С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулахгүй л бол өдөр бүр сая доллар алдаад байна гэж ярьж явсан нь үнэн

Монгол Улсын уул уурхай, эдийн засагт жин дарах том төсөл бол Оюутолгой гэдэгтэй маргах хүн байхгүй. Олон парламент Засгийн газар дамжин дуншсан Оюутолгойн гэрээг 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулж байлаа. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд бүгдээрээ урагшаа нэг алхлаа” гэж мэдэгдсэн удаатай. Ийнхүү хэлсэн Ц.Элбэгдоржийн гэргий Болормаагийн тэргүүлдэг санд “Рио-Тио”-нтой их хэмжээний мөнгө хандивласан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуурсан. Одоогийн байдлаас харахад Оюутолгойн гэрээг байгуулснаар монголчууд урагшаа алхах бүү хэл сөөм ахиж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Оюутолгойн гэрээ байгуулагдсан өдрөөсөө л хардлага, элдэв хэл амны бай,  улс төрчдийн пиар болж ирсэн нь үнэн. Оюутолгойн гэрээг тухайн үеийн МАХН одоогийн МАН, АН С.Баярын хэлснээр “Стандарт бус” Засгийн газар байгуулж, үүндээ дулдуйдан хөдөлгөсөн нь үнэн.

Өөр ямар гаргалгаа байсныг мэдэхгүй. С.Баяр тухайн үед ид хүчээ авсан байв. Эрх баригч намын дарга, хамтарсан Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын албан тушаалтай. УИХ дахь намын бүлгийнхээ нөхдийг ятгаж, бас дарамт шахалт үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л  гэрээ байгуулагдсан. С.Баярын Засгийн газраар овоглогддог нь үнэн. Зарим шударга гишүүн Оюутолгойгоос Монголын талын эзэмших хувийг ядаж 50-51 хувь байлгая гээд  дийлээгүй. Хуулиндаа Монгол Улс 34 хувийг эзэмшихээр заасан. Түүнийхээ дагуу явна гэсээр өнгөрсөн юм. Одоо байдал сахил хүртээд шал дордохын үлгэр болов уу.

Оюутолгойн гэрээ байгуулахаас өмнө С.Баяр юу ярьж явсан бэ?

2007-2008 онд тухайн үеийн МАХН-ын хувьд хүндхэн шалгуур тулгарсан үе байлаа. Намын дарга М.Энхболдын нэр хүнд  шороотой хутгалдчихсан, намынх нь нэр дагаад уначихсан. Ийм үед л С.Баяр гарч ирсэн юм. Богино хугацаанд эхлээд намын даргын албан тушаалыг авч, эргээд орж ирэхдээ би хоосон албан тушаалаар яах вэ, эрх мэдлээ дагуулж авна гээд М.Энхболдоос Ерөнхий сайдын суудлыг нь авсан эрхэм. Уг нь, М.Энхболд С.Баярт намын даргын суудлаа өгөөд Ерөнхий сайдын албан тушаалтайгаа үлдэнэ гэж тооцсон. С.Баяр нар ч иймэрхүү утгатай зүйл ярьж байсан ч явц дунд байдал эсрэгээрээ эргэсэн. Ерөнхий сайд, намын дарга болсон С.Баяр 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө 21 аймгаараа тойрч иргэдтэйгээ уулзсан. Цаг тулсан учраас шуурхай ч явсан. Энэ үед түүний гол ярьж байсан зүйл нь “Оюутолгойн гэрээг байгуулах” тухай байв.  

Очсон аймаг сум бүрийнхээ иргэдтэй хийсэн уулзалтын үеэр С.Баяр “Оюутолгойн гэрээг байгуулах шаардлага бий. Гэрээ байгуулаагүйгээс өдөрт Монгол Улс нэг сая америк долларын алдагдалд орж байна” хэмээн ятгаж, ухан сэнхрүүлж явсан нь үнэн.

