсон уу. Эргүү монголчууд бид эвдэрхий хашаа харчихаад их ордны балгас, шалбааг харчихаад их мөрөн гэж өөрсдийнхөө компоодтой \мэдрэлийн өвчтэйг хэлж байгаа юм\ толгойг АКЮ өндөртэй бас ганц 12 мөнгөний дэвтэр хүрэхгүй учир нь олдохгүй юмыг ”Нууц товчоо” гэж сүржигнэх нь үнэхээр инээмдэмтэй. Бас бологүй нэг муу ТҮЦ барьчихаад хаа холын огт хамаагүй Марокко улсын нийслэл Касабланка гээд нэрлэчихнэ. Нохой гарангуут Кандиляри гэх ба ямарч хэрэгццэгүй махан гүзээг цол авангуут хамаг төсвөө шавхаж байж байгаад Ланд бас 3 өрөө байр өгч өвч

0  |  0
Асуулт(66.181.169.66) 2018 оны 08 сарын 01

Сэтгүүлчийн ёсзүй гэж зүйлийг баримтладаг сэтгүүлч байдаг уу? Тэдний хичнээн нь мэргэжлийн ёсзүйтэй хэвлэн нийтлэдэг бол? Нэг талыг баримлахгүйгээр шудрага үэнэ мэдээлэл түгээдэг нь хэд вэ? Олсон мэдээллээрээ шахан сүрдүүлж мөнгө авдаг байдал арилах цаг хэзээ вэ?

0  |  0
Bonjour (172.58.40.161) 2018 оны 08 сарын 01

Shudarga ni bhgui blsn. Turk bagshiig umuurdug zuv blsn.

0  |  0
Б.Баргужин(202.70.43.138) 2018 оны 08 сарын 01

Монголын сэтгүүл зүй хүчтэй, иртэй, үнэнч байх болтугай гэжээ. Ийм байх нэг гол хүчин зүйл бол сэтгүүлч нарын өөрсдийнх нь байгаа байдал юм шүү. Сэтгүүл зүйн орчныг,сэтгүүлчийн эрх ,эрх чөлөөг бусдаас дээгүүр тавьж илүүрхсэн бүр тухайлж хэлбэл сэтгэл зүйн хувьд хүч түрсэн хандлага сэтгүүлч нарт түгээмэл харагддаг нь худлаа биш. Өнөөгийн ертөнцөд ийм хандлага мууг л авч ирнэ. Бусдыг буруутгахаасаа өмнө өөрсөддөө дүгнэлт хийх нь зөв байх шүү.Чадлаа мэдэхгүй нэгнээ өдөж байж зодуулчихаад аав ээждээ ховлож уйлдаг жаахан хүүхдийн авир сэтгүүл зүйд огт таарахгүй дээ ӨНӨӨ ЦАГТ,ХААНА Ч ГЭСЭН.

0  |  0
Зочин(150.129.143.122) 2018 оны 08 сарын 01

Сая нагөө н энхбаяр дээр байсан тусгайгийн хулгайчид сэтгүүлчид рүү дайраад байх шиг байсан Яахаараа туркийн нэг луйварчин монголчуудаар биё хамгаалагч хийлгээд явж байдаг юм

0  |  0
БАТ ҮҮЛ(202.55.191.205) 2018 оны 08 сарын 01

өнөө ЦЭлбэгдорж ЭБатүүл нарын Хүний Эрх Эрх чөлөөг дээдэлсэн Хэвлэл мэдээллийн Хэвлэн нийтлэх Эрх гээд нэг их л олон Тунхагтай Ардчилсан нийгэм маань тэгээд жинхэнэ Утгаараа ийм л Нийгэм байсан юм уу. Үгүй маш муухай нийгэм байгуулчихаад өөрсдийгөө Ардчилын алтан хараацай гээд байгаа юм даа ... АРД ТҮМНИЙГ БҮР ГАЗАР ДООГУУР ОРТОЛ НЬ ЯДУУ БОЛГОЧИХООД.. СОЦИАЛИЗМЫН ҮЕД МАШ САЙХАН БАЙСАН ДАА

0  |  0
ЗОЧИН(103.9.90.50) 2018 оны 08 сарын 01

СЭТГҮҮЛЧИД ЭРХЭЭ МЭДДЭГ, ҮҮРГЭЭ МЭДДЭГГҮЙ !

0  |  0
зочин(202.9.42.12) 2018 оны 07 сарын 31

эрх мэдэлд дурлаж намайг сонго гэж гуйж гувшисан нөхдүүд сонгогдсон хойноо гүтэглээ хардлаа гэж гоншигнох хэрэг байхгүй эрх мэдэл гэдэг үнэ цэнэтэй зүйл жишээ нь үргэлж хардагдана олны хараа хяналтанд үргэлж байна сэтгүүлчид та нарыг мөрдөн мөшгөнө эд бол ард түмний нүд чих болж байх гэж сэтгүүлч болж томилогдсон хүмүүс та нарын гуйж гувшиж сонгогдсон хугацаанаас асар их ажил мэрэгжлээрээ ажиллах томлилттой хүмүүс та нар лааз өшиглөж байхад мөн шоронд орж жилээ тоолж байхад чинь ажилаа хийсээр ард түмний нүд чих болсоор явах мөнхийн шахуу мэрэгжил үнийг санаж яв

0  |  0
иргэн(202.179.24.138) 2018 оны 07 сарын 31

өнөө ЦЭлбэгдорж ЭБатүүл нарын Хүний Эрх Эрх чөлөөг дээдэлсэн Хэвлэл мэдээллийн Хэвлэн нийтлэх Эрх гээд нэг их л олон Тунхагтай Ардчилсан нийгэм маань тэгээд жинхэнэ Утгаараа ийм л Нийгэм байсан юмуу

0  |  0
Jargal(117.111.16.3) 2018 оны 07 сарын 31

Jenkog dagawal yaj bna, Munkhbaysgalang bol yamar ch ervvgiin tuluulugch shanaadahgvi shde vnen gewel ene l bna.

0  |  0
БАТЗАЯА(150.129.142.2) 2018 оны 07 сарын 31

СЭТГҮҮЛЧ ЯНХАН 2 АДИЛХАН, ХЭН МӨНГӨ ӨГНӨ ТҮҮНИЙ ЮУГ НЬ Ч ДОЛООЖ ХӨХНӨ, АДГИЙН ШААРНУУД Ш ДЭЭ ИХЭНХИ НЬ

0  |  0
Top