Цэл залуухан уулчин харамсалтайгаар амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 03

Өнгөрөгч долоодугаар сарын 26-ны өдөр Каракорамын нурууны Латок ууланд нэгэн харамсалтай явдал болсон тухай мэдээлэл цацагдаад байна. 

Латок оргилын хойд ханаар нэг ч хүн авирч гараагүй бөгөөд, энэ нь уулчдын сонирхлыг ихээр татдаг байжээ. Тэр тусмаа Piolet d”Or-д хүч үздэг өндөр ур чадвартай уулчдын хувьд К2-с илүү их сэтгэлийг нь татдаг байсан нь гарцаагүй юм. Александар Гуков, Сергей Глазунов нар яг л энэ хүсэл тэмүүллээрээ, хүндээс хүндийг авирч дуусгахаар зориглон хөдөлжээ. Харамсалтай нь өнгөрөгч долоодугаар сарын 26-ны өдөр Сергей Глазунов 6100м орчим өндрөөс унаж, 26 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Хамтрагч Александр Гуков (42 настай) долоо хоног тэссэний эцэст аврагдаж чаджээ.

Сергей Глазунов нь ОХУ-н спортын мастер, ОХУ-ын аварга, уулын инструктор, Эрхүү хотын "Горы Байкала" уулын клубийн үүсгэн байгуулагч, "Уулын аврагч" медальтай, Оросын "Алтан ледоруб" шагналын эзэн гайхалтай нэгэн байв.

Түүний томоохон амжилтуудаас цөөн хэдийг дурдвал, Хан тэнгэр ууланд 6Б ангиллын "Свириденко" замаар авирсан, Ленин, Корженевской, Коммунизм, Хан тэнгэр гэсэн долоо мянган метрээс өндөр 4 оргилд нэг улиралд багтаан авирсан, 20 жилийн турш хүн авираагүй орхигдсон Аляскын Саюк Жайлау ууланд шинэ замаар авирч гарсан гэх мэтээр өндөр ур чадвар үзүүлжээ. Түүний ур чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхий дахины сонорыг мялаахад бэлэн болж байсан цэл залуухан насандаа ийнхүү бүгдийг орхин одсонд ОХУ даяар гүн эмгэнэл илэрхийлээд байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ih uil buteeh zaluu.(174.204.16.117) 2018 оны 08 сарын 04

Arai ch dee... hunii uuriin geltgui haa gazraas sainuud ni turuuleed yavchih yumaa!!!

0  |  0
ZOCHIN(183.177.97.14) 2018 оны 08 сарын 03

UM MAANII BADMI HUM HOID SAIN HUN BOLJ TURUUREI

0  |  0
Зочин (122.201.22.141) 2018 оны 08 сарын 03

УМ МА НИ БАД МЭ ХУМ. Хайран хүү.

0  |  0
зочин(66.181.188.129) 2018 оны 08 сарын 03

Хүсэл эрмэлзлэлтэй, зоригтой, зорилготой сайхан залуу бурханд хэрэгтэй байж.

0  |  0
дэндүү бага(202.179.25.177) 2018 оны 08 сарын 03

бүргэд огторгуй руугаа халин нисэн одлоо

0  |  0
Zochin(64.119.19.95) 2018 оны 08 сарын 03

hairan saikhan zaluu,id saikhan zaluu nas uulchdiigyaltai bilee, tednii husel mereedel ny yumdaa

0  |  0
Top