Ч.Сайханбилэгийн Хятадуудад өгсөн Багануурын дулааны станцын төслөөс болж дахин өрөнд орох уу?

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэгэн чухал асуудлыг хэлэлцэн шийдэл гаргасан байна. Засгийн газрын албан мэдээнд “Багануурын 700 МВт-ын цахилгаан станц” төслийн хэрэгжилтийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх эсэх талаар чиглэл авахаар болов” хэмээн ганцхан өгүүлбэрээр даруухан өгүүлжээ.

Гэвч задлаад хөөгөөд үзвэл тун айхавтар  гэрээ байгуулсан байдаг юм.  Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар гэрээнд болгоомжтой хандаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандахаар болсон нь зөв шийдвэр болов уу. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэр өнгөц харахад зөв юм шиг ч Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлж мэдэхээр хор  уршигтай байсныг У.Хүрэлсүхийн Засгийн газар олж харжээ.  

Ч.Сайханбилэгийн Хятадуудад барьсан БЭЛЭГ  

 Дулааны станцууд нийслэлээс 130 км алс Багануурын уурхайгаас нүүрсээ татаж, цахилгаан, дулаанаа хангасаар өнөөг хүрсэн. Багануурын уурхайг түшиглэн 700 МгВ-ын цахилгаан станц барихаар болсон нь “Нийслэлчүүд цахилгааны хувьд гадаадынхнаас хараат болох нь” гэсэн болгоомжлолыг ашиглалтад орохоосоо өмнө төрүүлээд эхэлсэн. Дулааны станцтай болоход буруу зүйл байхгүй.  Иргэд яагаад бухимдав. Багануурчууд ямар учраас эсэргүүцэв. Учир нь, Багануурын цахилгаан станц ашиглалтад орсноор улсын хэмжээнд суурь цахилгааны 50 хувийг, цахилгаан, эрчим хүчний 60-70 хувийг дангаараа нийлүүлэх юм. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барих шийдвэрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2015 онд шийдвэрлэсэн юм билээ. Гэхдээ концессын гэрээгээр. Ихэнх ажилтнууд нь хятадууд байх юм. Эндээс л хардлага эхэлсэн.

Барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо, Пинггао групп хамтран ажиллана. Засгийн газартай барих, ашиглах, шилжүүлэх гэсэн Концессын гэрээтэй. Дөрвөн жилийн хугацаанд барьж, 21 жил ашиглаж өртгөө нөхөөд Монгол Улсад хүлээлгэж өгөх юм. Манай улс нийт эрчим хүчнийхээ 50 хувийг гадаадын компанийн мэдэлд 21 жилийн хугацаанд байлгана гэсэн үг. Цахилгаан станцууд эрчим хүчнийхээ кВт-ыг нь иргэд, аж ахуйн нэгжид 145 төгрөгөөр борлуулж байна. Багануурын цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний үнэ буурах биш эсрэгээрээ өснө. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед эрх өгөхдөө гэрээндээ ингэж тусгасан юм билээ. Нэг кВт цахилгааныг есөн цент буюу 225 төгрөгөөр иргэд, байгууллагууд худалдан авна. ОХУ-аас кВт цахилгааныг 81 төгрөгөөр тооцон эрчим хүч авч байна. Урд ургасан чихнээс хожуу ургасан эвэр урт болдгийн үлгэрийн биелэл энэ юм.  Хэлсэн үнээр нь эрчим хүчээ худалдаж авахаас аргагүй болно.

Зөв шийдвэрлэхгүй бол Засгийн газар өрөнд орох аюултай

Засгийн газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж хэлэлцүүлэх, цаашлаад УИХ-аар шийдвэр гаргуулах хэмжээнд асуудал яригдах чиглэлтэй байна. Учир нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж Багануурын дулааны цахилгаан станц барих гэрээг цуцалбал гүйцэтгэгчээр “сонгогдсон” талд их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай болно. Тиймээс асуудалд болгоомжтой хандах нь зүйн хэрэг.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс Чингис бонд, Самурай бондоос угшилтай их өр дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулсан Багануурын дулааны станцаас болж дахин  өр төлөх аюултай байж мэдэх юм. Энэ мөнгө шийдвэр гаргасан Ч.Сайханбилэгээс биш Монгол ард түмний халааснаас, татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна шүү дээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 12 )

Khurelee [ 66.181.160.126 ]      |     8-р сарын 07 -нд, 02:08 минутанд

Ийм тооцоо судалгаагүй өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлсэн гэрээг манай аугаа удирдагчид л хийж чадна. Дэлхийд хаана ч хэзээ ч ийм тэнэг гэрээнүүд хийгдэж байгаагүй биз ээ. Бүр 21-р зуунд шүү дээ. Сайханбилэг ч гайгүй байна. Энэ С.Баяр гэж нэг балагтай этгээд байна. 7-р сарын 1-ний үйл явдал, ”Хан ресурс”-т төлсөн 150 тэрбум, Оюутолгойн ашиггүй гэрээ, бас бус олон асуудлууд байна даа... Ай хөөрхий бид гуравхан саяулаа байж ингэж ч амьдрах гэж. Халагламаар... Казахстаныг хар даа. Бид нэг л гараанаас гарч байсан улсууд шүү дээ...

