АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Иран улс Персийн буланд цэргийн сургуулилт хийж эхэлсэн талаар мэдээлжээ. Уг томоохон цэргийн сургуулилтад Ираны Хувьсгалт гвардын жижиг усан онгоцууд оролцож байгаа аж. Сургуулилт Персийн булан, Ормузын хоолой, Оманы буланд явагдаж байгаад АНУ дургүйцлээ илэрхийлжээ. “Иран улс дэлхийн эрчим хүчний чухал суваг болох Ормузын хоолойг хааж байна. Тэд арилжааны тээвэрт нөлөөлөх чадалтай гэдгээ харуулах гэж цэргийн сургуулилт явуулж байна” гэж АНУ-ын хэвлэлүүдэд бичиж байгаа аж.
Иран улс тэнгисийн цэргийн сургуулилтаа намар хийдэг ч ийнхүү эрт эхэлсэн нь АНУ-ын дарамт шахалтын эсрэг үйлдэл болж байна гэж ажиглагчид дүгнэж байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Үхсэн баас.Зөвхөн Америк л цэргийн хээрийн сургууль хийж байх ёстой юмуу