Төрийн түшээ юу, “Далайн горхины дээрэмчин” үү

2018 оны 08 сарын 03

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө “27 тэрбум ам.долларын өрнөөс ердөө 2.6 тэрбум ам.долларын өрийг л Ардчилсан намын Засгийн газрын үед тавьж байсан. Үлдсэн өрийг Ардын намын Засгийн газрын үед тавьсан” хэмээн уйлах шахав. “...Монгол Улс, ард иргэдийн төлөө...” хэмээн тангараг өргөн ард түмнээс сонгогдсон Төрийн түшээ ийм үг хэлээд сууж байх хэр зохистой вэ. Олон жилийн өмнө хуучин Зөвлөлт улсаас эхтэй, сүүлийн 25 жил дэлхийгээр нэг бадар барьж олж ирсэн 27 тэрбум ам.доллар нь Монгол Улсын өр болохоос МАН-ын ч, АН-ын ч өр биш. Ямар нэгэн Эрдэнэ, хэн нэгэн Сүхийн өр биш. Та бүхний өр зээл тавьсан дэлхийн аль ч улс оронд “Монгол Улсын зээл” гэж ярихаас МАН, АН-ын гэж ярихгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол Монгол Улсын өр. Төлөхдөө тулахаар МАН, АН аль нь ч төлөхгүй. Та бидний татвар, уул уурхайн баялагаас төлнө. “Газрын хэвлий доорхи баялаг нь бүх ард түмний өмч” гээд Үндсэн хуульд зааснаас харвал ерөөсөө ард түмэн бидний хөрөнгө мөнгө, хөлс хүчээр төлж таарна.   

Чухам аль намын хэн гээч нөхөр хэдэн төгрөг зувчуулсан, Төрийн эрх барьж байсан аль нам нь ашиггүй зүйлд зарцуулсан тухайд ийм яриа байж болно. Тодотгож хэлбэл, ард олны баялагаас хумсалсан нөхдийг цээрлүүлэх тухай юм.

Тэгэхээр С.Эрдэнэ дарга ерээд оноос мөр зэрэгцэн идэж ууж яваа нөхдөө хаанаас ямар мөнгө идэж уугаад байгааг ч санах хэрэгтэй. Д.Ганхуяг судлаачийн хэлсэнчлэн “Биологийн нас нь залуу ч улстөрийн хувьд тэтгэвэрт гарсан нөхөд”-өө ямар орон сууцанд төрж ямар сургуулийн танхимд эрдэм номын дуу сонсов гээд бодох л асуудал. Таны төрсөн эмнэлэг, өссөн гэр, сурсан сургууль бүгд л зээлийн хөрөнгөөр босч байсныг санахгүй байна гэж үгүй. Социалист нийгмийн үед боссон бүтээн байгуулалт бүгд зээлийн хөрөнгөөр боссон. Та энэ бүхнийг эдэлж хэрэглэж өнөөдөрт ирсэн гэдгээ санахад илүүдэхгүй. Танд боловсрол эзэмшүүлсэн Цэргийн нэгдсэн сургууль, Удирдлагын академи гээд бүхий л объектууд зээлийн хөрөнгөөр баригдсан юм шүү дээ. “Улс төрийн тэтгэвэрт суусан нөхөд”-ийн чинь гадаадад сургах гэж зээл тавьсан өр ч үүнд хамаатай. Энэ бүгдийг ойлгохгүй, ойлгосон ч тулга тойрсон улс төр хийж байгаа С.Эрдэнэ ёстой л Баабарын хэлсэнчлэн “Далайн горхины дээрэмчин” нэрэндээ таарсан лүд юм. 

Баабар нийтлэлчийн энэ хоч нь гүн гүнзгий утгыг агуулсан бололтой юм. “Далайн горхи” ч гэж ямар зүйл байсан юм, бүү мэд. Ямартай ч С.Эрдэнэ даргыг тэрбээр “Далайн дээрэмчин” гэж нэрлээгүйг бодоход ямар нэгэн учир бий байх. Нийгмийн даатгалын санд бол далай шиг мөнгө хуримталдаг газар байж таарна. Тэгэхээр тэндээс салаалж урсдаг олон горхи гол мөрөн бий. Эрүүл мэндийн, гэнэтийн ослын, эд хөрөнгийн гэх мэт тоймгүй олон салаа урсгал бий. Тэднийг нэгийг л дээрэмддэг байсныг хэлсэн бололтой гэж ойлгогдож байна. Тэгэхээр дээрх С.Эрдэнэ даргын байр суурь нь түүнийг Төрийн түшээ юу, “Далайн горхины дээрэмчин үү” гэдэгт л оршиж байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.179.15) 2018 оны 08 сарын 05

БААТАР ГЭЖ СЭТГҮҮЛЧ ҮНЭН БОДИТ БАЙДАЛЫГ БААБАРЫН ХЭЛСЭН ҮГИЙГ МАШ ЗӨВ ТАЙЛЖ БИЧСЭН БАЙНА.С.ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНИЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ НЭГ Л АМРАЛТАНДАА ХҮМҮҮС АМРААЖ ДААТГАЛААС МӨНГӨ ЗАВШААД БАЙДАГ ГЭЖ ЯРИА БАЙХ ЮМ.

