Дэлхийн хоёрдугаар дайны үеийн онгоц зорчигчдын хамт сүйрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

Дэлхийн хоёрдугаар дайны үед германы армид хэрэглэгдэж байсан онгоц Швейцарьт сүйрсэн байна. Энэ тухай Süddeutsche Zeitung сонинд мэдээлжээ.

«Юнкерс-52» (Junkers JU52 HB-HO) онгоц уулархаг бүс нутагт сүйрсэн бөгөөд түүний бүхээгт 17 зорчигч, нисэх багийн гурван гишүүн явсан аж. 2,5 км өндөрт асар хурдтай нисч явсан онгоц уулын орой мөргөн сүйрсэн бөгөөд одоогоор эрэн хайх ажиллагаа явагдан, ослын шалтгааныг тодруулж байна.


Сүйрсэн онгоц нь Швейцарийн цэргийн хүчний нөхөрлөлийн нийгэмлэгт харьяалагддаг JU-Air компанийн эзэмшлийнх бөгөөд уг компани гурван “Юнкерс” онгоцыг Альпийн нуруун дээгүүр аяллын нислэг үйлдэхэд ашигладаг аж.


“Юнкерс-52” зорчигч тээврийн болон цэргийн ачааны онгоцыг 1932-1945 онд Junkers Flugzeug- und Motorenwerke AG компанид үйлдвэрлэн зарим тохиолдолд бөмбөгдөгч болгон ашиглахыг оролддог байсан гэнэ.   Тухайн үед нийтдээ 5000 орчим ийм онгоцыг үйлдвэрлэсэн бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы армийн гол тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ.


“Юнкерс” онгоцыг Герман, Швейцариас гадна Болгар, Финлянд улсад мөн ашигладаг байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top