Сайд Ц.Даваасүрэн юу сануулав

У.Хүрэлсүхийн танхимын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулаагүйгээс Монгол Улс өдөр бүр нэг сая америк долларын алдагдалд орж байна” хэмээн ярьж байсныг нь байн байн сануулдаг нэгэн юм. Ц.Даваасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн гэрээний талаар ... Оюутолгой “Эрдэнэт”-ээс хоёр дахин том төсөл. 2014 онд Оюутолгой 805,7 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байдаг. Үүнээс цэвэр  зэс нь 189 мянган тонн байсан. Улирч одсон жилд дэлхийн зах зээл дээр зэсийн дундаж үнэ 6500 ам.доллар байв. 

Энэ ханшаар тооцвол 1.2 тэрбум ам.доллар болж байна. Цэвэр алт 19.5 тонныг олборлосон тоо бий. 880 сая ам.доллар гэсэн үг.  Нийлээд хоёр тэрбум америк доллар. Нэг америк 1800 төгрөгтэй тэнцэж байсан ханшаар тооцоход  3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Үүнээс татварт тооцсон дүн нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 111 тэрбум төгрөг болсон” гэж ярьжээ.

Энэ бүхнээс харахад С.Баярын хэлсэн өдөр бүр алдагдаад байгаа нэг сая америк доллар хаашаа урсаад байна вэ.  Түүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Оюутолгойн гэрээ байгуулсантай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хоригдоод эрүүл  мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Оюутолгойн гэрээтэй холбогдуулан УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан, хэд хэдэн дэд ажлын хэсэгтэйгээр шалгалт оруулав. Сүртэй чиг шалгасан, шалгуулсан бололтой. Харин тайланг нь өнөөг хүртэл сонсоогүй байна. Сонслоо ч С.Баярын өдөр бүр алдаад байгаа гэсэн  нэг сая америк долларын сураг ажиг гарахгүй болов уу. Эцэст нь  Монгол Улсыг  өдөр бүр нэг сая америк долларын өрөнд “Рио-Тион”-тоо оруулсан хэвээр байна уу. Эсвэл С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулахын тулд ард түмэндээ эх орноо тойрч явж худлаа хэлсэн болж таарах нь уу гэсэн асуулт тодорхой хариултгүй үлдэх бололтой. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 34 )

zochin [ 27.123.212.136 ]      |     8-р сарын 06 -нд, 06:43 минутанд

mongoliig tuilduulj, Oros, Hyatadiin hool bolgoh daalgavartai 2 tom buleglel uls tyrjuulj bugdiig budliulaad bgaa yum bishuu

zochin [ 27.123.212.136 ]      |     8-р сарын 06 -нд, 06:38 минутанд

Davaasuren gedeg huniig ATG sain shalgah heregtei yum shuu. Haanaas yaj hurungujsun yum bol. 10 huviiv zagalmailsan etseg gej yarigddag ni undesleltei ch baij medne. Ene bulhaigaa darahiin tuld iimerhuu yum yaridagch yum biluu.

Zochin [ 202.9.42.3 ]      |     8-р сарын 05 -нд, 11:07 минутанд

МАН ынхан Баяр,Мие,төрийн тэрбумтан,олигархи бүлэглэл,офшорчид,Лүндэндорж,лицензний наймаа,Оюутолгой Эрдэнэтийн асуудал,шударга ёс зэргийг 2 жилийн хугацаанд сахиулж чадахгүй бол Сүхээр үүрд дуусах болтугай гэж ерөөе.

зочин [ 59.153.113.210 ]      |     8-р сарын 05 -нд, 10:15 минутанд

их л сүрхий гарч ирсэн биз дээ монголын ард түмэн итгэж байхад итгэлийг нь уландаа гишгэж худал яриад өөрийгөө болон охидоо бодоод бидний худладсан биз дээ шар сэмжилсэн муу өвгөн

Иргэн [ 103.26.193.78 ]      |     8-р сарын 05 -нд, 04:51 минутанд

Эх орон газар нутгийг минь худалдсан хулгайчууд та нарын гэсгээнэээ

зэвүүцэгч [ 64.119.19.146 ]      |     8-р сарын 05 -нд, 04:15 минутанд

наад зураг тавихаа болиоч ,,харахаас ой гутаж үзэн ядаж байна,,шоронд нь тарчлаа хүйтэн царайтай өгөр коммунист банзал баярыг, Тарчлаа тарчлаа бас дахин тарчлаа ,,В,И,МАНам

