Төрийн одон медалиар төмөр замчид шагнууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 04

 Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны 69 жилийн ой, Монголын төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан ажил, хөдөлмөртөө амжилт гаргасан зарим төмөр замчныг шагнаж, урамшууллаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-ын “Эрдэнэт” зангилааны Ахмадын хорооны дарга Б.Базардарийг Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнасан юм. “Алтан гадас” одонгоор Замын нэгдүгээр ангийн гүүрийн мастер П.Галиндэв, Улаанбаатар Татах хэсгийн ахмад ажилтан  Я.Алтангадас, “Рейлком” төвийн өндөр настан Д.Хандсүрэн, “Эрдэнэт” өртөөний дарга Ш.Эрдэнэчимэг нарыг шагналаа. ЗТХ-ийн сайдын тушаалаар ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ж.Болдхүү, УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийн багш Б.Машбал, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч Ш.Амарсанаа, Т.Алтанхүү нарыг “Хүндэт төмөр замчин”  тэмдгээо шагнасан байна. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.78) 2018 оны 08 сарын 04

Надад бол одон медиал дорвол хашааны шон хийчих 2 м-ийн урттай хэдэн труба илүү хэрэгтэй байна.

0  |  0
Д.Очирхуяг(203.91.118.180) 2018 оны 08 сарын 04

Галиндэв гэж ажилаа хийж мэдэхгүй байж яаж тэр төрийн одон зүүж б.а.хэдхэн жилийн өмнө ажилаа хийж чадаагүйн чинь улмаас хүний амь нас хохирсон биздээ.Энэ шагнал нүдээ олоогүй шагнал б.а эрхэм дарга,сайд нараа.Үнэндээ энэ хүн Монголын төмөр замаас хоол идэх эрхгүй хүн шүү дээ.Эцэст нь Галиндэвээ хэрэг хүүчирдаггүй юм шүү.

0  |  0
Top