“Титаник” киноны дурлалт залуу Леонардо Ди Каприо зуныг шинэ найз охин болох Камилла Морронэтэйгээ дарвуулт завин дээр өнгөрөөж байгаа бололтой. Тэд өнгөрөгч мягмар гарагт дарвуулт завин дээрээ халуун дотно яриа өрнүүлэн сууж байжээ. Энэ үед нь тэднийг папарациуд тэдний зургийг дарж байгааг найз бүсгүй нь хэлэхэд Лео гэнэт камер руу эргэн харж охидын хайрыг булаадаг хөмсгөө эвгүй атиралдуулсан нь нэрт жүжигчин Жек Николсонтой тун адилхан харагджээ.
Лео 2013 онд Японд нэгэн ярилцлаганд орох үедээ Жек Николсоны царайг дуурайж элэглэж байснаа гэнэт санасан бололтой. Учир нь Жек Николсон их л ууртай царайтай хүн болохоор тэр биз.
Н.Амгаланболд
Сэтгэгдэл ( 3 )
энэ 2 ер нь их адилхан, мань эр хөгшрөхөөрөө Никольсон л болно кккккк
Энэ ер нь Никольсоны хүү юм ш дээ
Chadaltai