НМХГ-аас Хүй долоо худагт Хүрээ цам даншиг наадмын үеэр 45 улсын байцаагч, албан хаагч ажиллажээ. Хяналт шалгалтад нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч-167, худалдаа эрхлэгч-86, хүүхдийн тоглоом-105, бусад 21 нийт 173 аж ахуйн нэгж, 131 иргэн хамрагдсан байна. Зөвшөөрөлтэй нийтийн хоолны үйлдвэрлэл явуулж байгаа 35 газар /угаадас асгаагүй, алчуур бохир, эмх цэгцгүй/-ын зөрчлийг арилгуулж, зөвлөгөө өгчээ. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 28 нийтийн хоолны үйл ажиллагааг зогсоож асар майханг буулган мөн зөвшөөрөлгүй худалгаа эрхэлж байсан 35 иргэний үйл ажиллагааг түр зогсоожээ. Ил задгай гар дээрээс худалдаалж байсан 2 айраг, 7 шорлог, 1 жимсний худалдааны үй ажиллагааг зогсоон муудаж үнэр орсон үхрийн татсан мах 35 кг 247’500 төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ. Хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт хяналт шалгалт хийж олон залгаатай, зориулалтын бус утастай үйл ажиллагаа явуулж байсан 15 иргэний цахилгааны утсыг хураасан байна.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
зүгээр л зайл.45 хүн ажиллаад булангын цайны газрын зөрчил илрүүлж.эсвэл админ үг үсгийн алдаа гаргаад байнуу? даанч дээ???????????????