С.Баярцогт Оюутолгойн 250 сая долларын өрийг урьдчилгаа төлбөр гэж худлаа ярьсан

 С.Баярцогтын  молиго

Монголын ард түмнийг Оюутолгойн гэрээг байгуулахгүй байснаар өдөр бүр нэг сая америк долларын алдагдалд ороод байна хэмээн ятгаж сэнхрүүлсэн  Ерөнхий сайд асан С.Баяр нарын балаг үүгээр дуусаагүй юм. Тэр Оюутолгойн гэрээг байгуулах ажлыг удирдсан ч гэрээнд гарын үсгийг бол тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх  нар нь үзэглэсэн.  Тэр үед Оюутолгойн  гэрээ  байгуулсан өдрөөс эхлээд урьдчилгаа төлбөр 250 сая америк доллар Монгол Улсад орж ирж байгааг дуулиантайгаар мэдэгдэж, зураг хөргөө авахуулсан нь өнөөдөр баримт болж үлджээ.

Гэвч он  жил улирах тусам Оюутолгойн урьдчилгаа төлбөр биш зээл болж хувирлаа. Оюутолгой ингэж л анхнаасаа Монголын ард түмэнд ашиггүй юм байна гэдэг  сэдлийг төрүүлсэн түүхтэй. Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарт ард түмнээ мэхэлсэн  гэсэн үг. Яах гэж ард түмнээ хуурсан бэ. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө юу. Монгол Улс, Монгол түмнээ бодсон бол худлаа ярих шаардлага байсан уу? Гэхдээ 250 сая долларыг шууд өгөөгүй. 100 сая, 50 сая, 100 сая гэж хуваан шилжүүлсэн. Энэ хүртэл ард түмэн өр гэж мэдээгүй л байлаа. С.Баяр, С.Баярцогт нарт итгэсээр байв.

250 сая доллараар бүтээн байгуулалт өрнүүлээгүй

Эхэндээ урьдчилгаа хожим өр болсон 250 сая доллараар юу хийсэн бэ. Бүтээн байгуулалт өрүүлсэн үү. Нэг ширхэг сургууль, цэцэрлэг байгуулсан уу. Нэг км хатуу хучилттай авто зам барьсан уу. Асуултууд  хөвөрсөөр. Хариулт алга. Тухайн үед С.Баярцогт хамгийн сүүлчийн шилжүүлгийн чекийг гардаж аваад ” Хүний хөгжил сангийн 21.000 төгрөгийг олгоход болон оюутнуудад өгч буй 500 мянган  төгрөгийн сургалтын төлбөрт зарцуулна” гэж мэдэгдсэн. Хэлсэндээ ч хүрсэн.   

Урьдчилгаа төлбөр гэгдсэн 250 сая америк долларын хувь тавилан нийгмийн халамжид зориулагдсанаар төгсгөл болсон нь гашуун үнэн.  Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нар Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор 461 дүгээр ангид саатуулагдсан төдийгөөр энэ дуулиан өндөрлөхгүй нь тодорхой. Үйл явдал үргэлжлэх л болно.

С.Баяр юу гэж хэлж байв

Оюутолгойн гэрээ байгуулсантай холбогдуулан  Ерөнхий сайд С.Баяр тухайн үед ямар үг хэлэв. Тэрбээр, Оюутолгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг хариуцлага, хувь заяа бидэнд ногдсонд бахархаж байна. Гэрээний төслийг эцэслэх явцад үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг боловсруулах, чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Жилд дунджаар 580 гаруй сая америк  долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум долларт хүрч, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх таатай нөхцөл бидэнд бүрдэнэ. Уурхайг дагалдан говийн бүсэд авто зам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл ийнхүү тавигдана” гэж онцолж байлаа.  Өдгөө Оюутолгойтойн гэрээ Монголын ард түмэнд хор болох хүртлээ яригдаж байна.  С.Баяр нар өнөөдөр биш  ч ирээдүйд Оюутолгойн гэрээний ашиг тусыг хүртэнэ. Монгол ашигтай гэрээ байгуулсан л гэдэг. Өдөр бүр алдагдсан сая доллар шиг ээ, урьдчилгаа нэрээр өр болсон 250 сая доллар шиг л худлаа яриагүй бол... Итгэхэд бэрх.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 16 )

