Тархи том байх тусам ухаантай байдаггүйг А.Эйнштейний тархи баталжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 01

Хүний тархи бол боломж чадвараараа хамгийн орчин үеийн компьютерыг ч дагуулахааргүй гайхалтай эрхтэн. Гэсэн ч, тархи бас маш олон нууцыг хадгалж байгаа бөгөөд түүний боломж бүрэн судлагдаагүй юм, тиймээс эрдэмтдийн олж мэдсэн тархины үйл ажиллагааны тухай зарим баримт түүний тухай бидний төсөөллийг орвонгоор нь эргүүлж мэднэ.

Тархины эсүүдийн 60 хувь нь өөхнөөс бүрдэг, тиймээс энэ нь хүний бусад эрхтнийг бодвол, өөхний бөөгнөрөл хавьгүй ихтэй хэсэг юм. Тархи нь өвдөлтийг мэдрэх мэдрэлгүй юм. Жишээ нь, мэдрэлийн мэс засалчид өвчин намдаах хэрэгсэл болон мэдээ алдуулалтгүйгээр тархинд мэс засал хийхэд хүн өвддөггүйг та мэдэх үү.

Сэрүүн байхад тархи 25 ваттын эрчим хүч хэрэглэдэг. Энэ нь жижигхэн чийдэнг асаахад хүрэлцэнэ гэсэн үг юм. Тархи том байх тусам хүн ухаантай байдаг гэсэн бодол газар авсан хэдий ч, Эйнштейний тархи том байгаагүй. Дашрамд дурдахад, Эйнштейнд задлан шинжилгээ хийсэн анатомичидтүүний тархийг хулгайлж, 20 жил хадгалж байжээ.

- Тархины хөгжил бараг 50 нас хүртэл үргэлжилдэг.
- Тархины шинж байдал нь европ зөөлөн тофу бяслагийнхтай адилхан.
- Насанд хүрсэн хүний тархинд өдөр бүр барагцаалвал 70 мянган бодол санаа орж ирдэг.
- Бидний тархинд мэдээ дамжуулах хурд цагт 432 км-т хүртдэг байна.
- Унтаж байхад тархи сэрүүн байхаас илүү идэвхитэй ажилладаг ажээ.
- Тархины масс нь биеийн нийт жингийн 2% байдаг. Гэвч тархи амьсгалахад орж ирж байгаа хүчилтөрөгч, энергийн дөрөвний нэгийг хэрэглэдэг байна.

Хүн тархины нэг тал бөмбөлөгтэй амьдарч чадна.
Өмнөд Солонгосын Ким Ун Ёнг гэдэг залуу дэлхийд хамгийн өндөр IQ-тай (210) ажээ.
Эрт дээр үед ч тархинд мэс засал хийж байсан байна. Тодруулвал, зарим оронд өвдөлтийг намдаах юмуу янз бүрийн өвчнийг эмчлэхийн тулд гавлын ясыг боож, өрөмддөг байжээ.
Уураг тархи бидний биеийн янз бүрийн булчин болон эрхтнийг хэрхэн төлөөлж байдгийг Канадын мэдрэлийн мэс засалч Уайлдер Пенфилд (1891-1976) тогтоожээ. “Гомункулус”-ын (хүний) хэлбэрээр биеийг схемчилэн дүрслэхэд, хүний биеийн хэсгүүд нь эдгээрийг төлөөлдөг тархины хэсгүүдтэй пропорционал байдаг байна. Тиймээс мэдрэлийн төгсгөл олонтой гарын хуруу, уруул, хэлийг их бие болон хөлнөөс том дүрсэлдэг байна.

· Хүний уураг тархинд нэг секундэд 100 мянган химийн урвал явагддаг байна.
· Хоёр ойтой хүүхдийн тархины эсүүд ньөөр ямар ч насны хүнийхээс олон байдаг гэнэ.
· Жирэмсэний хугацаанд эмэгтэй хүний тархи 4%-иар авчидаг бөгөөд хуучин хэмжээндээ ороход нь 6 хүртэл сар шаарддагддаг байна.
·Шинжээчдийн дүгнэснээр, 21 зууны хүний урт хугацааны ой санамж нь бүхий л амьдралын туршид мэдээллийн 1 квадриллион (сая тэрбум) тусдаа бит хадгалж чадна. Энэ нь 25 мянган DVD-тэй тэнцүү юм.
·Элдэв газар авсан санаа бодол байдаг ч, бид тархиныхаа ердөө 10%-ийг ашигладаггүй. Тархины бүх хэсэг дэс дараалалтай ажилладаг бөгөөд юу ч хийдэггүй тархины хэсэг гэж огт байдаггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top