0  |  0
Zochin(202.9.42.3) 2018 оны 08 сарын 05

АН -ынханы нэг шилдэг улс төрч лидерь нь хүн алж байсан,НД -ын сангийн хөрөнгөөр баяжсан АН-ын төрөөс төрсөн тэрбумтантангуудын өрөөсөн,бондын мөнгөнөөс хулгайлагчидын 1 Рецитев гэмт хэрэгтэн Эрдэнэ хааяа нэг TV -ээр шударга ардын дүрд тоглодог.

0  |  0
зочин(202.9.41.120) 2018 оны 08 сарын 05

С.Эрдэнээ чинь ЦНДС төгсөөгүй шүү дээ

0  |  0
Бат(202.9.42.10) 2018 оны 08 сарын 05

Нэг иймэрхүү улс төрчид ээлжлэн төр барисаар монгол улсыг модыг нь бариуллаа АРД түмэн минь ү/х параламентаа 2 тахимтай болгож төрд ард түмний хяналтгүй бол болохоо байлаа

0  |  0
зочин(202.9.42.1) 2018 оны 08 сарын 05

Энэ хүнд ичих булчирхай байхгүй.Энэ намыхан юу бодож байдагийг ойлгохгүй юм.Лидэр болчих мэдлэг,боловсоролтой,сэтгэлтэй хүн байдаггүй юм байхдаа.Ёр нь нам гэдэгийн дор идэж уухыг бодогчид цугалдаг болтой.

0  |  0
zochin(64.119.23.182) 2018 оны 08 сарын 05

ULS UNDESTNIIG DALAIN DEEREMCHIDTEI ZUIRLEH N BURUU DALAIN DEEREMCHID CHIN ULS BISH HESEG BULEG HUMUUS

0  |  0
Guiwuulagch(64.119.23.36) 2018 оны 08 сарын 05

Eniig bichsen setguulegch guaig oilgosongui. Tatwaraar baishin barilgiin ihenhi in boss on. Hardin gadnii zeeliin diilenhiig tur barigchid huwidaa l zawshissan

0  |  0
Guiwuulagch(64.119.23.36) 2018 оны 08 сарын 05

Eniig bichsen setguulegch guaig oilgosongui. Tatwaraar baishin barilgiin ihenhi in boss on. Hardin gadnii zeeliin diilenhiig tur barigchid huwidaa l zawshissan

0  |  0
Guiwuulagch(64.119.23.36) 2018 оны 08 сарын 05

Eniig bichsen setguulegch guaig oilgosongui. Tatwaraar baishin barilgiin ihenhi in boss on. Hardin gadnii zeeliin diilenhiig tur barigchid huwidaa l zawshissan

0  |  0
zochin(64.119.23.83) 2018 оны 08 сарын 04

busdiig hundlehgui baihiig gemt hereg gene

0  |  0
Зочин(64.119.17.245) 2018 оны 08 сарын 04

хамгийн муу сурлагатай сэтгэх чадваргүй , эсвэл цус ойртсон балай элиийнүүд сэтгүүлч болдог гэж гадуур их ярих юм,,,,,,,,,,,,,

0  |  0
Зочин(182.160.32.185) 2018 оны 08 сарын 04

Энэ их өрийг 2016 онд МАН яг АН ын үед бий болсон юм шиг ойлгоцыг ард иргэдийн тархийг угаах аргаар гүн ойлгуулж чадсанаар сонголт авч чадсан.Одоо нөгөө 25 байсан 28 -30 болоод байна.Тэд өрийг нэмсэнүү гэхээс хассангүй.Тэхээр АН аас даваад хийсэн юмгүй.Харин сонгогчдоо хуурсан болж таарлаа.2000 онд ёстой унатал хуурсаныг бид мартаж 2016 онд үнэмлэхүй сонголт өгч хуурагдсанаа хатуу ухаарлаа.