АТГ ыг татан буулгая [ 103.229.122.99 ]      |     2018 оны 8-р сарын 06 -нд, 08:57 минутанд

ТӨР бузарласан авлигачдыг шоронд нь хийх ёстой. ТӨР бараадаж тэрбумтан болсон улс төрчид/М. энхболд, нанзаддорж, сугар,.../, шүүгч, прокурор ч хуулийн байгууллагад шалгагдах ёстой

mongol [ 122.201.24.191 ]      |     2018 оны 8-р сарын 06 -нд, 04:31 минутанд

Ene humuus huniig muulahad yamar amarhan itgej,yamar amarhan alah tsuluhud ni hurdeg yam be saihan yam yarihad barag itgehgui muu yamiig mash amarhan itegdeg humuus yamarch bolson yam dee ug ni mongolchuudiin tuuhiig uzeed baihad iim baigaagui l yam bn lee huniig hunuunu gedeg tiim amarhan yam gej uu ta buhend uursdud chini iimerhuu asuudal tulgarval mun alaad ug tsuluud ug gej hashgirah bh daa yaaj bi buruugui gej oriloldoh bol doo

зочин [ 66.181.161.51 ]      |     2018 оны 8-р сарын 06 -нд, 02:28 минутанд

ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙГААН, ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ. ЯГ ӨВДӨЖ ХАРАГДААЧ, ХУЛГАЙЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАСАГ ТӨР НЬ ТАРВАЛ ЯАСИЙН?

z [ 99.70.235.30 ]      |     2018 оны 8-р сарын 06 -нд, 01:32 минутанд

eh ornoosoo urvasand tootsoo shuud tsaaz ug, esvel hujaad ni barij ug hulgaichdiig yayadaa baiz

mongol [ 27.123.212.143 ]      |     2018 оны 8-р сарын 06 -нд, 00:14 минутанд

Ard tumen yug c martahgui. Tednii oi sanamjiig arilgana gevel bugdiig ni ustgah l bolno. Tegj cadahgui. Tsag ni irheer tsaaziin huulia sergeej c cadna.

иргэн [ 27.123.212.137 ]      |     2018 оны 8-р сарын 05 -нд, 06:47 минутанд

энэ 2 ийн асуудлыг хурдан шийдэж ард түмний сэтгэлийг амраагаад өгөөч.идсэн уусан гэсэн яагаад таг боллоо.монголын хууль 3хоног гэж үнэн да.тулай өвчтэй ярвагар баяр эрүүл зүгээр л явж байна гэсэн.яагаад монголын хууль амархан бууж өгч үхлээ гэсэн яагаад зүгээр яваад байгааг бүүр ойлгодгүй.жирийн хүнийг бол аль хэдий шийтгэсэн байгаа да.арай л биш юмаа энэ төр

Зочин [ 66.181.160.8 ] 2018 оны 8-р сарын 05 -нд, 14:38 минутанд

30 аад жил төрд ажиллаж байсан худалч нарт хууртагдалаа! Одоо дахин дахин шинэ худалч нарт саналаа өгөхгүй шүү! Ер нь бодоод байхад нам гэж хуйвалдан иддэг мафийн бүлэглэлүүдийг тараах нэг арга байна.Эсвэл ардын шударга санал хураалт явуулж өгмөөр байна.ХӨХ ТЭНГЭР МИНЬ МОНГОЛ ТҮМНИЙГ МИНЬ АВАРЧ ӨРШӨӨ!!!!!!!!!

