Н.Энхбаярыг Триатлоны холбооны “Хүндэт Ерөнхийлөгч”-өөр сонгоё

Манай улсад жудогийн спорт хөгжөөд олон арван оны нүүр үзсэн ч 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр аварга болсноос хойш жудогийн спортоор хичээллэгсэдийн тоо хэд дахин өссөн судалгаа бий. Үүн лугаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Триатлоны тэмцээний 45 наснаас дээш насны ангилалд 60 настайдаа амжилт гаргасан цагаас хойш энэ спорт хүмүүсийн сонорт хүрч байна. Уг нь энэ спорт манай улсад хөгжөөд 14 жилийн нүүр үзэж байгаа ч нийт хүмүүсийн үгийн санд триатлон гэх үг төдийлөн байсангүй, зөвхөн спорт сонирхогчдын хүрээнд л энэ үгийг мэддэг байсан гэхэд хэтийдэхгүй. Харин 76 дугаартай Н.Энхбаяр гэх тамирчин триатлон гэх үгийг монголчуудын үгсийн санд байршуулж өгсөн явдал юм. Тэр угаасаа олон үгсийг монголчуудын үгсийн санд байршуулж өгсөн хүн л дээ. “Авлигын загалмайлсан эцэг”, “Дарангуйллын эзэн” “Албан тушаалын наймаачин”, “Улсаасаа баян Ерөнхийлөгч”  гээд олон үгийг бий болгосон ч энэ удаад хамаагүй өөр үгийг оруулж ирж байна. 

Олимпийн төрөлд багтсан энэ спортыг Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа “Ironman” клубын захирал, дасгалжуулагч, Э.Уянга гэдэг бүсгүй байдгийг ч бид олж мэдлээ. Х.Булгантуяа хэмээх улстөрч бүсгүй ч энэ спортоор хичээллэдгийг олж мэдлээ. Ямартай ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр триатлоны спортыг Монгол Улсад хөгжихөд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүнээр тодорч байна.

Тэгэхээр энэхүү хувь нэмрийг өндрөөр үнэлж Триатлоны холбооны “Хүндэт Ерөнхийлөгч”-өөр өргөмжлөхөд болохгүй зүйл алга хэмээн хошин яриа ч газар авч байна. Ямар Гавьяат тамирчин өгөлтэй биш “Хүндэт Ерөнхийлөгч” бол болох л доо. “Амны билгээс ашдын билэг” гэдэг дээ, чихэнд чимэгтэй л үг. Нөгөө талаас нэгэн жарны босгоор давж байгаа МАХН-ын дарга “нас бол тоо” гэдгийг харуулж чадлаа гэх хүн ч бий. Спорт, уйгагүй хөдөлмөр бол хүнийг ямар хэмжээнд байлгаж чаддагийг ч харууллаа хэмээн халаглаж байгаа хүнтэй ч таарав. Түүнээс бус өдгөө УИХ-ын дугуй танхимд сууж байгаа цор цор хийсэн банди нарыг гаргаад уралдуулах юм бол түргэн тусламж дуудах хэрэгтэй болох нь дамжиггүй. Аягүй бол хүн амины хэрэгт орно гэх чимээ ч сонсогдов.  

Үүнээс гадна МАХН-ын дарга Н.Энхбаярын тэмцээнд оролцсон дугаар нь 76 гэсэн тоо байх юм. Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт буюу УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болохоор улс төрийн намууд нэр дэвшигчдээ дотооддоо сунгаж байгаа. УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзсэн учир өнөөдөр УИХ 75 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй. Тодотговол 76 дахь нөхрийг сонгох сонгууль хоёрхон сарын дараа болно. Ийм цаг мөчид Триатлоны тэмцээнд оролцсон Н.Энхбаярт 76 гэсэн тоо таарсан нь билэгдэлт түмний таашаалд нийцэж байгаа бол түүнийг эсэргүүцэгчдийн дургүйцлийг хүргээд байна. Тодотгож хэлбэл, өдгөө ч түүнээс айж явдаг, айдсандаа өлгийтэй байгаа нөхдөд таатай санагдахгүй байгаа бололтой. Аргагүй л дээ “Дарангуйллын эзэн” нэр зүүж явсан хүн шүү дээ.

Өнөөдөр лидер хэмээн өөрийгөө цоллуулах болсон бүх нөхөд ямар нэгэн хэмжээгээр Н.Энхбаяраар хөтлүүлж, дэмжүүлж их улс төрд хөл тавьсан төдийгүй түүний “далайсан газар далд орж далласан газар далд орж” явсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Н.Энхбаяр нь эдгээр нөхдийг мөнгөөр, “авлигын сүлжээний тор сүлжих” гэж оруулж ирсэн ч гэдэг. Аль нь ч бай түүнээс айдаг байсан туйлын үнэн.

Өдгөө УИХ-ын гишүүн нэр зүүчихээд цор цор гээд байгаа банди нарын хувьд бол тэнгэрт суугаа “үүлэн бурхан” байв. Тэдний хувьд бол Н.Энхбаярын зураг байхад л хангалттай, бараг л зурганд нь мөргөж явсан цаг байсныг ч нэртэй устай өгүүлэх хүн олон байдаг юм билээ.

