АНУ дахь Оросын Элчин сайдын яам Америкт хоригдож байгаа Мария Бутинагийн нөхцөл байдлын талаар мэдээлжээ. ЭСЯ-ны ажилтнууд Мария Бутина дээр очсон байна. Мөн шоронгийн захиргаа түүнд утсаар ярих боломж олгожээ. Оросын Элчин сайдын яамнаас “Мария хүнд бэрхийг тэвчээртэйгээр даван туулж байгаа. Тэрбээр бэрхшээлтэй дасан зохицохыг хичээж байна. Эрүүл мэндийн байдалдаа гомдол мэдүүлээгүй. Гэвч түүний шүдний эмчид хандсаныг нь хүлээж аваагүй” гэж мэдээлжээ. Мария утсаар ярьсан ч эцэг эхтэйгээ ярьж чадаагүй гэнэ.
Бутина найз нөхөд, төрөл төрөгсөд болон түүнийг буруугүй гэдэгт итгэж байгаа бүх хүний дэмжлэгэд талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр буруугүй гэсэн байр сууриа хатуу хамгаалж байгаа билээ. АНУ дахь Оросын ЭСЯ иргэндээ шаардлагатай бүх тусламж дэмжлэгийг үзүүлнэ гэжээ.
АНУ-ын Сенатын тагнуулын хороо Бутинагийн хэргийн талаар нээлттэй мэдээлнэ гэж байсан юм. Оросын иргэн Мария Бутинаг АНУ өнгөрсөн сарын 16-нд баривчилсан билээ. Түүнийг АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Yankuud nohoitood l.