Зочин [ 103.229.120.186 ]      |     8-р сарын 05 -нд, 01:20 минутанд

Шоронд ял эдлэх ялтан баяр монгол байтугай дэлхийн хулгайч нэрээр алдартай эдийн засагийн алуурчид элбэгээ баяр энхболд шүү

Цээгий [ 103.229.120.186 ]      |     8-р сарын 05 -нд, 01:18 минутанд

Баярыг шоронд хийж саналаа ав СОНГУУЛААР дахин манд хууртнаал гэж байхгүй май салаавч

Зол [ 103.229.120.186 ]      |     8-р сарын 05 -нд, 01:17 минутанд

Баярыг ,элбэгдорж энхболд Баданжунай зоригт бүгд шоронд байх ёстой бүлэглэл

Зочин [ 103.229.120.186 ]      |     8-р сарын 05 -нд, 01:16 минутанд

ялтан баярыг шоронд хий маш НОТОЙ ялтан санжийн баяр мөн ял өг өөр юм байхгүй манайхаас өөр оронд баяр аль хэзийнээ цаазлуулсан нэг бол бүх насаар нь ял өгсөн байгаа шударга бай манан бүлэглэл элбэгдоржийн баруун гар шүү дээ! Шоронд шаар болсон

Иргэн [ 103.229.120.186 ]      |     8-р сарын 05 -нд, 01:14 минутанд

МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГИЙГ МАНАН МАФИЙН НЭРЭЭР ЗАРЖ ИДСЭН БАЯРЫГ ХУРДАН ШУУРХАЙ ШОРОНД ХИЙХ ЁСТОЙ ЭЛБЭГЭЭГИЙН ХАМТРАГЧ МАФИЙН ЭЗЭД ХАУС ОФФШОР 60Н ТЭРБУМ НАМ ТӨРД БАЙХ ЭРХ БАЙХГҮЙ НӨХӨН СОНГУУЛЬД Ч ӨРСӨЛДӨХ НҮҮРГҮЙ МАНЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ НУУЦ ДАРДАГ МАН ХЭЗЭЭД Ч ӨӨРЧИЛӨГДӨХГҮЙ 20...ОНД МАНЫГ АВСЛАХ БОЛНО БАЯРЫН ШОРОНД ХИЙЖ САНАЛ АВ ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ !!!

өрөвдөж үзэн ядам [ 43.242.243.115 ]      |     8-р сарын 04 -нд, 23:35 минутанд

Баяр гэх нэртэй ч гунигтай гуринхатсан царайтай энэ этгээд улс орноосоо ер нь өөрөөсөө бусдаас хэзээд ч урвахад бэлэн этгээд гэдгээ амьдарсан хэдэн жилээрээ нотолсондоо.. Ийм хүйтэн хүн гэж бас байдагаа

хн [ 122.201.24.25 ]      |     8-р сарын 04 -нд, 14:09 минутанд

МАЫ гишүүд дэмжигсэд гэж яачихсан тэнэг юмнууд байдаг байнаа

хн [ 122.201.24.25 ]      |     8-р сарын 04 -нд, 14:08 минутанд

МОЛИГОДОЖ байж дээ

зочин [ 43.242.243.110 ]      |     8-р сарын 04 -нд, 09:49 минутанд

төрийн толгой дээр гарсан хулгайч,үхвэл таарна

jak [ 202.179.31.76 ]      |     8-р сарын 04 -нд, 02:17 минутанд

vnen sejgiin xulgaichid dendvv dabarch bn

иргэн [ 139.5.219.78 ]      |     8-р сарын 04 -нд, 01:29 минутанд

Монгол улсыг хөгжүүлэе,хууль ёсыг хэрэгжүүлье,шудрага ёсыг тогтооё гэж л байгаа бол юуны өмнө их хурлын даргыг огцоруулаж жаран тэрбумынханыг хорьж шалгах,С.Баяр тэргүүтэнд ялыг нь үүрүүлэж хохиролыг нь гаргуулах,төрийг МАН-ын луйварчдаас цэвэрлэх,АТГ-ыг бүрэн бүрэлдүүнээр нь өөрчлөхөөс л ажлаа эхлүүлэх шаардлагатай,ингээгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй.

