Шартуулдаггүй архи үйлдвэрлэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

Умард Солонгосын эрдэмтэд “Koryo Liquor” гэдэг шартуулдаггүй согтууруулах ундаа хийдэг болсон тухай мэдэгдсэн байна. Хүн орхоодойд суурилсан энэ ликёрт сахарыг түлсэн наалдамхай тутрагаар орлуулжээ. БНАСАУ-ын тухай бичдэг Америкийн “NK News”сайтад ингэж мэдээлсэн байна.

Энэ ликёр 30-40 градусын хатуулагтай аж. Умард Солонгосын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ликёр зөөлөн амттай бөгөөдхаринтүлсэн наалдамхай тутрагад агуулагддаг амин хүчил, амин дэм болон эрдэсийн нэгдэлүүд нь өөхийг задлахад тус дөхөм үзүүлдэг байна.

Төрийн “The Pyongyang Times” хэвлэлд “Koryo Liquor”-ын тухай анх мэдээлжээ. Шартуулдаггүй ундаа хийсэн Умард Солонгосын эрдэмтдийн судалгааны тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг ч бас мэдээлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, 2012 онд Өмнөд Солонгост Азид согтууруулах ундаа хамгийн их хэрэглэдэг орон болжээ.Пхеньяны эрх баригчид өмнөдийн хөршдөө өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахад энэ байдлыг ашиглаж болох юм гэж “NK News”сайтад дурдсанбайна.

Үүнээс гадна, томуу төст ханиад, хүний дархлал хомсдлын вирусийн өвчнийг эмчилж чадах ургамалдсуурилсан ханд хийсэн тухай Умард Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд 2015 онд мэдээлж байсан юм.

Э.Сүрэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.130) 2018 оны 08 сарын 02

mongold ehleed turshaasai

0  |  0
Top