МАНАН [ 66.181.160.60 ] 2018 оны 8-р сарын 06 -нд, 02:26 минутанд

МАНАН ӨР ГАМШИГ

Zochin [ 27.123.214.108 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 15:23 минутанд

Tuhain uyiin UIH yugaa hiij baisan ym be. Odoo boltol hynaltgui yvaa gej oilgoj boloh ym bna

ggg [ 66.181.178.217 ] 2018 оны 8-р сарын 05 -нд, 12:39 минутанд

Тухайн уеийн УИХ гишуун бурт 1-5 сая $ огсонш тээ

МАНАН [ 66.181.160.60 ] 2018 оны 8-р сарын 06 -нд, 02:26 минутанд

МАНАН ХУЛГАЙЧ ЛУЙВАР

зочин [ 202.9.42.7 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 13:43 минутанд

эх орноосоо урвагчдыг хатуу шийтгэж хариуцлага тооцох ёстой.

zochin [ 64.119.23.83 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 11:06 минутанд

nervteed sonin humuus yum

zochin [ 64.119.23.83 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 10:55 минутанд

BAYRTSOGT TV METGELTSEEND HUDLAA BAAHAN TOO YARJ HULHUDSAN YAG UNENDEE UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG YUM

Зочин [ 66.181.191.131 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 05:34 минутанд

Улс орноо хөгжүүлэх талаар дорвитой санаа тавьдаггүй, боловсролтой өндөртэй хүмүүсээс айн аль болохоор дэвшүүлж тавихаас цааргалдаг нь харагддаг. Өөрсдөө болохоор аль болохоор удаан мэлхий шиг хөдөлгөөнтэй байгаагаа мэддэггүй шүү дээ. Иймэрхүү хүмүүсээс үнэхээр залхаж нийгмийн сэтгэл зүй, э/з-ийн өөрчлөлтийг зоригтой хийх чадварлаг баг хамт олныг хүсэмжлэх болсон шүү. Өнөөгийн цүнх баригч, дарга нарт бялдуулагчдын ажиглаж төрийн өндөрлөгт хэрхэвч гаргаж болохгүй. Энэ жишээг С.Баяр, Сайханбилэг, Алтанхуяг, Баярцогт нарын үйлдлээр харагддаг. Эдгээр хүмүүс монголыг хөгжүүлж чадаагүй,чадах ч үгүй

Saraa [ 78.53.253.39 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 05:33 минутанд

Bayr bayrtsogt nar Mongoliin ard tvmniig bayrluulan gomdooj byrtaihan boov vmhuuljee

Зочин [ 66.181.191.131 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 05:17 минутанд

Төрд гарсан худалч, хулгайч нарынхаа хэргийг нэгмөсөн шүүж дуусгавар болгомоор байх юм. Хараад байхад хамтран идэлдцсэн нөхдүүд чимээгүй байлгаж байгаад хэргээс аятайхан мултрах л шалтаг эрэлхийлж бна. Ерөнхийлөгч байсан нөхдүүд байгалийн баялгийн лицензийг зарж мөнгийг хувьдаа авдаг завшигч байж боломгүй. Үе үеийн ерөнхийлөгчийн балгийг ард түмний нуруун дээр үүрүүлэх нь шударга бус бна. Олигтойхон цалин тэтгэвэр нэмэхгүй байгаа нь өөрсдөө төрийн хөрөнгөөр туйлдаг баяждаг учраас ард т үмний хэрхэн ядуурч байгааг мэддэггүй.

иргэн [ 202.179.27.198 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 04:01 минутанд

Ардын Дайснууд өчиггүй Цаазаар авах хэрхэгтэй Улс орон Ард иргэдийнхээ Эсрэг үйл ажиллагаа явуулсан Этгээдүүд өнөө биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт Шударга шүүхээс хамгийн хатуу Ял авах л болно

ard [ 103.10.21.57 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 03:22 минутанд

booviig n tasd

zochin [ 64.119.18.253 ]      |     2018 оны 8-р сарын 04 -нд, 03:10 минутанд

khogiin muusayn durakuudad tsaazyn yal chi bagadna

МАНАН [ 66.181.160.60 ] 2018 оны 8-р сарын 06 -нд, 02:27 минутанд

цААЗЫН ЯЛЫН эЛБЭГЭЭ ҮГҮЙ ХИЙЧИХСЭН....

Dondog [ 27.123.212.133 ] 2018 оны 8-р сарын 07 -нд, 01:51 минутанд

Ene BAYARTSOGT gej novsh edleh yalaa edelleh l bolno doo!!!

Go to top of page