Н.Ганбямба:Аймгийн Засаг дарга нэр дэвших нь утгагүй биз дээ

2018 оны 08 сарын 06

МАН-ын Бага хурлын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас Бага хурлын талаар тодрууллаа.

-Энэ удаагийн Бага хурлаар олны хүлээлт үүсгээд байгаа “60 тэрбум”-ын асуудлыг хэлэлцэнэ гэсэн юу болов?

-Бага хурлаар яригдах нэг өөр хэрэг, УИХ-аар нээлттэй сонсох өөр хэрэг шүү дээ. “60 тэрбум”-ын асуудлаа УИХ-аар нээлттэй сонсох, нээлттэй хэлэлцэх асуудал яваад байгаа ч болохгүй байгаа нь хүнд суртлын нэг хэлбэр гэж харж байгаа. Хууль зүйн байнгын хороо үүнийг ингэж удаах ямар хэрэг байна вэ. Байнгын ажиллагаатай үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа учраас үүнийг хурдхан УИХ-аар оруулах хэрэгтэй. Миний хувьд УИХ-д байхгүй учраас хөндлөнгийн нүдээр харахад нээлттэй сонсголоо хийгээд асуудлаа нэг талд нь гаргачих нь чухал. Үүнд хүнд суртал гаргах хэрэггүй гэж бодож байна.

-Улстөрийн намуудын санхүүжилттэй холбоотой асуудлаар ярих чимээ байсан. Тэгэхгүй бол албан тушаал наймаалцсан хэвээр байна гэсэн байр суурийг хүмүүс илэрхийлж байгааг юу гэж бодож байна вэ?

-Намын санхүүжилтийн асуудлыг сууриар нь өөрчлөх том асуудал яригдаад удлаа. Өөрөөр хэлбэл намууд хандив авдаггүй болбол яасан юм, үүгээр дамжаад албан тушаалын наймааг зогсоох гэсэн олон зүйл яригдана. Ерөөсөө луйврын тогтолцоог таслан зогсоох нэг арга юм. Тиймээс энэ нь хэдхэн хүний асуудал биш системийн хэмжээний бугшсан том зүйлийг задлах тухай асуудал яригдаж байгаа юм. Цааш цаашид шат шатандаа хэлэлцээд нэг талдаа гаргах ёстой асуудлын нэг мөн үү гэвэл мөн. Бага хурлаар энэ тухай ч хөндөж таарна.

-Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намын Бага хурлаас хөөх тухай асуудал яригдаж байсан. Ямар мэдээлэл байна?

-Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хөөх тухай асуудал сая л лав орж ирсэнгүй. Тэр нь хуулийн байгууллагаараа шийдэгдээд цааш явах байх. Энэ тухайд би сайн мэдэхгүй байна.

-Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших хамгийн шаанстай, бас ялах магадлал өндөр хүнээр таныг нэрлэж байгаа. Та нэрээ дэвшүүлэх үү?

-Аймгийн Засаг даргын албыг залгуулаад хоёр жилийн нүүр үзэж байна, хийх ажил их байна. Ер нь Засаг дарга нэр дэвших нь зохимжгүй, утгагүй биз дээ.

-Үеийн үед л аймгийн Засаг дарга нар нэрээ дэвшүүлэн УИХ-д орж ирдэг шүү дээ?

-Тэр бол өөр хэрэг. Миний хувьд бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, тал дундаа орж байна. Өөрөөр хэлбэл, би аймгийн Засаг даргаар томилогдоод төлөвлөж эхлүүлсэн олон ажил бий, үүнийгээ гүйцээх ёстой, орон нутгийн хэмжээнд хүлээсэн үүрэг байгаа учраас бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй аймгийн Засаг дарга нэр дэвших нь утгагүй гэж хэлээд байгаа юм.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.177.193) 2018 оны 08 сарын 13

Энэ худлаа гар төрд орох гэсэн хогийн аль хэзийнээ төрд орно гэсэн явж байнлээ шударга биш хоёр нүүртэй гар дарга нарын бөгс долоогч мөнгөөр ард түмнийг худалдан авна тодорхой шүү санал битгий өг хачин гар шүү

0  |  0
Bat(174.221.135.225) 2018 оны 08 сарын 07

Manang mahlaad og shar deeltei horchiij hatatlaa hat suusan Olsoj yzsen huurtaj yzsen hulgailj yzsen shorond orson eronhiilogchin baisan chaduulaj baisan baastai hyyhedtei morgyylej yzsen 7 buuduulsan doglon hatsan hoh chono Hambarin narimgar shar Enhbayar aaa

0  |  0
H(73.188.233.80) 2018 оны 08 сарын 06

Enkhbayaraas aij bnaa

0  |  0
Top