0  |  0
zochin(103.57.93.186) 2018 оны 08 сарын 03

bishee dalain deeremchid dain bolj baigaa gazriin erlegiin elchuud gesen ug

0  |  0
zochin(103.57.93.186) 2018 оны 08 сарын 03

DALAIN DEEREMCHIDED HAMAG HEREG SHIGSHIGDDEG GEVEL OROOSGOL

0  |  0
Z(49.0.135.2) 2018 оны 08 сарын 03

Хүмүүс минь дээ бидний сонгосон л нөхдүүд шүү дээ Бидний байгаа байдал л энэ байна даа Юуун түрүүн шудрага ёсыг тогтоох хэрэгтэй. Манай улсад хулгай нүүрэлсэн байгаа. Эхлээд хулгайчуудаас салах хэрэгтэй. Төрийн ихэнхи үйл ажиллагааг нээлттэй болгох хэрэгтэй

0  |  0
нам(27.123.213.82) 2018 оны 08 сарын 03

Ардын намынхан энэ 2 жилд зам тавьж бүтээн байгуулах байтугай аягаа ч угаасангүй. ”Залхуугийн гадаа түлшгүй” гэдэг л болж байна даа

0  |  0
нам(27.123.213.82) 2018 оны 08 сарын 03

Ардын намынхан энэ 2 жилд зам тавьж бүтээн байгуулах байтугай аягаа ч угаасангүй. ”Залхуугийн гадаа түлшгүй” гэдэг л болж байна даа

0  |  0
нам(27.123.213.82) 2018 оны 08 сарын 03

Ардын намынхан энэ 2 жилд зам тавьж бүтээн байгуулах байтугай аягаа ч угаасангүй. ”Залхуугийн гадаа түлшгүй” гэдэг л болж байна даа

0  |  0
нам(27.123.213.82) 2018 оны 08 сарын 03

Ардын намынхан энэ 2 жилд зам тавьж бүтээн байгуулах байтугай аягаа ч угаасангүй. ”Залхуугийн гадаа түлшгүй” гэдэг л болж байна даа

0  |  0
Монгол Зурх(202.179.26.173) 2018 оны 08 сарын 03

Энхбаяр, Баттулга, Эрдэнэ гэх мэт нехедууд еерсдийгее л хамгаалах гэж зовох юм. Ер нь ард тумэний телее юу хийсэн юм.Баттулгаа тумэнээ ергуй болгож чадсан уу чи Монгол хаана ялав?

0  |  0
иргэн(202.179.27.85) 2018 оны 08 сарын 03

за даа АН МАН аль нь Нам нэртэй Гэмт бүлэглэл Аман дээрээ нэг их л Шударга зүйл ярьж Эх орон ч Дүр эсгээд цаанаа бол Элбэгдорж Батүүл СБаяр МЭнхболдоос эхлээд шал Худлаа л байхгүй юу дээ Эд нар зөвхөн Ард иргэдийн Нэрийг барьж шал худлаа Шоуддаг л байхгүй

0  |  0
zochin(64.119.18.171) 2018 оны 08 сарын 03

DALAIN DEEREMCHID ONGOTS BAISHIN L GESEN UG

0  |  0
Mngl(202.9.40.152) 2018 оны 08 сарын 03

Naad ur chin svvliin 10 jil d bichigdsen tabigdsan ur xanaj tsadaxaa bsan xeden lyibarchdiin absan mungu

0  |  0
Иргэн(122.201.21.90) 2018 оны 08 сарын 03

Ман засгийн эрхэнд гараад юу хийсэн бэ. Бүх юмыг харлуулж байна. Ажилгүйдэл их байна. Сонгуульд зарцуулах сонгогчийн санал худалдау авах мөнгөө л бэлдээд байх шиг байна даа. Улс орноо бодохгүй нэг ч үйлдвэр ажлын байр барихгүйгээр цааш хөгжих нь ву л бол. Энэ худлаа юм бичдэг гарууд бас л хөгжлөөс хойш татаж улсаа худалдаж байгаа шүү.

0  |  0
Aagii (172.56.41.157) 2018 оны 08 сарын 03

MAN han ugaasaa yu ch hiij chadahgui baagiinuud

0  |  0
Aagii (172.56.41.157) 2018 оны 08 сарын 03

MAN han ugaasaa yu ch hiij chadahgui baagiinuud

0  |  0
Чонын гөлөг(49.0.147.129) 2018 оны 08 сарын 03

Үнэн зүйлийг хэлсний нь хараад үхэх гахсан коммунизмын улаан хамгаалагчийн үг байна даа. Эрхэм бичигчийн дэргэд хийсэн юмтай хүндээ. Новшийн коммунист тэртэй тэргүй сөнөж байгаа МАН ахтайгаа далд ор...............

0  |  0
Зочин(203.91.115.246) 2018 оны 08 сарын 03

Далайн горхины дээрэмчидээс салах цаг болсоон Эх орны эрх ашиг гэж байна уу АН-МАН-дарга, УИХ-ын гишүүд ээ төрийн авилгач шатныхаан

0  |  0
гуцваа(122.201.24.20) 2018 оны 08 сарын 03

ёстой гуцваа ардын намыг өмөөрөөд байгаа юм уу? хаашаа юм??? аль нь ч адилхан...эрт орой хэзээ нэгэн цагт монголын ард түмэн, монголын уул толгод, монголын өвгөд дээдсийн ариун сүнс та нараас бүгдээс чинь хариугаа авна даа, бүүр заавал авна. та нар бүгд адилхан их багагүй.

0  |  0
Top