Газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна

Индонезийн Ломбок арал дээр дараалсан хоёр хүчтэй газар хөдлөлт болсны уршгаар амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Сүүлийн мэдээллээр 90 гаруй хүн амь үрэгдсэн гэх хэдий ч тоо нь цаашид нэмэгдсээр байх бололтой.

Гудамжинд гүйн гарч амь аврагдахын тулд секунд ч хүрэхгүй хугацаанд амжуулах шаардлагатай байсан гэлцэх. Зарим барилгууд яг л цаасан байшин мэт нуран унаж байж.


“Дөнгөж саяхан бас дахин нэг хүчтэй доргилт мэдрэгдлээ. Бид хоёр ч удаа гэрээсээ гүйн гарахад хүрсэн. Энэ хавь  бол орон сууцны район, эндхийн байшингуудын ихэнх нь нурах аюултай учраас бид гадагшаа гүйж гарцгаасан” хэмээн орон нутгийн нэгэн оршин суугч өгүүлжээ.


Үндсэн түлхэлтийн хүч 7 магнитуд байсан бөгөөд түүний араас 70 гаруй чичирхийлэл үргэлжилсэн байна. Газар хөдлөлтийн голомт Ломбок арал дээрх Матарам хотоос холгүй, 10 км гүнд тохиолджээ.

Мөн Бали арал дээр ч газар хөдлөлтийн доргилтууд мэдрэгдсэн байна.  Сангла эмнэлгийн хананд цууралт үүссэн учраас орон нутгийн эмч нар өвчтөнүүдээ нүүлгэн шилжүүлэхээр шийдсэн аж.


Жуулчдын очих дуртай энэхүү арал дээр газар хөдлөх үед тэнд зарим нэгэн алдартнууд байсан гэнэ. Жишээ нь, Take That хамтлагийн дуучин Хари Барлоу: “Бид бүгд хэвийн байгаа. Санаа тавьсан явдалд баярлалаа” гэжээ. Мөн загвар өмсөгч Кристи Тэйген: “Ооо, Бурхан минь. Бали чичирч байна. Фуууух” хэмээн бичсэн байна.  


Орон нутгийн эрх баригчид цунами үүсэх аюулын тухай зарласан хэдий ч удалгүй цуцалжээ. Гэвч арлын олон оршин суугчид жуулчдын хамтаар шөнийг гадаа гудамжинд өнгөрөөхөөр шийдсэн байна. Тэд саяхан тохиолдсон эмгэнэлт явдлыг мартаагүй байгаа бололтой.

Долоо хоногийн өмнө энэ бүс нутагт 6 болон 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 17 хүн амь үрэгдсэн билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

өахрөарөахрөар [ 66.181.160.2 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 03:07 минутанд

нэг юм орчуулж тавих гэж ёстой солиоруулж байнаа.

Go to top of page