УИХ-ыг тараахаар ТББ-ууд нэгдэн ажиллах гэнэ

2018 оны 08 сарын 06

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Сэтгэл зүрх бидэнд алга, бүх ажилд ийм байдлаар хандаж байгаа учраас УИХ-ыг тараая” гэх асуудлыг хөндөн тавьж байв. Ерөнхийлөгчид УИХ-ыг тараах эрх нь байхүй ч санал оруулах эрх нь хэнд ч нээлттэй учраас болох л асуудал. Харин Ерөнхийлөгчийн энэ саналыг нийгэмд чамгүй дэмжсэн ч тэгэсхийгээд гал намдаасан. Харин одоо хэд хэдэн ТББ нэгдэн УИХ-ыг тараах Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалгыг дэмжин ард түмний дунд ажиллахаар болсон хөндлөнгийн эх сурвалжийн мэдээ байна. Тэд энэ ажлаа эрчимтэй өрнүүлж Намрын чуулган эхлэх мөчид аянаа өндөрлүүлэхээр шуурхайлсан тухай ч яриа бий. Тухайн үед Х.Баттулгыг ийм санал оруулж ирэхэд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөөсөө эхлээд Ерөнхийлөгч Ерөнхий сайдаасаа эхлээд огцрох асуудлаа яръя” хэмээн Ерөнхийлөгчийн ам руу алгадаж байсан удаатай.

Н.Баатар

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.11) 2018 оны 08 сарын 07

Уих тарах. Хэрэгтэй

0  |  0
Хулгайчаас сальяа(66.181.191.61) 2018 оны 08 сарын 06

Хумсалсаар хумсалсаар хулгайч,хуурсаар хуурсаар худалж гэж үнэн юм байна ш дээ . хэ хэ Айл гэр ухахаар ажил амьдалаа эхэлж 267 сая доллор гээд бас бус хулгай луйвар, хуурсаар хуурсаар 17 чингэлэг спиртийг ус болтол хуурдаг байна ш дээ. Эцэс сүүлд нь ерөнхийлөгч,ерөнхий сайд болж жигтэйхэн шудрага дүрээр монгол түмний толгой дээр зайдалсан Энэ мэт их гарын хулгай,худал монгол оронд нүүрэлсэн байна.Эдгээр хүмүүсээс эрэмбэ дараатайгаар эхлээд хариуцлага тооцьё оо сальяа. Монгол улс түүхэндээ ийм их гарын хулгайчаар төрөө дүүрсэн тохиолдол байхгүй ээ

0  |  0
Энлээд хулгайн загал(66.181.191.61) 2018 оны 08 сарын 06

Хөөе та минь ээ цаана чинь иргэн халтмаагийн баттулгын шавь нар айл гэр ухахаас амьдарлыгн замаа нээсэн залуус Солонгос,Тайланд,Орос,Хятад гээд улс оронд халасны хулгайг амьжилттай хийж улсынхаа нэр нүүрийг олон улсад гаргаж явнаа.Ямар вэ!? Ийм болохоор эхлээд ерөнхийлгчөө дараа нь ерөнхий сайдаа буулгачихаад дараа нь их хурлаа тараадаг юм билүү хэ хэ

0  |  0
зочин (202.9.42.12) 2018 оны 08 сарын 06

монгол улс дампуурах гэж байхад сураггүй байсан ТББ- ууд улсын ЭЗ сэргээд тогтворжоод ирэхлээр УИХ-г тараана гэж хашигрч байгааг ойлгохгүй байна. Монголыг дампууруулах ёстой байсан юм уу? энэ утгагзй, заваан улс төрөө боливол яасан юм бэ, цаана чинь намар, өвөлийн их ажил эхэлж байна малнууд аа !!!

0  |  0
иргэн(202.179.24.254) 2018 оны 08 сарын 06

зүйтэй Дэмжиж байна УИХ-ын Дарга нь ийм том Асуудалд орооцолдчихоод хэнэг ч үгүй элдэв Хууль тайлбарлаад сууна гэдэг чинь юу гэсэн үг вэ тэгээд ч энэ УИХ Хуралдаа суудаггүй Бусдын өмнөөс кноп дардаг Хүчингийн Гэмт хэрэгт холбогдсон Гишүүдээ өмгөөлж хамгаалсан Ёс бус үйлдэл гаргаж байсан учраас энэ УИХ-ыг Тараах нь зүйтэй

0  |  0
Зочин(182.160.2.226) 2018 оны 08 сарын 06

Ерөөсөө эхлээд Ерөнхийлөгч Ерөнхий сайдаасаа эхлээд огцрох асуудлаа яръя

0  |  0
Top