Zorigt [ 172.58.25.188 ]      |     8-р сарын 04 -нд, 02:48 минутанд

Тэнэг Сайханбалагийг яаядаа чах гэж ийм усан Тэнэг төрд оруулдаг байнаа.Зүгээр бууд

зочин [ 202.9.41.106 ]      |     8-р сарын 03 -нд, 16:31 минутанд

юу яриад байгаа А.Эрдэнэ вэ.! Жоохон ч гэсэн эх орноо бод за юу! Хэн нэгний захиалгаар элийрч бүү тэнэгтээ!

зочин [ 202.9.42.12 ]      |     8-р сарын 03 -нд, 16:26 минутанд

хуучин эвлэлийн төв хороонд байсан бөгсний алчуурууд иймэл ажил хийнэ насныхаа талыг бөгс долоож амьдарсан новш шүүдээ бас ховдын хог

Sonompil [ 202.179.27.32 ]      |     8-р сарын 03 -нд, 11:39 минутанд

Uvsiin durved Sonompil muriitei togloj aldsan concess sh dee. Tovuudorj gedeg daldaga ni gereeg ni hiisen yum

ЭВЛҮҮЛЭГ БАЙХ ӨӨ [ 202.9.42.11 ]      |     8-р сарын 03 -нд, 08:50 минутанд

СЭЛЭНГИЙН ЗАНТГАР ТОЛГОЙТ ЖУНГАА Д.ЭРДЭНЭБАТ ХУЖАА ХАМААТНУУДАА БАЯРЛУУЛАХ ГЭЖ СИЙМХИЙ ТААРУУЛЖ ХИЙСЭН ХУЛГАЙ ЛУЙВАР

Зочин [ 202.1.199.194 ]      |     8-р сарын 03 -нд, 07:30 минутанд

Эд нар ийм л байхгүй юу даа. Улс орон, ард түмнээ бодно гэж хэзээ ч байхгүй!

иргэн [ 202.179.27.85 ]      |     8-р сарын 03 -нд, 07:23 минутанд

УИХ-ын Гишүүдын Шударга шүүмжлэлийг Популизм хийлээ гээд Ерөнхий сайд байхдаа УИХ-ын индэр дээрээс загнаад сууж байсан Сайханбилэг гэгч Этгээд харин Өөрөө жинхэнэ Зүсээ хувиргасан Гадныханд Зусардаж бөхөлзөж явсныг Хэн мэдлээ дээ Ийм Хүнийг чинь Урвагч гэх үү Ардын дайсан гэх үү

Зочин [ 66.181.188.125 ]      |     8-р сарын 03 -нд, 04:57 минутанд

Цуцлаад өр төлбөр төлөх бол сайханбалаг баярцогт элбэгДорж нараар төлүүл

зочин [ 202.9.42.11 ]      |     8-р сарын 03 -нд, 04:55 минутанд

өрөнд орвол Сайханбилэгээр өрийг нь төлүүл................

иргэн [ 202.179.27.85 ]      |     8-р сарын 03 -нд, 04:46 минутанд

яана даа хөөрхий энэ Эрх баригчидыг ажил Алба хашиж байх хугацаандаа Эх орон Ард түмэндээ ашиггүй Гадныханд тал зассан Гэрээ Төсөл хийсэн байх юмаа

Тархи угаалт [ 27.123.212.134 ]      |     8-р сарын 03 -нд, 03:16 минутанд

Яаж ингэж худлаа шааж чадаж байна аа зорилготой тархи угаалт байна эрчим хүчний хуулиа уншаад үзээрээ үнийг гэрээгээр биш ЭХЗЗ тогтоодог юм. Хятадтай хийсэн гэрээгээ цуцлаад үзэлдээ юу болхыг бүгдээрээ харж зовлогоороо амталцгаа

Зочин [ 66.181.188.125 ] 8-р сарын 03 -нд, 04:54 минутанд

Битгий өмөөр чи хамтран идэгч минь

Vhh [ 202.9.40.152 ] 8-р сарын 03 -нд, 05:03 минутанд

Tegeed l ur bish vv

Zochin [ 27.123.212.137 ] 8-р сарын 03 -нд, 05:38 минутанд

Хорлон сүйтгэгч өчүүхэн хүн юмаа

zow [ 66.181.161.60 ] 8-р сарын 03 -нд, 08:52 минутанд

ug ni geree daanch manai heden mal eserguutsed hiilgehgui bzde

Go to top of page