Б.Гангаамааг К2 уулын оргилд гарсныг гэрчилж БАТЛАМЖ гардуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

 Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авирсан Гавьяат тамирчин Б.Гангаамаад Пакистан улсын Уулын клубээс  К2 ууланд авиралт хийсэн гэдгийг баталж батламж гардуулсан байна. Б.Гангаамаа 2018 оны  долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд  31 уулчны хамт авиралт хийсэн. Энэ нь К2 ууланд хамгийн олон хүнтэй баг авирсан дээд амжилт тогтоосон юм. 

Тэрбээр, К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болсон бөгөөд гурав дахь удаагийнхаа авиралтаар эдгээр амжилтын эзэн болоод байна.  Б.Гангаамаа энэ сарын 4-ний өдөр эх орондоо ирэх ажээ.

МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаагийн түүхэн дээд амжилтуудаас дурдвал:

-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

-2016 онд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962 м/

-2016 онд Австралийн ноён оргил Карстенс /4884 м/

- 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/

-2018 он долдугаар сарын 23 Чогори /К2-8611 м/

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
по(66.181.165.88) 2018 оны 08 сарын 02

Баяр хүргэе Уулын спорт бол эр зориг тэсвэр хатуужлийг шалгасан спорт шүү мундаг юмаа

0  |  0
Top