МАН АН ын гай [ 103.229.122.99 ]      |     8-р сарын 03 -нд, 22:10 минутанд

ЭНЭ төрөө цэвэрлэх ёстой. Эхлээд УИХ ын даргаа зайлуулж, хуулийн байГУУЛЛАГУУДАА БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН. цааш НЬ ЯРИХ УУГЭХ хурцтан НАРААС САЛАХ ЁСТОЙ. АТГ ыг татан буулгаж шинээр шударга хуульчдаар бүрдүүлэх хэрэгтэй. МОНГОЛД шударга хуульч байна уу? ЭХ орноо гэх сэтгэлтэй хуульч хаана байна вэ? ТӨРөөс тэрбумтан төрж болохгүй.

Байхгүй [ 73.59.56.146 ] 8-р сарын 04 -нд, 01:04 минутанд

Байхгүй

Зочин [ 66.181.191.131 ]      |     8-р сарын 03 -нд, 14:20 минутанд

Төрд гарсан худалч, хулгайч нараа шүүх цаг болоогүй юм уу? Бүгд хамтран идэж уусан болохоор бүгд илчлэгдэж балрах гээд л бнаа даа аан? Одоогийн төрд байгаа М.Энхболдоос авахуулаад Элбэгээ хүртэл идэж уусан болохоор ”төрийн нууц” нэрээр бүхнийг нууж шамшигдуулдаг болжээ. Иймэрхүү хүмүүс төрийн толгойд байгаа учраас өнөөдөр төр хүчгүй үхээнц царайлж бна.

иргэн [ 202.179.27.85 ]      |     8-р сарын 03 -нд, 07:17 минутанд

эд нар бол юу ч гэж Худлаа ярьж Хулгай Луйвар хийхээ мэднэ СБаяр бол Цагаан захтай Монголын том Хулгайчуудын нэг шүү дээ Ардын дайсан болтлоо Ард иргэд дээ Адлагдаж яваа Нөхөр шүү дээ СБаяр бол Хулгай Луйвар хоёрыг үнэхээр хослуулж чадсан Этгээд

novch [ 49.0.219.64 ]      |     8-р сарын 03 -нд, 06:19 минутанд

Adgiin shaar, ene uls oron ingej yduurch, humuus n bachuurch uheh gej bh ymaa. Chi naad mngoo hulgailj avaad uhehdee avaad yvahgui ch dee, chinii ohiduud tendee uhvel taarna,

BAYAR [ 66.181.184.112 ]      |     8-р сарын 03 -нд, 05:54 минутанд

OYUTOLGOIGOOS AWILGAD AWSAN DOLLAPOOROO 7 BAISHIN 1 ZALUUHAN HUUHEN AWSAN DAA BUSDIIG N OWSHORDOO HIISEN DEE

zochin [ 64.119.18.171 ]      |     8-р сарын 03 -нд, 05:02 минутанд

UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG YUM ERDEMTED YAJ UURHAICHDIIN ZOVLONG MEDEH YUM BE

дүвчин [ 202.70.47.158 ]      |     8-р сарын 03 -нд, 04:47 минутанд

Баяр гуай, Хаа байна аа? тэр сая доллар чинь. Яах гэж тэгж их яарснаа үнэнээр нь хэлэл цаг нь болж дээ хөө.

bayar [ 66.181.184.112 ] 8-р сарын 03 -нд, 05:43 минутанд

7 haus 1zaluuhan huuhen bolson

Өстөн [ 66.181.161.100 ] 8-р сарын 04 -нд, 13:27 минутанд

Энэ луйварчинг ард түмэнтэй нэг ч гэсэн уулзуулж болдоггүй юм байхдаа

зочин [ 202.9.42.12 ]      |     8-р сарын 03 -нд, 04:40 минутанд

хулгайч нарт итгээд сонгоод магтаад байдаг нь сонин үнэн тэнэг ард түмэн шүү бид ямар юмнийх нь тэнгэрлэг энэ тэр зүгээр тэнэг ард түмэн сарандаваад яаж итгэж байгааг нь хар элдэв гадна дотны луйварчидад итгэж хамаг хөрөнгөө өгөхийг яана усан тэнэгүүд болжээ бид нар итгэх хүн дээ итгэхгүй үзэн ядна гээч хэлэх үг алга