Тэгэхээр Тритлоны тэмцээнд 76 дугаартай оролцож айрагдсан 60 настай Н.Энхбаярт тааламжгүй л хандах байх. Харин өдгөө ч иргэдийн дунд нэр нөлөөгөө алдаагүй байгаа түүнд бол билгэдэлтэй л санагдах байх даа. Юу ч бай Н.Энхбаяр Триатлоны спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан нь яах аргагүй үнэн шүү.

С.Ууганбаяр

www.zindaa.mn 

 

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 17 )

Аруука [ 220.203.63.36 ]      |     8-р сарын 06 -нд, 14:49 минутанд

Энэ хүн Эбэтэй өрсөлдөж байхад эбиг дэмжиж байсандаа одоо харамсаж байгаа . Нэг нь казино хэсээд явж байхад энэ хүн харин бахархмаар юм. Ер нь бол өөрөө тор сүлжиж чаддаг хүн бол тэр торондоо орооцолдоод байвал яаж буцааж хөвхөө мэдэж л байдаг байх.

Зочин [ 202.9.40.112 ]      |     8-р сарын 06 -нд, 12:54 минутанд

Триатлоны Холбооны ерөнхийлөгч нөгөө 60 тэрбумын Сандуй шүү дээ. Одоо энэ холбоог Н.Энхбаярт өгөх юм бол нэг авилгалчаас нөгөө рүү шилжих нь дээ.

Zochin [ 103.229.122.44 ]      |     8-р сарын 06 -нд, 08:59 минутанд

Yostoi medehgui l bna shuu.neeree zuragtaar ard tumen ruugee salaavch gargaad tarvalzaad Hevtehiin harsan. Turin 3 undurlugt baihdaa hiij chadaaguigee Odoo hiij barahuu.

ЗОЧИН [ 202.131.7.226 ]      |     8-р сарын 06 -нд, 08:58 минутанд

ЗА ДАА, ХЭЛЭХ МУУ ҮГ ОЛДОХГҮЙМ Л БАЙНА ДАА. ҮНЭХЭЭР МУНДАГ. АМЖИЛТ

Цэцээ [ 66.181.185.40 ]      |     8-р сарын 06 -нд, 07:56 минутанд

ЗӨВ БОЛОХГҮЙ ЮМ ГЭЖ БАЙХГҮЙ ЭКС ХҮЧТЭЙ

zochin [ 120.142.31.236 ]      |     8-р сарын 06 -нд, 07:01 минутанд

minii hamgiin hundetgej yavdag ylstorch tug barisanch tugal barisanch tsoglog hun

Монгол залуу [ 202.179.25.192 ]      |     8-р сарын 06 -нд, 04:16 минутанд

Н.Энхбаяр М.Энхболд 2-г харж, харьцуулж их бодлоо.... Хятад Монгол 2 хүний ялгааг бүр их ойлголоо....

ЗУВ ДУУРИАЛАЛ [ 202.72.245.70 ]      |     8-р сарын 06 -нд, 04:11 минутанд

Энэ бол ТОМ СОЕОЛ.ДЭМИЙ МАЯГААС ТАТГАЛЗИЙ.....

хайртай [ 202.72.245.70 ]      |     8-р сарын 06 -нд, 04:09 минутанд

ЯАСАН ИХ ЭРЧ ХУЧ.АРД ИРГДИЙНХЭЭ ДУНД.НУУР БАРДАМ БАЙДАГ .ЭНЭ .ХУН БОЛ ЖИНХЭНЭ УДИРДАГЧ.

AGUU.ШУТ! [ 202.72.245.70 ]      |     8-р сарын 06 -нд, 04:04 минутанд

Aguu.HUM

Зочин [ 66.181.185.40 ]      |     8-р сарын 06 -нд, 02:51 минутанд

Баяр хүргэе та хүчтэй улс төрийн зүтгэлтэн хайртай шүү ард түмэн чин

Цээгий [ 66.181.185.40 ]      |     8-р сарын 06 -нд, 02:50 минутанд

МОНГОЛ ТӨРД Н ЭНХБАЯРААС ӨӨР ХҮЧТЭЙ ЖИНХЭН УДИРДАГЧ БАЙХ Ч ГҮЙ ТИЙМ Ч БОЛООД ТӨР ДАМПУУРСАН БАЭДААШ ТӨР 60Н ТЭРБУМИЙН НАЙМААЧИДИЙН ТӨР ӨОЛСОН ҮНЭН

Ene [ 24.16.93.43 ]      |     8-р сарын 06 -нд, 02:49 минутанд

Soliotoi ovoo

Зочин [ 66.181.185.40 ]      |     8-р сарын 06 -нд, 02:49 минутанд

Ард олны хайртай ерөнхийлөгч н энхбаяр мөн амжилт эксийх

Иргэн [ 66.181.185.40 ]      |     8-р сарын 06 -нд, 02:48 минутанд

СОНГСОН Ч СОНГООГҮЙЧ АРД ТҮМНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮЧТЭЙ УЛС ТӨРИЙН 3 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМЭНТЭЙ ХҮН

са [ 66.181.160.60 ]      |     8-р сарын 06 -нд, 01:59 минутанд

Зөв цагт зөв газраа байж зөв дуугарвал зөв хүмүүс бүгд дэмжинэ.

76g uzen yadagch [ 107.77.87.35 ]      |     8-р сарын 06 -нд, 01:24 минутанд

Ene huniig hudetgene bi. Iim nasan deer ingej yavhad zarim 76iin gulugnuud 2 sariin horionii pyan daahgui uhlee gej baashlaj b.gaa shuu

Go to top of page