МАН-ын Бага хурал 52,8 хувийн ирцтэй хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

МАН-ын Бага хурал 200 орчим гишүүнтэйгээр 52.8 хувийн ирцтэй эхэлж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд хурлын талаар мэдээлэл өгсөн юм.  Тэрбээр энэ удаагийн Бага хурлаар үндсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснөө товч танилцуулсан. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар нэр дэвшигч явуулах нь зөв хэмээн үзжээ. Хоёрдугаарт, энэ удаагийн хуралдаанаар зөвхөн 60 тэрбумын асуудал ч бус 2016 оны сонгуулийн үр дүнд намаас албан тушаал авсан хүмүүст хариуцлага тооцох, намын нэр хүндэд сэвтэй үйлдэл хийсэн, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаагүй алба хаагчтай хариуцлага тооцох, ийм системийг бий болгох тал дээр нухацтай ярилцана” хэмээлээ.

Мөнхүү Хэнтий аймагт болох нөхөн сонгуультай холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэцэд албан тоот хүргүүлж, тайлбар авах зүй ёсны шаардлага байгааг хэлсэн бөгөөд МАН-ын аль ч шатнаас нөхөн сонгуульд өрсөлдөх бүрэн боломж бий гэлээ. Одоогоор Бага хурлын үйл ажиллагаа завсарлаад байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯНХАН ман (66.181.185.40) 2018 оны 08 сарын 06

ЯЛЗАРСАН МАН БАНЗАЛУУД БАНДААШ НАМЫН ҮЛГЭР ШОУ НҮДНЫ БУЛАЙ 60Н ТЭРБУМ ОФФШОР ХАУС БАЯР ЭНХБОЛДОО ШОРОНД ХИЙ ! МАНАН ХЭЗЭЭЧ АРИЛАХГҮЙ ЭЛБЭГДОРЖИЙГ ХҮЧ ХЭРЭГЛЭН БАРИВЧЛАН ШОРОНД ШАА ! АРД ТҮМЭН ХҮСЭЖ БНА

0  |  0
Top