Аймаар харддаг хүн. [ 112.72.11.112 ]      |     8-р сарын 03 -нд, 03:53 минутанд

Гэрээ байгуулчихсан чинь 1сая битгий хэл 2 сая долларын алдагдалд орчихлоо.Аймшиггүйгээр алдагдалтай гэрээ хийдэг нь юунд байна.Тэр бол асар их мөнгөний үнэр авсан авахаар ч болсонтой холбоотой байх оо.Тэр нь гадаад дахь үл хөдлөх.

Иргэн [ 27.123.214.81 ]      |     8-р сарын 03 -нд, 03:52 минутанд

Энэ С.Баяр, Цахиагийн ЭЛБЭГДОРЖ, С.Баярцогт МЭТИЙН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫГ АЛЖ, УСТГААЧ ЭЭ...

иргэн [ 82.196.9.227 ] 8-р сарын 03 -нд, 05:00 минутанд

яг үнэн

irgen [ 66.181.184.112 ] 8-р сарын 03 -нд, 05:46 минутанд

hurdlahgui bol hulihdan shuu

Zs [ 66.181.161.14 ]      |     8-р сарын 03 -нд, 03:26 минутанд

Ugur tolgoi hahuulid avsan munguu idej chafahgui uhej dald orooroi

зочин [ 122.201.24.25 ]      |     8-р сарын 03 -нд, 03:24 минутанд

ӨНӨӨ маргаашгүй үхэж далд орох гэж байж хумсны толин чинээ мөнгөөр улс ард түмэн ангийн андууд төр засгаа зараад явдаг ёстой адгийн шаар юм даа баяраааааа чиний охидууд сайхан амьрахгүйэээээ

Zochin [ 122.201.22.125 ]      |     8-р сарын 03 -нд, 03:19 минутанд

Nogoo oppshorchid yasan be neg svrjigneed l Battulga eronhiilogch yu gej helj bailaa

доллор [ 66.181.161.57 ]      |     8-р сарын 03 -нд, 02:55 минутанд

тэр ѳдѳр бүр аваад бга сая доллороо баяраас авах хэрагтэй юмуу тэр нь хаана бга юмбэ

Zs [ 66.181.161.14 ] 8-р сарын 03 -нд, 03:26 минутанд

Bayr uuruu avch bga

Bayar [ 66.181.184.112 ] 8-р сарын 03 -нд, 05:47 минутанд

7 baishin 1 zaluuhan huuhen bolson shuu

Zochin [ 202.9.42.12 ] 8-р сарын 03 -нд, 06:45 минутанд

teneg yher mgl odoo dandaa erliiz maluud yldsen chy de uhaantai jinhen mgl chinges haaii yed baij de teneg lalaruud daraagiin sonvuulid enen heden hulgaicha gargan biz

зочин [ 59.153.113.210 ] 8-р сарын 05 -нд, 10:17 минутанд

сайхан залуучууд хөгширсөн өвгөчүүд гаргахгүй өөдийн бараа харуулахгшүй өөрсдөө худлаа ярьж гарч ирээд байх юмаа

Зочин [ 66.181.181.31 ]      |     8-р сарын 03 -нд, 02:32 минутанд

Эх орноо худалдаж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг уландаа гишгэж, ард иргэдээ хууран мэхлэж, олон түмнээсээ нүүр бууруулж, олон нийтийн эрх ашгаас урвасан хүнийг дүүжлүүрийн гогцоо л хүлээж байдаг юм даа

Зочин [ 103.9.90.50 ]      |     8-р сарын 03 -нд, 01:44 минутанд

Одоо тэгээд Монгол улс өдөрт 1,0 сая доллар олж байгаа юу? Өдөрт хэдэн сая доллараар нэмэгдэх өр, бас мөнгөөр үнэлэхийн аргагүй байгаль орчин, экологийн хор хохирол.. -ыш яах вээ?

zochin [ 64.119.18.253 ]      |     8-р сарын 03 -нд, 01:39 минутанд

khaana bayna ter udur buriin saya $ chini, durak

Go to top of page