Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах оролдлого гарсны дараахан тус орны эрх баригчид 11 сэтгүүлчийг баривчилсан байна. Энэ тухай Венесуэлийн Хэвлэл мэдээллийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ.
Тэнд дурдсанаар, уг 11 сэтгүүлчийг ямар ч үндэслэлгүйгээр баривчилсан бөгөөд мөн хэд хэдэн сэтгүүлчдийг цохиж зодсон аж. Баривчлагдагсдын дотор венесуэл, аргентин, испанийн хэвлэлийн ажилтнууд хамрагдсан байна.
Ерөнхийлөгчийн амь насанд халдахаар завдсан хэрэгт зургаан этгээдийг сэжиглэн баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд өмнө нь мэдээлж байсан билээ.
Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах оролдлогыг тэсрэх бөмбөг бүхий дроны тусламжтайгаар хийхийг оролдсон бөгөөд тухайн үед Мадуро Үндэсний гварди үүсэн байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээн дээр Каракас хотноо илтгэл тавьж байсан аж.
Ерөнхийлөгч болон дээд хэмжээний удирдлагуудаас хэн нэгэн гэмтээгүй бөгөөд харин хүчний байгууллагын долоон ажилтан шархаджээ.
Энэхүү хэрэгт Венесуэл, Колумбын хэт барууны үзэлтнүүд болон Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантосыг Николас Мадуро буруутгаад байгаа бөгөөд мөн түүнийг хөнөөхөөр төлөвлөсөн хэд хэдэн хүн АНУ-д аж төрж буйг тэрээр онцолсон байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Хаа газрын сэтгүүлчид гэж дандаа хүний гар хөл болж явдаг улс байх юм даа, тэгээд л баривчлагдахгүй юу, зүв зүгээр байхад нь л бариад хоричихов гэж
E/z giin alyyrchid xunuuxig zabdjee
ene neg ulsynkhaa infliatsyn tuwshig 1 saya khuwid khurgesen awtobusny jolooch odoo buruugaa khuleekhguy manay neg nukhurtey adilkhan melzeed l suukh yum daa