Стрессгүй гэр бүлийн төлөөх лекц тавигдаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 04

 Монголын Хүүхдийн ордны их танхимд өнөөдөр ОХУ, Монголын сэтгэл судлаачид залуу гэр бүлүүдэд зориулан "Хүний хөгжил" сэдэвт сэтгэлзүй болон гэр бүлийн лекцийг 17:30-20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Илтгэл тавих сэтгэлзүйч И.А.Лопатина нь Москвагийн боловсролын их сургуулийн сэтгэц оношлогоо, зөвлөгөөний багш юм. Тэрбээр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн урилгаар манай улсад хүрэлцэн иржээ. Өдөр тутамд залуу гэр бүлүүдэд тулгардаг асуудал, түүнээс үүдэх стресс, үл ойлголцол гэх мэт зүйлсээс болж гэр бүлийн харилцаа мууддаг талаар, түүнийг хэрхэн даван туулах зөвлөгөөг өгөх юм.

Өдөр тутамд залуу гэр бүлүүдэд тулгардаг асуудал, түүнээс үүдэх стресс, үл ойлголцол гэх мэт зүйлсээс болж гэр бүлийн харилцаа мууддаг. Энэ талаар сэтгэл судлаачид залуучуудад хэрэгтэй зөвлөгөөг нь өгөх аж.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top